• Гуравдугаар бүлэг. Органик Веганизм Гарагийг сэргээнэ > Гарагийг сэрүүцүүлж, хүрээлэн буй орчныг сэргээнэ
      • I. Гарагийг сэрүүцүүлж, хүрээлэн буй орчныг сэргээнэ


        Метан хий, хар хөө, бусад хүлэмжийн хийг зайлуулна



        Мал аж ахуй бол метаныг хамгийн их ялгаруулагч мөн

        Хамгийн хортой аюул бол нүүрсхүчлийн хий биш юм; харин метан юм.
        Тэрхүү метаныг үүсгэгч эх сурвалж нь мал үржүүлэг юм.


        Бид дэлхий дээрх метан хийн хамгийн том эх үүсвэрийг таслан зогсоохоос эхэлж болно шүү дээ, тэр нь мал үржүүлэг юм. Тиймээс, гарагийг хамгийн хурдан хөргөе гэвэл бид махны хэрэглээгээ зогсоох хэрэгтэй, ингэвэл мал аж ахуй-мал үржүүлэх салбар зогсч, улмаар хүлэмжийн хийнүүд, метан болон мал аж ахуйгаас үүсдэг бусад хорт хийг таслах болно.


        Хүлэмжийн хийнүүд, тэдгээрийн дулааруулах чадамж

        Хүлэмжийн хийнүүд

        CO 2
        (нүүрсхүчлийн хий)

        CH 4
        (метан)

        N 2 O
        (азотын хүчил)

        Дэлхийг дулааруулах чадамж  (GWP) * 1 25* 298*
        Аж үйлдвэржилтийн- өмнөх үеийн агаар мандал дахь хуримтлал 280 ppm 0.715 ppm 0.270 ppm
        Агаар мандал дахь хуримтлал, 2005 онд 379 ppm 1.774 ppm 0.319 ppm
        Мал аж ахуйн салбраас үүсгэдэг хэмжээ, хувий жингээр ** 9% 37% 65%

        * 100 жилийн дунджаас харахад, метан ба азотын хүчил нь дэлхийг дулааруулах чадамжаараа нүүрсхүчлийн хийнээс тус бүр харгалзан 25 болон 298 дахин их байна. 20 жилийн дундаж дүнгээр бол метан нь 72 дахин их хүчтэй байна. (саяд ногдох нэг хэсэгчлэл (ppm) нь 1,000,000 хэсэгчлэл тутамд ноогдуулсан нэг хэсгийг илтгэнэ)   (IPCC, Жилийн үнэлгээний 4 дахь тайлан, 2007, Хүснэгт 2.14)
        ** Steinfeld et al., Livestock’s Long Shadow, 2006


        Хэрвээ хүн бүр амьтнаас-ангид хүнсний хялбар хэрнээ хамгийн хүчтэй энэ дадлыг хэрэгжүүлчих юм бол бид дэлхийн дулаарлын үр нөлөөг дариу буцаан цуцалж чадах болно. Ингэж чадвал бид агаар мандлаас нүүрсхүчлийн хийг ч бас зайлуулах урт хугацааны арга хэмжээнүүд тухайлбал байгальд илүү ээлтэй ногоон технологи гэх мэтийг хэрэгжүүлэх жинхэнэ боломжтой цаг хугацаа гаргаж авч чадах болно.


        Үнэнийг хэлэхэд бид махны үйлдвэрлэлийг зогсоож чадахгүй бол ногоон гэх бүхий л хичээл зүтгэл хүчингүй болж, салхи, нарны эрчим хүч, гибрид машин гэх мэт ямарваа ногоон технологуудыг нэвтрүүлэх боломж олдохоос ч өмнө бид гаргаа алдаж магадгүй. НАСА-гийн судлаачид мал аж ахуй бол метаныг үүсгэдэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хамгийн том эх сурвалж бөгөөд маш хүчтэй метан хий нь 5 жилд  нүүрсхүчлийн хийнээс 100 дахин их дулаарлыг үүсгэдэг гэж мэдэгджээ.

        "Метан хий нь Дэлхийг 20 жилд CO2-оос 72 дахин их дулааруулдаг"62
        Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн шинжээчдийн баг

        “Метан хий нь Дэлхийг 5 жилд CO2 -оос 100 дахин их дулааруулдаг.”

        “Өнөөдөр ялгарсан A 1 тонн метан хийгээс жилийн дараа үүсэх дулаан нь өнөөдөр ялгарсан  CO2-оос 2075 онд үүсэх дулааны хэмжээг давж гарах болно.”63

        Др Кирк Смит, Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн Профессор, Калифорниа Их Сургууль, Беркелэй


        Хэдийгээр мал аж ахуй нь дэлхийн нийт хүлэмжийн хийн 18% -ийг буюу дэлхийн бүх тээврийн нийт хэрэгслийн нөлөөг нийлүүлснээс ч ихийг ялгаруулдаг гэж тайлагнасан байдаг ч үнэндээ энэ нь дутуу тооцоо юм. Учир нь саяхан хийсэн дахин тооцоогоор мал аж ахуйн салбар дэлхийн хэмжээнд ялгарлын 50 гаруй %-ийг үүсгэдэг байж магадгүй гэж дүгнэснийг эргэцүүлж үзээрэй. Би давтан хэлье: Шинэчилсэн дүнгээр мал аж ахуй дэлхийн нийт хүлэмжийн хийн 50-иас ч илүү хувийг эзэлж байж магадгүй - 50-иас илүү хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэлээс үүсч байна. Тиймээс энэ бол нэгдүгээрт шийдэх зүйл мөн юм.64

        Метан гидрид болон хүхэрт устөрөгчийн заналхийлэл

        Агаар хүйтэн байхад метаны гидрид
        [methane hydrate] нь ердөө л [далайн ёроолд] шaхагдан дарагдаж, ямар ч гэмгүй тэндээ оршиж байдаг. Гэвч цаг уур улам дулаарч байгаа учраас эдгээр хий байгаа газраасаа суллагдах гэж байна. Тэд хэдийнэ чөлөөлөгдөж агаар мандалд нэвчээд эхэлчихсэн гэдгийг та шинжлэх ухааны тайлангуудаас мэдсэн байх. Мөнх цэвдэг давхрага өдөр өдрөөр хайлж байна.65

        Дэлхийн хөлдүү үе давхрага дор аюулгүй хадгалагдаж байсан метан хий хаа нэгтээ бургилж байгааг болон далай тэнгисийн байдлыг ажихад аюулт цаг мөч тулсны шинж тэмдгүүд хэдийнэ ил үзэгдэж байна.66 Асар их хэмжээний хий ямар ч хяналтгүй суллагдаж, агаарын хэмийг асар түргэн өсгөснөөр эрчээ авсан дулаарал химийн урвалд орох өдөр хэзээ таарахыг хэн ч үл мэднэ. Энэ нь бидэнд асар аюул сүйтгэл авч ирнэ.

        Мөнх цэвдэг яг л дэлбэрэхээ хүлээж буй цагийн бөмбөг шиг л байнамөнх цэвдэг хайлахын хирээр хэдэн мянган тераграмм метан хий чөлөөлөгдөн агаар мандал руу нэвчиж, уур амьсгалын дулаарлыг түргэсгэх болно.Метаны шинэхэн мэдсэн энэ эх сурвалж өдийг хүртэл цаг уурын загварчлалд тусгагдаагүй байгаа юм.” 67
        (нэг тераграм = нэг сая тонн)
        —Др. Кэти Валтэрс, Аласк Их сургуулийн усны экосистесмийн экологч



        Бидний хэлэлцэж буй зүйл зөвхөн метан биш юм. Далайгаас дэгддэг маш олон хорт хий байдаг.
        [Жишээлбэл,] хүхэрт ус төрөгч нь Дэлхийн өнгөрсөн түүхэнд амьд организмуудын 90%-ыг газрын хөрснөөс арчиж байсан
        .68

        Нягтралшилын тунгаас хамаараад хүхэрт ус төрөгч дангаараа гэхэд л биеийн эд эрхтний загатнаа үүсгэж дөнгөнө, үүнд нүд, хамар, хоолой,  амьсгалын замын хүндрэлүүд, аргагүй үр хөндөлт, эд эрхтний үйлдлийн доройтол, толгойн өвчин, толгой эргэх, ханиалгах, амьгал бөглөрөх, нүд гэмтэх, цочирдох, ухаан алдах, үхэх гэх мэт олон өвчнийг үүсгэж чадна
        . 

        Дэлхийн дулаарлаас биш юм гэхэд ийм хийнээс болоод бид үхчих боломжтой. Яг одоогийн байдлаар агаар мандалд маш их метан суллагдаж тарсан байгаа учраас хүмүүс олноороо сэтгэцийн болон бие мах бодийн бусад өвчин зовиурт автаж байгааг шинжлэх ухааны судалгаанууд дүгнээд байна.

        Метан хий нь толгойн өвчин, амьсгалын замын ба зүрхний хэм алдагдах өвчнүүдийг үүсгэдэг ба илүү өндөр тунтай нягтарсан метан хий нь хүнийг амьсгааг боомилж үхүүлэх аюултай. Энэ нь нүүртөрөгчийн дутуу исэлтэй(carbon monoxide) адил хордуулах нөлөөтэй бөгөөд CO2 (нүүрстөрөгчийн хийнээс) 23 дахин илүү үхлийн аюултай.

        Мал аж ахуйгаас үүсдэг бусад үхлийн аюултай хийнүүд

        Мал аж ахуйн үйлдвэрлэл нь бусад төрлийн үхлийн аюултай хорт хийнүүдийг ч бас үүсгэдэг. Дэлхийн Азотын хүчлийн 65%-ыг үүсгэдэг ба энэ нь CO2-оос 300 дахин их дулааруулагч нөлөөтэй хүлэмжийн хий юм. Түүнчлэн хүчиллэг бороо, хүхэрт ус төрөгчийн уг шалтгаан болдог нийт Шүвтэрийн хийний  64%-ийг үүсгэдэг. Тиймээс мал аж ахуйг зогсооно гэдэг нь бүх үхлийн аюултай хорт хийг болон метаныг ч бас устгана гэсэн үг юм.69

        Хар хөөний гамшигт үр нөлөө

        Хар хөө (Black carbon) нь нүүрстөрөгчийн давхар ислээс 680 дахин их дулааруулагч чадалтай хүлэмжийн хий бөгөөд дэлхийн мөсөн бүрхэвчүүд болон мөсөн голуудын хайлалтанд түлхэц үзүүлдэг. Хар хөөний 40% нь мал аж ахуйн зориулалтаар шатаасан ой модны шаталнаас ялгардаг. 

        Хойд туйл дахь хар хөөний 60% нь мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулж газрыг чөлөөлөхийн тулд шатаасан Өмнөд Америкийн ойнуудаас салхинд туугдан ирсэн гэж эрдэмтэд тогтоосон байна.70

        Маш түргэн сэрүүцүүлэхийн тулд Махны үйлдвэрлэлийг зогсоо

        Манай гараг ирэх арав юмуу хорин жилийн дотор буцаж хөрсөн байхыг харъя гэвэл бид эхлээд метаныг багасгах нь илүү үр нөлөөтэй байх болно. Гараг дээрхи метаны хамгийн том үүсгэгч нь мал аж ахуй учраас ургамлан хоолтон байх нь метаныг багасгаж, улмаар гарагийг сэрүүцүүлж чадах хамгийн түргэн бөгөөд амжилттай  арга зам юм. 

        АНУ-ын судлаач бөгөөд IPCC-ны гишүүн Др.Кирк Смит нотлохдоо метан хий  хэдхэн жилийн дотор сарних хурдаараа CO2 –оос давдаг бөгөөд арван жилийн дотор гэхэд бараг бүрэн арилж чаддаг, гэтэл CO2 гарагийг дулааруулсан хэвээр хэдэн мянган жилээр агаарт саатдаг гэжээ!  Тийм учраас, бид гарагаа хурдхан шиг сэрүүцүүлье гэвэл агаар мандлаас түргэн зайлдаг эдгээр хийг устгах хэрэгтэй болж байгаа юм.71

        Өөрөөр хэлбэл, метан хий богино хугацаанд хавьгүй илүү хор уршиг тарьдаг ажээ. Харин бид үүнийг зогсоох нь дэлхийн дулаарлын чиг хандлагыг маш түргэн эргүүлэх боломж өгөх ажээ
        . 

        Үүнийг хийх хамгийн шилдэг арга зам бол мах идэхээ зогсоох, амьтан алахаа зогсоох, мал үржүүлэхээ зогсоох юм.
        Тэгэх юм бол метан хий болон азотын хүчил устах болно! Үүний үр дүнд бид агаарын бохирдлын томоохон хэсгийг зайлуулчих бөгөөд дэлхийн дулаарлын үйл явцыг таслан зогсооно. Би хэдийнэ хэлсэн шүү дээ, бараг тэр дариудаа 80 хувиар багасах бөгөөд ердөө хэдхэн долоо хоногт л үр дүн нь бидний нүдэнд ил харагдах болно.

        Далайг аварч үлдээнэ

        Үхмэл бүс үүсэхийг зогсооё 

        Мал аж ахуйн үйлдвэрлэлийг зогсооход өөр олон  том ашиг өгөөж гарна.  Жишээлбэл далайн үхмэл бүсүүд голчлон малын тэжээлд ашигладаг химийн бордооны урсац далайн усанд нэвтэрснээс шалтгаалж үүсдэг.  

        Үхмэл бүсүүд нь далайн экосистемд ноцтой аюул учруулж байна. Гэхдээ хүмүүс мал аж ахуйтай холбоотой үйл ажиллагаагаар далайг бохирдуулахаа зогсоовол үхмэл бүсүүдэд нөхөн сэргээгдэх боломжтой. 

        Мексикийн хойг дахь хэмжээгээрээ Нью Жерси шиг маш том бөгөөд тэр хавийн далайн амьтан ургамлыг боомилж байгаа үхмэл бүс нь АНУ-ын Төвийн баруун бүсэд малын тэжээлийн тариалалтанд ашигладаг бордоо болон малын ялгадаснаас үүссэн азотын хүчил далайд хаягдсанаас голлон шалтгаалж үүссэн байна. Энэ бол хортой хаягдал юм. Үүнд антибиотик, даавар, шавьж устгагчууд агуулагддаг бөгөөд Е коли, салмонелл зэрэг үхлийн аюултай нянгууд хүний ялгадаснаас 10 - 100 дахин их нягтшилтай агуулагдаж байдаг.72

        1995 онд Хойд Каролинад гахайн ялгадас хуримтлуулах найман га талбайтай том усан цэгт тэсрэлт болж,  25 сая галлон хорт ялгадас усанд асгарсан нь шуугиан тарьсан Экксон Валдез нөөцлүүрээс асгарсан газрын тосны хэмжээнээс 2 дахин их  [260000-750000 баррель буюу 41000-119000 куб метр түүхий нефт] болсон ажээ. Хаягдалд агуулагдаж байсан азотоос болж Нью Ривер мөрний загас хэдэн саяараа үхэж, бохирдол цаашлаад далайд хүрч маш их хор хохирол дагуулсан юм.73

        Далай дахь хүчилтөрөгч шавхагдсан үхмэл бүс 1960-аад онд 49 байсан бол 2008 онд 405 болж нэмэгдсэн байна.”74
        Роберт Ж. Диаз болон Рутжер Росенбэрг, Тэнгэсийн нэрт экологч


        Загас агнуурыг зогсоож, далайн амьдралыг сэргээе  

        Далай тэнгисийн тэнцвэрийг сэргээхэд загас туйлаас чухал үүрэгтэй; эс бөгөөс бидний амьдрал ч аюулд орно.


        Загас агнуур нь дэлхийн далай тэнгисийн экосистемийн нарийн уялдааг алдагдуулах замаар дэлхийн дулааралд нэмэр болж байна.
        Гарагийн гуравны хоёр гаруй хувийг далай тэнгис эзэлдэг учраас далайн экосистем тэнцвэрт орших нь туйлын чухал үүрэгтэй. 

        Далай бол амьд оршнол бүр нь өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг маш нарийн тогтолцоотой эко орчин билээ. Тиймээс хүмүүсийн хүнсэнд зориулж ганц жижиг загасыг тэндээс авах нь хүртэл далайн тэнцвэргүйжилт үүсгэж байдаг.  Чухамдаа энэ тэнцвэргүйжилт далайн сүүн тэжээлт амьтдад нөлөөснөөс гарч буй үр дагавар бидэнд хэдийнээ харагдсан. 

        Загас агнуурыг зогсоо, тэгвэл далайн амьдрал дахин сэргэх болно. Эрчимжсэн загас агнуурын уршгаар Намибийн эргээр нутагладаг мөрөг загас устаж үгүй болсоноос хойш хорт хийнүүд оргилж үхмэл бүс үүсгэжээ. Хэнд ч үл анзаарагдам хэрнээ байгаль экологид амин чухал үүрэг гүйцэтгэдэг энэхүү ганц төрөл зүйл устахад л бүс нутгийн эко систем ийнхүү сүйрч байна шүү дээ.75

        Хэт загас агнуураас болж загас улам жижгэрч байна. Үүнээс үүдэн жижгэрсэн загасыг барих гэж загасчны торны нүх ч жижгэрч, үүнд нь өшөө олон загас өртөн баригдах болжээ. Тиймээс далайн экосистем бүр ч их сүйтгэгдэж, өшөө олон загас хөнөөгдөж байна. Баригдсан загасыг малын тэжээл, бордооны зориулалтаар ашиглахаар үлдээж эсвэл үхсэн загаснуудыг далайд буцааж шиддэг. Жишээлбэл нэг тонн сам хорхой тутамд өөр төрлийн 3 тонн загас үхэж, хаягдаж байдаг байна. 

        Түүнчлэн гахай, тахианд хүчээр идүүлдэг далайн хүнс нь Японы улсын хүн амын мөнхүү төрлийн хүнсний хэрэглээнээс 2, АНУ-ын хүн амынхаас 6 дахин их байгааг АНУ-д хийгдсэн судалгаа илрүүлжээ.  Өнөөдөр дэлхийн загасны нөөцийн наандаж гуравны
        хоёр нь хүмүүс биднийг биш харин мал амьтныг тэжээхэд зориулагдаж байна.

        “Бидэнд олдоод байгаа янз бүрийн тооцоо мэдээнүүд үнэн болж таарах юм бол 40 жилийн дараа бид загасгүй болчихсон байх аюултай нөхцөл байдал үүсчихээд байна.”

        76
        — Паван Сүхдэв, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн Ногоон Эдийн засаг санаачлага

        Далайн хүчиллэгжилт нэртэй өөр нэг нөхцөл байдал бас үүсчээ.  Зарим төрлийн загасаар дутагдсанаасаа болж далайн усны хүчиллэг хэмжээ нэмэгдэж, энэ нь далайн ус CO2-ыг шингээж авах чадварыг сулруулсан байна. 

        Загасны аж ахуй нь газар дээрх малын аж ахуйгаас ялгарах юмгүй. Тэдний байгаль орчинд үүсгэдэг асуудал, үр дагаврууд нь ижил төстэй бөгөөд үүнд нь усны гол сав газруудын бохирдолт багтаж байна. Загасны аж ахуй нь загасыг далайн эргээс зайдуу тор татсан том талбайд хашдаг бөгөөд усанд нь байдаг хоолны шавхруу, антибиотик юмуу бусад төрлийн эм, химийн бодисууд ойр хавийн устай газар луу урсан орж, улмаар бидний хүрээлэн буй экосистемд хор аюул хүргэж, ундны усны нөөцийг бохирдуулж байдаг. 

        Тиймээс, загас идлээ гээд байгаль орчныг тэгтлээ бохирдуулахгүй гэсэн бодолтой хүмүүс үүнийгээ дахин тунгаан бодож үзнэ үү. Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ аль ч талаараа далай тэнгис, дэлхийд маань сөрөг нөлөөтэй.


        Усны хомсдлыг эцэслэнэ

        Мал аж ахуй: Усны хамгийн том залгигч

        Хөдөө аж ахуй, мал үржүүлэг нь цэвэр усны хэрэглээний 70%-ийг эзэлж, ойгүйжилтийн 80%-ийг үүсгэж байгаагаас үзвээс бид хөдөө аж ахуйгаа, усны нөөцийг удирдаж ашиглаж буй  хэв маягаа эргэн харах цаг иржээ .”
        —Бан Ги Мүүн


        Ус бол бидний оршнолын үндэс. Бид усыг хамгаалж үлдээх ёстой, бид чадах бүхнээ хийх ёстой. Үүнийг эхлэх хамгийн эхний гараа бол веган хүнс юм, яагаад гэвэл мал амьтны аж ахуйн салбарт дэлхийн нийт цэнгэг усны 70 гаруй % нь зарцуулагдаж байна.  

        1.1 тэрбум хүн аюулгүй ундны усны хүртээмжгүй амьдарч байхад бид жилд 3.8 триллион тонн цэвэр усыг мал аж ахуйн үйлдвэрлэлд зарцуулж байна. 

        Энэ дэлхий 6 тэрбум [гаруй] хүнтэй, дэлхийн хүн амын талыг тэтгэдэг худгуудын гүний усны эх сурвалжууд хатаж, ширгэж байна. Мөн дэлхийн хамгийн том 10 гол мөрний систем хатаж эсвэл татарч байна. Гурван тэрбум хүн усны хомсдолд байна.

        Бид усаар дутагдаж байгаа юу?

        Нэг таваг ҮХРИЙН махан хоол 1200 галлон ус зарцуулдаг

        Нэг таваг ТАХИАН махан хоол 330 галлон ус зарцуулдаг

        ДҮҮПҮҮ, БУДАА, ХҮНСНИЙ НОГОО бүхий нэг бүтэн ВЕГАН хүнс ердөө л 98 галлон ус зарцуулдаг77


        Бид бүр огт шүршүүрт орохгүй, шүдээ угаахгүй байснаар хэмнэх ус хүмүүс мах идэхээ зогсоогоогүй цагт үнэндээ юу ч болохгүй юм
        Америкчууд усны хомсдолд хэдийнэ санаа зовинож эхэлсэн. Америкийн мөсөн голууд олноороо хайлж урсаж байна. Голууд улам татарч байна. Ердөө хэдхэн жил өнгөрөхөд л аж амьдрал нь уснаас хараат 23 сая хүнд хүрэлцэхээргүй ус үлдэж болзошгүй байна.78

        Органик ургамлан хоол хүнс: Усны 90 гаруй хувийг хэмнэнэ 

        Эх сурвалж: Марсиа Крэйт, Калифорниагийн Хүнсний үйлдвэрлэлийн Усны зарцууламж, Усны Боловсролын сан, 9 сар, 1991 (хүснэгт E3 p28)

        Махны үйлдвэрлэлд асар их хэмжээний ус зарцуулагдаж байна. Ердөө л ганц таваг үхрийн махан хоолыг бэлтгэхэд 1200 галлон цэнгэг, цэвэр, сайн ус зарцуулагддаг.79 Үүний эсрэгээр, нэг бүтэн веган хоол бэлтгэхэд ердөө 98  галлон ус зарцуулдаг.  Энэ нь 90%-иар бага гэсэн үг.

        Бид усны хомсдлыг зогсоож чадна. Ган гачиг хүмүүсийг туйлдуулж байхад бидэнд усыг үргүй зарцуулах эрх байхгүй. Тиймээс бид хэрвээ усны хомсдлыг эцэслэж, чандмань эрдэнэ усаа хамгаалж үлдээе гэж хүсч байгаа бол малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээгээ зогсоох хэрэгтэй байна.


        Газрыг хамгаална

        Хөрсний талхлалт, цөлжилтийг зогсооё

          Мал аж ахуйн салбар бол хүмүүс газрыг ашиглаж буй ганц том зориулалт бөгөөд ширэнгэн ой устахад хүргэж буй гол шалтгаан юм.

        Бид газрын хөрс, өөрсдийнхөө амьдралыг хамгаалъя гэвэл малын бэлчээрийг устгах ёстой. Малын бэлчээрийн даац хэтэрсэн нь цөлжилт болон бусад хор уршгийг дагуулж, хөрсний эвдрэлийн 50% -ийг үүсгэсэн байна. 

        Дэлхийн гадаргийн ердөө 30% нь хуурай газар байдаг. Ердөө 30% байдаг  энэ үнэт баялгийнхаа гуравны нэгийг бид жинхэнэ амьжиргаандаа биш харин мал бэлчээх, малын тэжээлийн ургамлыг тонн тонноор тариалахад ашиглаж байгаа бөгөөд энэ бүгд эргээд ердөө л хэдхэн өмх мах үйлдвэрлэхийн төлөө юм. 

        Жишээлбэл, АНУ-ын хөдөө аж ахуйн бүх газар нутгийн 80 хувь буюу нэг-тэрбум га газар, өөрөөр хэлбэл АНУ-ын хуурай газрын тэн хагас орчим нь махны үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдаж байна. Үүний эсрэгээр, хүнсний ногооны тариалалтанд гурван сая га хүрэхгүй шахам газар л зориулж байна.80

        Мексикт хийсэн саяхны судалгаагаар малын эрчимжсэн үйлдвэрлэлээс учирсан хор хохирлоос болж газар нутгийн 47%  нь цөлжилтийн зэрэглэлд хамаарах болсон байна.81 Мөн тус улсын 50-70% орчим нутаг ган гачигт нэрвэгдсэн байна.

        Мал аж ахуйд зориулж газрыг нүцгэлснээс болж Мексик даяар хөрсний тогтворгүйжилт, доройтол ноцтой хэмжээнд үүссэн байна. Мексикийн хойд бүс нутгийн бараг гуравны хоёр нь эвдрэлд бүрэн орсон буюу эвдрэл нь түргэссэн гэж ангилагдаж байна.82 Мал сүрэг бүх ургамлыг хамж идэн, хөрсийг талхалж байхуйд ард нь юу ч ургах аргагүй цемент мэт хөрс л үлдэж байна. Хатаж үхэж буй ургамал, нүцгэн хөрснөөс нүүрстөрөгч ялгардаг учраас үүгээр дэлхийн дулаарлын нөхцөл байдал улам муудаж байна.



        Дэлхийн өлсгөлөнд цэг тавина

        Хэрвээ хүн бүр ургамалд суурилсан хүнс хэрэглэдэг болчих юм бол 10 тэрбум хүнийг хангалттай тэжээх хүнсний нөөцтэй байх болно.


        Газрыг мал үржүүлгэд үрж байна

        Бид хүнсээр дутагдаж байгаа юу?
        Дэлхий  дээр хэдэн хүн өлсгөлөн байна вэ?
        1.02-тэрбум хүн
        Таван секунд тутамд нэг хүүхэд өлсгөлөнгөөр үхэж байна.
        Өдгөө мал тэжээхэд зарцуулж буй үр тариа бараг хоёр-тэрбум хүнийг элбэгхэн тэжээж чадах бөлгөө.
        83
        —Жулиэ Желлатлэй, Тони Хардлэ


        АНУ-д тариалсан бүх шар буурцагны 90%, эрдэнэ шишийн 80%, үр тарианы 70%-ыг бас л малыг жин татуулахаар тэжээхэд ашиглаж байна, гэтэл үүгээр 800 сая хүнийг өлсгөлөнгөөс аврах боломжтой ажээ.84 Хүмүүс өлсгөлөнд байна; хүүхдүүд хэдхэн мөч тутамд үхэж байна, яагаад гэвэл бид хэтэрхий их ус, хэтэрхий их газар, хэтэрхий их хоол хүнсийг хүнийг биш малыг тэжээхэд зориулж байгаа учраас тэр юм.

        Хэрвээ бид мах идэхгүй байх юм бол, тариалангийн бүтээгдэхүүн, үр тариагаа ирээдүйд малыг үржүүлэхэд биш хүнийг тэжээхэд ашигладаг болох болно. Тиймээс бидэнд өлсгөлөн гэж байхаа болино, өлсгөлөнгөөс болж дайн дэгдэхээ болино. Гарах үр нөлөө нь хэмжээлшгүй их юм шүү.

        Газрыг үр ашигтай эдлэхүй

        Эх сурвалж: USDA; FAO/WHO/UNICEF Protein Advisory Group, 2004


        Нэмж хэлэхэд, бид органик, унаган байгалийн тариалалтын аргыг түлхүү хэрэглэхийн хэрээр л хоол хүнс элбэг, бид өөрсдөө улам эрүүл, хөрс шороо ч улам эрүүл болох болно. Тэгснээр хөрс нөхөн сэргээгдэж, бид улам элбэг дэлбэг хүнстэй байх болно.

         



        Ойгүйжилтийг зогсооно

        Бид мод огтлоход хориг тавьж, мэдээж мод улам ихээр тарих хэрэгтэй. Хаана л эвдэрсэн, хоосон газар байна тэнд бид мод тарих хэрэгтэй.

        Ойгүйжилт ч бас дийлэнхдээ махны үйлдвэрлэлээс шалтгаалж үүсч байна. Хүлэмжийн хийн ялгарлын 20 хувь нь ой мод огтолсноос үүсдэг, ойгүйжилт бараг бүхэлдээ махны үйлдвэрлэлээс улбаатай байна гэж НҮБ тооцоолжээ.86 Амазон ойн модгүй болж нүцгэрсэн талбайн 80 хувь нь нядалгааны мал бэлчээхэд, үлдсэн нь бас л голчлон малын тэжээлийн буурцаг тариалахад зориулагдаж байна

        Өдөр бүр бид ердөө л мал өсгөж үржүүлэхэд зориулж Англи улсын дайтай газрын ойг огтолж байна. Тийм учраас л гараг маань дулаарч, олон газарт үер ус, ган гачигийн хүндрэл тулгарах болсон юм.

        Ердөө 250 гамбургер үйлдвэрлэхийн төлөө секунд бүрт нэг хөлбөгийн талбайн хэмжээний ширэнгэн ойг нүцгэлж байна.87

        Нэг зүсэм үхрийн махан гамбургер үйлдвэрлэхэд 55 хавтгай дөрвөлжин мерт ширэнгэн ойг устгаж байна.88

        Ой хөвч нь CO2.–ыг агаараас зайлуулахад хэмжээлшгүй үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, АНУ-ын Баруун хойд нутгийн ой нь Орегон мужийн бүх хүлэмжийн хийн тэн хагасыг өөртөө шингээн зайлуулах чадалтай. 


        Грийнпийс Хүрээлэн буй орчины байгууллагын мэдээлснээр бол Дэлхийн ой модтой-холбоотой нүүрстөрөгчийн 80 хувь нь Төв Африкийн Конго голын сав газрын асар том ширэнгэн ойд хадгалагдаж байдаг. Хэрвээ Конго нутгийн ойг үргэлжлүүлэн огтолсоор байх юм бол өнгөрсөн 60 жилд Их Британи улсын ялгаруулсан
        CO2 той тэнцэх хэмжээний нүүрстөрөгч тэндээс суллагдаж агаар тархана гэж эрдэмтэд таамаглал дэвшүүлсэн байна!89 Тэгэхээр, бид боломж байгаа дээр нь ой модоо хамгаалж авч үлдэх нь чухал болоод байна.

        Мод нь борооны усыг шингээн авч, хөрсийг бэхжүүлж, хөрсний эвдрэлийг зогсоодог. Бас сүүдэр, хүчилтөрөгчөөр хангаж, ойн анд нөхөд, амьтдад маань орох орон нь болж, улмаар гарагийн маань экологийн сайн амьдралыг нөхцөлдүүлж байдаг билээ
        .

        [
        Ойгүйжилт] нь зөвхөн дэлхийн агаарын хэм, хур бороо, уур амьсгалын төлөвт гарах буцалтгүй өөрчлөлтүүдийн тухай биш юм. Угтаа ой л энэ бүхнийг зохицуулж байдаг. Ойгоос аж төрөл нь хамаардаг хэдэн сая хүний амьжиргаа алдагдахаар хязгаарлагдах асуудал биш юм. Үүнээс ч их юм бий. Амьтан ургамлын төрөл зүйл байгалийн жамаасаа 100 дахин түргэн устан үгүй болж, энэ нь экосистемийг маань сүйрүүлж байна.
         

        Аз болоход бидэнд гарах гарц бэлэн байна, энэ бол органик веган хүнс юм. Органик веган шийдэл бол гарагийг яг одоо аврах цор ганц арга зам учраас бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

        Тэгвээс малын бэлчээр, тэжээлд ашиглагдаж буй газар одоо дэлхийн дулаарлыг багасгахад туслах ой болон хувирч болох юм. Түүнчлэн хагалж боловсруулах боломжтой бүх газрыг органик веган тариалалтын талбай болгож хувиргавал хүмүүсийг бүрэн тэжээгээд зогсохгүй агаар мандал дахь хүлэмжийн хийн 40%ийг шингээн авч зайлуулж чадна. Энэ бол мал үржүүлгээс үүссэн ялгарлын 50 гаруй %-ийг устгах дээр нэмж гарах үр дүн юм.90

        Тийм учраас дүгнэж хэлэх юм бол ердөө л амьтнаас ангид, веган, органик аж төрөхүйн хэв маягийг сонгоход л бид хүний үйл ажиллагаанаас үүссэн хүлэмжийн хийн дийлэнхийг устгах болно.

        Эрчим хүчийг хэмнэнэ

        Махны үйлдвэрлэлийн эрчим хүчний өртөг

        Махны үйлдвэрлэл нь эрчим хүчний зарцууламж өндөртэй төдийгүй бүхэлдээ эрчим хүчийг үр ашиггүй зарцуулдаг. Нэг килограмм үхрийн мах үйлдвэрлэхэд 169 мегажоул (169-сая ватт) буюу дундаж Европ машинаар 250 километр давхихад хүрэлцэх хэмжээний  эрчим хүч зарцуулдаг!

        Зургаан унц нэг ширхэг үхрийн махан стэйк хийхэд будаа, гурван төрлийн хүнсний ногооны орцтой нэг веган хоолноос 6 дахин их шатах  ашигт малтмалын эрчим хүч зарцуулдаг.

        Эх сурвалж: Gidon Eshel and Pamela A. Martin,
        “Diet, Energy, and Global Warming”, Earth Interaction, Vol 10 (2006), paper No. 9.


        НҮБ-ын Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлт судлах хорооны тэргүүн Др. Ражендра Пачаури лавшруулан өгүүлэхдээ мах нь байнгын хөргөлттэй агуулах сав, малын тэжээлийг тариалж тээвэрлэх, маш өндөр хэмд удаан хугацаанд болгож чанах үйлдлүүдийг шаарддаг бөгөөд дараа нь боловсруулж, зайлуулах хэрэг гардаг маш их хэмжээний хаягдал үүсгэдэг гэжээ. Тийм учраас махны үйлдвэрлэл маш өндөр өртөгтэй, үр ашиггүй бөгөөд тэрчлэн мах үйлдвэрлэх нь муу бизнес учраас байгальд ээлгүй.91

        Махны жинхэнэ өртөг

        "Нэг фунт мах үйлдвэрлэхэд 2,500 галлон ус, 12 фунт үр тариа, 35 фунт өнгөн хөрс, нэг галлон бензинтэй дүйцэх эрчим хүч шаардагддаг. Хэрвээ ямар ч татаасгүйгээр, эдгээр бүх зардлыг бүтээгдэхүүний өртөг оруулж тооцох юм бол АНУ-д хамгийн хямд гамбургер US$35-ын үнэтэй байх болно" 92
        —Жонн Роббинс

        Биологийн төрөл зүйлийг нөхөн сэргээнэ

        Энэ гараг дээр биднийг оролцуулаад бүх юмс хоорондоо харилцан

        шүтэлцэж оршдог бөгөөд бид эндэх амьдралаа нийцтэй,

        ая тухтай  болгохын төлөө бие биендээ тусалдаг.

        Харин бид үүнийг мэдэхгүй бол өөрсдийгөө хөнөөж байдаг.

        Модыг эсвэл амьтныг алж хөнөөх бүртээ бид өөрсдийнхөө

        нэгэн жижиг хэсгийг алж хөнөөж байдаг.

        Төрөл зүйлд учирсан аюул заналын иж бүрэн үнэлгээний

        Таксономик ангилал


        Эх сурвалж: Secretariat of the Convention on Biological Diversity, Global Biodiversity Outlook 3, 2010, http://www.cbd.int/gbo/gbo3/images/GBO3-Figure4-ThreatStatusAssessedGroups.pdf

        Далай болон цэвэр усны сав газруудад өчнөөн төрлийн загас үгүй болж, мөн тэсэлж дэлблэх аргаар загасчилж, тороор агнах болсны улмаас бүхэл бүтэн усан орчингууд тухайлбал шүрэн хаднууд устаж байна. Харин газар дээр асар их хэмжээний нутгийг малын тэжээлийн буурцаг гэх мэт ургац тариалахаар нүцгэлж байгаагийн гол хариуцлага махны хэрэглээнд тохогдож байгаа билээ.


        Эдгээр үйл ажиллагаанууд чухамдаа биднээс биологийн төрөл зүйлсийг дээрэмдэж байгаагаас амьтан ургамал цочирдом хурдацтай устан үгүй болж байна
        .93

        Гол мөрөн, хөрс шороог бохирдлоос салгана

        Бид хэрвээ аюулгүй цэнгэг усаа өөрсөндөө бас үр хүүхдүүддээ зориулахаар авч үлдэхийг үнэхээр л хүсч байгаа бол мал аж ахуйн үйлдвэрлэлийг зогсоож, ургамалд суурилсан хүнсэнд шилжих ёстой.


        АНУ-ын Хүрээлэн буй орчинг хамгаалах Агенлатын тооцоогоор тус улсын усны бохирдлын асуудлуудын бараг дөрөвний гуравт хөдөө аж ахуйн салбарын  махны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буруутай ажээ.94


        500,000 гахайтай энгийн нэг ферм жил тутамд Нью Йорк хотын Манхаттаны 1.5-сая оршин суугчдаас илүү их хаягдал үүсгэдэг.  Вержиниа мужид шувууны аж ахуйнууд хүртэл нутгийн бүх оршин суугчдынхаас 1.5 дахин их азотын хаягдал үүсгэдэг. Энэ бүхнийг зохицуулдаг хууль эрх зүйн баримт байдаггүй.

        Ирландад 1.8 сая гахайн үүсгэдэг хаягдал нь тус улсын бүх хүн ам буюу 4.2 сая хүний бохир хаягдлаас давж гардаг ажээ!

        Газар ийм хаягдлыг бүгдийг нь шингээж дийлэхгүй учраас илүү гарсан нь гол мөрөн, хөрсөнд шингэдэг байна. Бид айдас хүрмээр их хэмжээний хорт материалуудын талаар ярьж байна, эдгээрээс болж бие биенээ нөхцөлдүүлсэн аймшигт асуудлууд дэгддэг бөгөөд үүнд хүхэрт ус төрөгч, шүвтрийн хий гэх мэт хорт хийнүүд, мөн антибиотик, даавар, пестицидийн үлдэгдлүүд, хоолны хордлого бас үхэлд хүргэдэг буюу хүргэж болзошгүй Е коли гэх мэт бактериудыг дурдаж болно.

        Малын хаягдал ялгадаснаас гадна малын тэжээлийн ургацанд ашигладаг химийн бордооны урсац нь үхмэл бүс үүсгэх шалтгаан болдгоос гадна бас усанд ургадаг ногоон хаг өвс болох хорт замгийг дэлгэрүүлдэг болохыг эрдэмтэд баримтаар дүгнэсэн байна.


        Ийм нэгэн үзэгдэл саяхан Францад болсон нь тус улсын мал сүргийн дийлэнх, сүүний фермийн гуравны нэг нь оршдог баруун хойд Бриттани мужид тохиолдсон байна. Бриттани арал дээр малын ялгадас хаягдал болон химийн бодисын хаягдал тэнгисийн усанд урсаж орсноор үхлийн уршигтай хий болох хүхэрт ус төрөгчийг ялгаруулдаг хорт замгийг дэгдээсэн байна. Ийм учраас л сүүлийн үед хэвлэл мэдээллээр хорт замаг руу орсон морь хагас минутын дотор үхсэн ба мөн шалтгаанаар тэр хавийн 300 гаруй хүний эрүүл мэндийн байдлыг хяналтанд авсан тухай мэдээлсэн юм.


        Энэ бүх асуудлыг дордуулж байгаа зүйл бол мал аж ахуйн ялгадас хаягдал бүхэлдээ ямар ч хяналт зохицуулалтгүй байдаг, өөрөөр хэлбэр хүн малыг бөөнөөр нь өвчлүүлж, тэр бүү хэл үхүүлж болзошгүй ийм бохирдол таригч үйлдлүүдийг зогсоодог ямар ч арга хэмжээ байдаггүй явдал юм. 

        (Малын хаягдал ялгадаснаас үүсдэг бохирдлын талаар 9 дугаар Хавсралтаас үзнэ үү.)


        Санхүү, эрүүл мэндийн зардлын дарамтыг хөнгөвчилнө

        Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох зардлыг хэдэн триллионоор хэмнэе

        Удирдагч нар уур амьсгалын өөрчлөлтийн өртөг зардалд санаа зовинож байна. Гэвч сайн мэдээ байна, хэрвээ дэлхий амьтнаас-ангид хүнсэнд шилжих юм бол бид энэ өртөг зардлыг тэн хагасаас илүү хэмжээгээр багасгаж чадна. Энэ бол бид хэдэн арван триллион ам.доллараар багасгана гэсэн үг
        .
        Уур амьсгалын өөрчлөлтийн өртөг

        Европын Коммиссын судалгаа уур амьсгалын өөрчлөлтийн өртөг зардал US$74 триллионд хүрч магадгүй гэж тооцоолсон. Далайн усны төвшин 1 метрээр нэмэгдэхэд эд хөрөнгийн хохирол US$1.5 триллионоор нэмэгдэнэ.
        95
        Хүрээлэн буй орчны судлаач Ф. Акерман, Э.Стантон

        Арга хэмжээ авахгүй байхад гарах зардал 2100 гэхэд Японд жилд US$176 тэрбум болно96
        Проф. Нобио Мимура ба бусад



        Ургамлан хүнснээс үүсэх хэмнэлт

        Дэлхий нийтээрээ веган хүнсэнд шилжих нь 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зарцуулахаар тооцоолсон US$40 триллион хөрөнгийн 80% (US$32 триллион)-ыг чөлөөлөх болно.
        97
        Элке Стехфэст, Нидерландын Хүрээлэн буй орчны үнэлгээний нийгэмлэг


        Эрүүл мэндийн зардлыг доод хэмжээнд хүргэж багасгая

        Мах идсэнээс эрүүл мэндэд учирдаг эрсдлүүд өдгөө улам тод томруун харагдах боллоо. Малд байнга антибиотик, дааврыг хэтрүүлэн өгч, сүүлд нь мах болгон иддэг нь эргээд хүний эрүүл мэндэд аюул учруулж байна.


        Түүнчлэн нядалгааны газруудад шүвтэр, хүхэрт ус төрөгч зэрэг дайвар бүтээгдэхүүнүүд үүсдэг. Эдгээр хэт хортой бодисуудад үйлдвэрийн ажилчид хордож нас барах тохиолдлууд гарсаар иржээ.


        Бидний хоол гэж нэрлээд байгаа мах нь ердөө л хүний ходоод шингээж чадахгүй хамгийн эрүүл бус, хортой, эрүүл ахуйд нийцэхгүй бүтээгдэхүүн юм. Бид эрүүл мэндээ, амь насаа эрхэмлэн хайрладаг л юм бол махыг огт идэх ёсгүй юм. Бид махгүйгээр илүү урт насалж, эрүүл, ухаалаг сэргэлэн амьдарч чадна.


        Шинжлэх ухаанд нотолсноор бол мах нь бүх төрлийн хавдар, зүрхний өвчин, цусны даралт өндөрсөх, цус харвалт, таргалалт өвчний шалтгаан болдог. Энэ жагсаалтыг тоочиж баршгүй. Эдгээр бүх өвчин жилд хэдэн сая хүнийг хөнөөж, махтай холбоотой өвчнөөр хэдэн сая хүн нас барж, өөр хэдэн сая хүнийг хүнд өвчинтэй, тахир дутуу болгож байна. Махан хүнснээс үүсдэг аюул эмгэнэлд эцэс төгсгөл гэж алга. Шинжлэх ухаан болон анагаах ухааны энэ бүх баримт нотолгоо байхад бид өдийд үүнийг мэдэж байх ёстой шүү дээ.


        Малыг нядалгаанд орох хүртэл хашдаг бохир заваан, давчуу орчин нөхцөл болон түүгээр дамжин гахайн ханиад гэх мэт өвчин тархдаг талаар бид энд дурдаа ч үгүй байна. Үнэн хэрэгтээ үхрийн галзуу өвчин гэх мэт махаар дамждаг зарим өвчний хүнд туссан хэлбэр нь тохиолдол бүрт ямагт үхлийн аюултай байдаг. Үхрийн галзуу өвчинтэй хавьталд орсон хэн ч бай харамсалтайгаар үхэх тавилантай байдаг нь эмгэнэлтэй. Е коли, салмонелла гэх мэт бусад нянгууд мөн л эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, урт хугацаагаар хүний эд эрхтнийг гэмтээж, зарим тохиолдолд бүр үхэлд ч хүргэдэг байна


        Ургамлан хүнстэй дэлхийд харин дийлэнхдээ фермийн малаас тархдаг үхлийн аюултай Е коли нянгаас болж хэн нэгний хүүхэд саа, тархины гэмтлээр үхсэн тухай харамсалтай мэдээ гэж байхгүй байх болно. Гахайн ханиадны цар тахал, үхрийн галзуу өвчин, хавдар, чихрийн шижин, цус харвалт, салмонелла, Эбола гэх мэт нянгуудаас болж сэтгэл түгших зүйлгүй болно. Биднийг маш их айлгадаг AIDS хүртэл анх махны зориулалтаар ан агнаснаас улбаалж үүссэн юм. Мал аж ахуйн бохир заваан, ой гутам орчин нөхцлүүдээс үүсгэсэн өвчнүүд хүмүүсийн дунд тарж буй нийт халдварт өвчний 75%-ийг эзэлж байна.


        Бидний биед сайн гэж албан ёсоор хэлдэг сүү хүртэл эсрэгээрээ буюу хортой бөгөөд өвчин (мэдээж бас санхүүгийн алдагдал)  үүсгэдэг. Заримаас нь дурдъя л даа: малын гэдэсний нугалаанаас үүсдэг бохир нян, шавьжны хор, энзим нь бяслагт агуулагдаж байдаг; сүүнд байдаг гормоноос үүдэлтэй хөх, түрүү булчирхайн хорт хавдар; нарийн гэдэс ба Кроны өвчин; гормон, биенд шингэдэггүй өөх тос нь яс сийрэгжих өвчин, хэт таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин үүсгэдэг.

        ·       Мах сүүн бүтээгдэхүүнээс үүсэх эрүүл мэндийн зардал

        2010 онд АНУ-д зүрх судасны өвчиний зардал $503,000 болсон. 98  АНУ-ын хорт хавдрын эмчилгээний зардал жилд $6.5 тэрбумд хүрдэг. АНУ-ын чихрийн шижингэ өвчний эмчилгээнд жилд $174 тэрбумыг зарцуулдаг. АНУ-д илүүдэл жинг эмчлэх зардал жилд  $93 тэрбум болдог 99


        Ногоон технологиудад зориулах цаг хугацаа гаргаж авна


        Одоогийн технологиудаа орлуулах өөр технологийг одоохондоо нээгээгүй  байгаа учраас бид CO2–ыг тийм хурдан багасгаж чадахгүй. АНУ-ын гудамжуудаар хичнээн цахилгаан машин явж танд харагдана вэ?  Тэр машинууд CO2–ыг хэр их багасгаж чадах вэ? Тийм их биш. Метани хий нь мал үржүүлгээс үүссэн, тийм учраас бид тэрийг л зогсоочихвол дулаарал байхгүй болно!

        Хэдийнэ гарсан шинжлэх ухааны зарим дэвшилтэт  арга  CO2-ийг олзолж аваад далайн устай хольж цемент бүтээдэг гэнэ. Энэ нь цемент-үйлдвэрлэх бусад аргуудад ашиглагддаг CO2-ийг бууруулахаас гадна агаар бохирдуулагч  CO2-ийг бас багасгах ажээ. Тэгсэн ч гэсэн аль ч шинэ технологийг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх гэсээр маш урт хугацааг зарцуулдаг

        НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн үзэж байгаагаар бол нүүрстөрөгчийг-олзлох технологийг бодвол байгалийн унаган тал газар болон ой нь CO2-ийг шингээхдээ илүү үр нөлөөтэй ажээ. Тэрнээс гадна ийм технологиуд эрсдэлтэй гэж би бодож байна. Нүүрстөрөгч урсан алдагдаж, ийм бөөгнөрсөн хэмжээгээр агаар мандалд буцаж орох юм бол юу болох вэ? Бид тэднийг жилээс жилд, арван жил бүрт олзолж авах гэж хичээх болно, тэгж байтал ямар нэг юм болж тэр нь гараас мултарвал бид юу хийх болж байна?


        Ургамлан хүнс сонгосноор бид эрүүл мэндэд маань, амьтад болон хүрээлэн буй орчинд хамгийн сайныг л иднэ, харин үлдсэн ажлыг байгаль тэнцвэрээ сэргээн хийж, Дэлхийг аврах болно
        .100


         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *