• Өмнөх үг
      • ӨМНӨТГӨЛ


        Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай сүүлийн жилүүдэд видеоконференцүүд болон сэтгүүлчдэд өгсөн ярилцлага, шавь нартайгаа уулзсан цугларалтан дээрээ Дэлхийн уур амьсгалын өнөөгийн хямралт байдалд өндөр ач холбогдол өгч ярьсаар ирсэн билээ. Тэрээр Гараг маань гал авалцаж буй байшин юм. Хэрвээ бид галыг унтраахын тулд нэгэн сэтгэлээр хамтдаа  ажиллахгүй бол бид гэргүй болох болно” гэж хэлдэг. Их Багш үүний зэрэгцээ хүн бүр дор бүрнээ хэрэгжүүлчихэж чадах нэгэн дэвшилтэт шийдлийг хүн төрөлхтөнд санал болгосон нь “Гарагаа аврахын тулд Ургамлан хоолтон болоорой” хэмээх айлдвар нь юм.  Энэ хямрал халих тусам байгалийн гай гамшиг хэдэн мянган хүний амь насанд хүрч, хэдэн сая хүнийг орон гэргүй болгож, хэдэн тэрбум долларын санхүүгийн хохирол үүсгэж байна. Далайн усны төвшин нэмэгдсэн нь хэдийнэ 18 арлын орныг живүүлж, бусад олон оронд заналхийлж байна. Улмаар бороо хурын хэм алдагдаж, ган гачиг эрчимжсэн нь олон бүс нутагт нөлөөлж, улмаар ус хүнсний хомсдлыг даамжруулж байна. Мөн уур амьсгалын мэргэжилтнүүд цаг агаарын бүр илүү цочир үзэгдлүүдийг тэр дундаа “дэлхийн дулаарал гаарч” магадгүйг сануулж сэрэмжүүлж байна.   


        Энэхүү номонд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн дулааралд холбоотой гол хүчин зүйлүүд, ялангуяа түүний язгуур шалтгаан болох мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар танилцуулж байна.



        Чухамдаа бол Их Багш Чин Хайн 20 гаруй жил учирлан тайлбарласаар буй үзэл санаа шинжлэх ухааны олон судалгаагаар нотлогдсон билээ. Мал амьтныг хоол хүнсний зориулалтаар өсгөн үржүүлэх нь газар, ус, эрчим хүчний үнэт нөөц баялагийг тоймгүй үрэн таран хийгээд зогсохгүй дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 51%-ийг үүсгэдэг. Мал аж ахуй нь түүнчлэн агаар дахь метан хийн ганц том эх сурвалж юм. Метан нь CO2-оос илүү хүчтэй хүлэмжийн хий боловч амьдрах хугацаа богинотой юм.


        Тийм учраас, махны үйлдвэрлэлийг хазаарлаж, “ургамлан хоолтон” болох буюу ургамалд суурилсан хүнсэнд шилжих нь дэлхийн агаарын хэмийг дариу бууруулж, мал аж ахуйгаас болж байгаль орчинд үүссэн өвчлөлтийг анагааж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулдаг хөрөнгийг хэдэн тэрбумаар хэмнэх  цор ганц учир зүйтэй арга зам болохыг Их Багш Чин Хай сургамжлан айлдсан билээ.


        Түүнчлэн энэ шилжилтийн үр дүн нь гарагт болон нийгэмд бараг ямар ч сөрөг нөлөө авч ирэхгүй байж чадна. Харин тээвэр, аж үйлдвэрийн салбраас үүссэн нүүрсхүчлийн давхар ислийг багасгах арга хэмжээнүүд үүний эсрэгээр буюу эдийн засагт сүйтгэлтэй үр нөлөө авч ирэх магадлалтай. Мөн байгальд хамгийн ээлтэй гэх ногоон технологийг хөгжүүлэхэд нэлээд хэдэн жил шаардагдана, гэтэл ургамлан хоол хүнс бүр метан хийг багасгах зорилтыг дариу гүйцэлдүүлж чадах бөлгөө. Тиймээс ургамлан хоолтой амьдралын хэв маяг шилжих нь уур амьсгалын хямралыг хамгийн хялбар, хамгийн хурдан, хамгийн бага өртгөөр шийдэх төдийгүй энэ бол цорын ганц аврал юм. Учир нь бидэнд байгаа хугацаа шавхагдаж байна.

        Дэлхийн олон төрийн зүтгэлтнүүд, уур амьсгалын шинжээчид, байгаль орчны мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн муу нөлөөллөөс дэлхийг аврахын тухайтад энэ арга замыг хэдийнээ дэмжин сурталчлаад эхэлчихсэн байна.  Тэд дуу хоолойгоо 2010 онд НҮБ-ын дэлхийгээрээ мах ба сүүн бүтээгдэхүүнээс ангид хүнсэнд шилжихийг уриалсан илтгэлээр хүчтэй хүргэсний дотор Их Багш Чин Хайн: Шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн бүр энэ шилжилтийг нэн дариу хэрэгжүүлэх хуулийг баталж гаргахын төлөө зоригтой алхам хийвэл зохино хэмээх яаралтай гуйлт бас цуурайтан буй.

        Уур амьсгалын хямралыг үүсгэж буй нүүрстөрөгчөөс бүр илүү хор уршигтай ул мөрийг бид үүсгэдэг нь жил бүр гэм зэмгүй хэдэн тэрбум мал амьтныг алж нядлахад ард үлддэг тэрхүү цусан ул мөр юм. “Бид юу тарина түүнийгээ хурааж авдаг” хэмээн дэлхийн бүхий л аугаа сургааль номлолд заасан байдагчлан хүмүүсийн ийм хэрцгий үйлдлүүд бидэнд байгалийн гай гамшиг хэлбрээр буцаж ирж байгаа учраас энэхүү ёс суртахууны гэмт хэрэг дэлхийг давамгайлагч хэмжээндээ хүрчээ хэмээн  Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай учирладаг.

         Хүн төрөлхтөн үнэн хэрэгтээ эргэлт гаргах шийдвэр цэгт тулаад байна. Бидэнд гарагаа аврах ганц л боломж олдсон байгаа ба тэр цаг нь одоо юм. Маш энгийнээр ердөө л амьдралыг аврагч, энэрэнгүй, ургамалд суурилсан хүнсэнд шилжих замаар бид өөрсдийг маань бүрхээд буй энэ харанхуйг үлдэн хөөж чадна. Энэхүү жижиг алхам хүн төрөлхтнийг ухамсрын илүү өндөр төвшин лүү түлхэн шилжүүлэх болно. Бид Дэлхий дээрээ эв зохирлыг хамгаалан үлдээж, үүгээрээ энх тайван, хайр, үзэсгэлэн төгөлдрийн Алтан Эринийг цогцлоох болно. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн амлаж буйчлан ийнхүү бид Дэлхий дээр Диваажинг бүтээх ажгуу.


        Бүгдээрээ энэ сайхан боломжийг шүүрэн авч, өөрчлөлтийг өнөөдөр хийцгээе. Бүгдээрээ соёл иргэншлээ болон гарагаа хувьсган өөрчилж, улам дээш дэвшүүлцгээе.


                                                                                                                       Хянан толилуулагчийн


        Хянан толилуулагчийн тэмдэглэн хэлэх үгс:

        Энэхүү ном нь олон улсын видео бага хурлууд, авшигтан шавь нарын цугларалт, мөн сэтгүүлчидтэй хийсэн ярилцлага дээр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хэлсэн айлдваруудын шууд ишлэлүүдийг агуулсан билээ.  Эдгээр эх сурвалжуудыг номны төгсгөл хэсэгт 122–р хуудаснаа байх “Төгс гэгээрсэн Их Багш Чин Хайн Айлдваруудын жагсаалт”-аас лавлан үзээрэй.

         

        Эзэн Бурхан болоод Дээд Сүнсний тухай ярихдаа Багш Эзэн Бурхан эр эсвэл эм хүйстэй алин болох маргаанаас зайлсхийж, хүйсний ялгаа заадаггүй оргиналь нэр томъёо хэрэглэж байхыг бидэнд санал болгодог юм.

         

                   She+He=Hes (Bless гэдэгтэй адил дуудна.)

                   Her + Him = Hirm (Firm гэдэгтэй адил дуудна.)

                   Hers + Hid = Hiers (Dear гэдэгтэй адил дуудна.)

        Жишээлбэл, Эзэн Бурхан хийх болохоороо Тэрээр (Hes) юмыг Өөрийнх нь(Hirmself), Түүний(Hiers) хүсэл зоригт нийцэж тохирч байхуйцаар хийдэг юм.

         

        Уран бүтээлч, түүнчлэн оюун санааны багш болох Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дотоод гоо сайхны аливаа илэрхийлэлд дуртай. Энэ нь Тэрбээр Вьетнамыг “Ау Лак”, Тайванийг “Формоса” хэмээн өгүүлдгийн учир шалтгаан юм. Ау Лак гэдэг нь “Аз жаргал” гэсэн утгатай Вьетнам эртний нэр юм. Формоса хэмээх нэр нь энэ арал болон хүн ардынх нь гоо сайхныг илүү төгс төгөлдөр илэрхийлдэг. Энэ нэрсийг хэрэглэх нь энэ нутаг орон хийгээд оршин суугчдад нь оюун санааны хөгжил дэвшил, аз хийморь авчирдгийг Багш мэдэрдэг юм.

         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *