• Гуравдугаар бүлэг. Органик Веганизм Гарагийг сэргээнэ > Амьдралыг аврахын тулд амийг өршөө
      • III. Амьдралыг аврахын тулд амийг өршөө


        Арслан хурганы дэргэд амгалан тайван зэрэгцэн хэвтээсэй гэж горьдохынхоо өмнө бид өөрсдөө эхлээд үүнийг хийх ёстой.


        Мах идэх нь хүн ба амьтны аль алинг хөнөөдөг

        Мах идэх нь хүний үйлддэг тэр бүү хэл өөртөө учруулдаг хамгийн том хэрцгийлэл юм. Бид амьтныг өөрийн гараар алаагүй байсан ч тэдний үхлийн төлөө хариуцлага үүрэх хэвээрээ. 

        Махны төлөө бид [мал амьтныг] хэдэн тэрбумээр нь алж байна. Цочирдмоор тоогоор буюу 55 тэрбум малыг, өөрөөр хэлбэл дэлхийн бүх хүн амаас 8 дахин их мал амьтныг бид жил бүр хүмүүсийн идэшний зориулалтаар нядалдаг.103 Энэнд өдөр бүр 155 сая илүү тоо толгойгоор алагддаг хэдэн тэрбум үхэж үрэгдсэн загас хэмээх амьтныг оруулж тооцоогүй байгаа шүү.

        Сүү ба сүүн бүтээгдэхүүнийг махтай хамт ярьж байгаа юм, учир нь үүний төлөө хөөрхий амьтдад ялгаагүй л харгислал, тамлал, эцэстээ аймшигтай үхлийг авч ирдэг. Сүү сүүн бүтээгдэхүүний аж үйлдвэрт ч гэсэн өршөөл өгөөмөр сэтгэл алга. 

        Хүмүүс өөрсдөө ч гэсэн мах, загас, амьтантай холбоотой хэрэглээнээс болж жил бүр үхэж байна. Зүрхний өвчин, хорт хавдар, болон бусад өвчнүүд өдөрт 90000 хүний аминд хүрч, жилд 33 сая хүн махтай холбоотой өвчинд нэрвэгдэж байна.

        Бас дээрээс нь нядалгааны зориулалттай малыг тэжээхэд үр тариаг нь ашиглаж байгаагаас болоод хоол хүнс олж авч чаддаггүй хүмүүс байж байна. Шууд бус өлсгөлөнгөөр 25 000 хүн нас бардаг нь бас л махнаас шалтгаалдаг.104

        Махнаас улбаатай дэлхийн дулааралд өртөж өдөрт хэдэн зуун мянган хүн нас барж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хүмүүс хэдэн арван саяараа орон гэргүй болж байна. Бид тэднийг уур амьсгалын дүрвэгсэд гэж нэрлэдэг, ийм нэр томьёо байна уу үгүй юу
        ; үнэндээ бол тэд ямар ч статусгүй болсон байдаг.

        Бас махтай холбоотой асуудлуудаас болж зовж буй гэм зэмгүй зэрлэг болон гаршуулсан амьтдыг үүнд багтаалгүй хэлж байгаа шүү дээ.


        Мах дэлхийн дулаарлыг үүсгэдэг бас алж хөнөөдөг, алаад л, амийг хөнөөгөөд л байдаг. Тийм учраас МАХ бол
        таслан зогсоох ёстой аллага, гэмт хэрэг мөн юм
        .


        Малын нядалгаа: Дэлхийг хамарсан гэмт хэрэг

        Бидэнд өөр сонголт байсаар байтал ямар ч гэмгүй, хөөрхөн амьтдыг өөрсдийнхөө таашаал шуналыг хангахын төлөө хоморголон алах нь ёс суртахууны хамгийн том хямрал мөнөөс мөн. Ийм бөөнөөр нядлах аллага бол дэлхийн цартай гэмт хэрэг юм. Мөн энэхүү алж хөнөөх үйлдлийн энерги нь эргээд бусад сөргүү энергийг тэтгэж, хүчийг нь нэмснээр манай нийгмийг доройтуулж, дэлхийг сүйтгэж байдаг юм.
         

        Мянга мянган жилүүдэд шууд ба шууд бусаар гэм зэмгүй хэдэн тэрбум амьтныг, тэр бүү хэл өөрийн адил хүн төрөлтнүүдээ хэдэн саяар нь алж хөнөөснөөр маш их, тун их сөрөг энерги үүсгэсэн байна. Шууд хөнөөсөн нь дайн юм. Шууд бус гэдэг нь бид өөрсдөө үүсгэн өвчнүүд тухайлбал булчирхайн тахал, тарваган тахал, одоо болохоор гахайн томуу, шувууны томуу зэрэг өвчнүүд юм.

        Дэлхийн дулаарлын гол шалтгаан нь махан хооллолт байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Манай дэлхий дээрхи эрүүл мэндийн гол асуудлуудын олонхи нь бас л махнаас улбаатай байна. Тиймээс мах идэх нь амьтанд хэрцгий хандана гэсэн үг.  Мах идэх нь хүүхдүүдийнхээ сайн сайханд харгис хандана гэсэн үг. Мах идэх нь гарагтаа харгис хэрцгий хандана гэсэн үг. Ургамлан хоолтон бол, тэгвэл бид эдгээр үр дагаврын алингаар нь ч хэзээ ч дахин зовохгүй.

        Бид хүнийг болон мал амьтныг алж хөнөөхийг зогсоох ёстой. Бид амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зогсоох ёстой. Бид эдгээрийг хэрэглэдгээ зогсоох хэрэгтэй. Зогсоох гурван зүйл: аллагыг зогсоо, үйлвэрлэхийг зогсоо, ашиглаж хэрэглэхийг зогсоо. Бас идэхийг, мэдээж мах идэхийг зогсоо.

        Хүмүүс мал аж ахуйн цаана буй аймшигт үнэнийг болон амиа зольж буй гэм зэмгүй амьтдын байдлыг мэдсэн цагт өөр нэгэн үхсэн төрөлтний махыг идэх нь заавал шаардлага зүйл биш төдийгүй бас биднийг цусан ул мөртэй үлдээж буйг амархан ухамсарлах болно.

        Байгальтай эв зохирлоо сэргээе



        Бид бүгдээрээ энэ гараг-гэрийг, усыг, агаарыг, нөөц баялгийг, хүнсийг хуваалцаж хүртдэг гэдгээ санах хэрэгтэй
        ; байгалийн бүх юмыг бид зөвхөн хуваалцдаг. Ургамлан хоолтон болж, байгалиа хамгаалан, бас тэдний гарагийг, амьтдын гарагийг авар. Энэ бол хүрээлэн буй орчноо сэргээж, энх амгаланг дээд зэргээр баталгаажуулах хамгийн шилдэг арга яах аргагүй мөн билээ.

        "Бид бол Дэлхийн хэсэг, тэр бидний хэсэг юм. Анхилам цэцэгс бол бидний эгч нар;буга, морь, бүргэд бол ах нар маань юм. Амьтангүй хүн гэж юу байх юм?

        Бүх амьтад алга болчихвол хүнтөрөлхтөн оюун санааны туйлын ганцаардлаасаа болж үхэх болно. Хадан хавцлууд, хөдөөгийн чийгтэй хагалсан газар, морь хүн хоёрын элгэмсэл эд бүгдээрээ л нэг гэр бүлд багтдаг. Дэлхий хүний өмч биш; хүн өөрөө Дэлхийн өмч юм.”
        Шеф Стэалт, Америкийн уугуул Дувамиш омгийн ахлах, АНУ-ийн Вашингтон мужийн Сиатл хотыг түүний нэрээр нэрлэжээ


        Гарагаа огт амьтангүйгээр төсөөлөөд үз. Бүх нохой, шувуу, муур, загас байхгүй, усны үхэр байхгүй, заан байхгүй гээд төсөөл дөө; ямар ч амьд амьтангүй бол бид яаж амьдрах билээ?  Бидний амьдрал яаж элбэг дэлбэг санагдах юм бэ? Маш цэврүүн, утга учиргүй санагдах болно.

        Тэгэхээр, бид хэрвээ бүх амьд оршихуйг хүндэтгэдэг л юм бол ямар ч амь насыг булаахгүй байх ёстой. Дэлхий үр шимээ хүн, амьтны аль алинд хүрэлцээтэй өгдөг. Бид аливаа бусад төрөлтөнг зовоож эсвэл гэмтээх арга замаар өөртөө юм авах хэрэггүй юм. Энэ бол амьтнаас ангид хоол хүнсийг хэрэглэ гэсэн утгатай, дахин дахин хэлэхэд ийм л юм. 

        Хэрвээ хүн төрөлхтөн бүхэлдээ бусдын амь нас болон байгалиа хүндэтгэж, амьтнаас ангид хүнсээр амьдрах юм бол Дэлхий маань Диваажин байх болно. Бүх зүйл өршөөгдөнө. Бүх зүйл сайн сайхан, сайн байх болно. Гараг нөхөн сэргэж, амьтанд бидэнд талархаж, хүмүүс эрүүл, бүгдээрээ аз жаргал адислалаар шагнуулах болно. Хийх хэрэгтэй зүйл гэвэл ердөө л сайн үйлс, ургамлан хоолтон болох юм.


        Амьтад хорвоод хайрыг хүргэж ирдэг

        Амьтад хүн төрөлхтөнд үнэхээр туслахаар ирдэг юм. Бидли сударт “Түүнийг та нарын найз, бас туслагч байг гэж би бүтээсэн” гэж сургадаг. Энэ үнэхээр тийм юм. Харин хүн болгон энэ туслалцааг авч чадахгүй байна, энэ харамсмаар. Тэд оронд нь тэднийг алж хөөж байна
        .

        Эзэн Бурхнаас Дэлхий дээр тавьсан болгон өөрийн зорилготой. Бид юуг ч алж устгах ёсгүй. Би ургамлан хүнснээс өөр бусад юуг ч идэх учиргүй юм.

        Амьтад энэ гарагт өвөрмөц зорилготой ирдэг. Тэдний олонхи нь Диваажингаас тэнгэрлэг хүчийг эсвэл хайрыг ердөө л энд байгаа гэдгээрээ л буулгаж ирэх чадвартай. Морь, туулай гэх мэт зарим нь халамжлагч хүнээ сөрөг энергээс хамгаалж, эсвэл сайн энерги, сайн аз, бүр материаллаг азыг ч гэсэн, баяр хөөр, оюун санааны сайжирлыг авч ирдэг. Тэд биднийг чимээгүйхэн ажиглаж, бидний замыг дарууханаар адислаж байдаг юм. Тэдний зарим нь ухамсрын өндөр дээд төвшнөөс ирсэн байдаг; тэд зөвхөн хүн төрөлхтөнд эсвэл Дэлхийн бусад төрөлтөнд туслах гэж л амьтны хэлбрээр бууж ирсэн байдаг.

        Амьтад физик ертөнцөд бас маш эрхэм ариун, чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим амьтад жишээлбэл, алаг тахь, сармагчин, зэрлэг тоть үрийг түгээхэд, зөгий болон бусад шавьж тариа, ургамлын тоос хүртээлтэнд тусалдаг бол бусад нь ой хөвч, далайн эрүүл мэндийг хамгаалж байдаг. Амьтад хүмүүст шууд аргаар ч гэсэн бас тусалдаг. 

        Маш олон эрхэмсэг амьтад хүний амь аварсан тухай би сонингоос уншсан, радиогоор сонссон, зурагтаар үзсэн. Тэд өөрийнхөө амийг золин байж бусдыг авардаг.  Тиймээс бид энэ алт шиг амьтдаас үлгэр жишээ авч суралцах хэрэгтэй.

        (Хүн ба амьтны хайрын чанар буюу LQ, эрхэм чанар буюу NQ –ийн талаархи Их Багш Чин Хайн оюунлаг тайлбарыг 10 дугаар хавсралтаас уншаарай.)


        Дэлхийдээ Диваажинг бүтээе

        Хүн бүр баатарлаг зорилгынхоо нэгэн хэсэг болгож органик веган аж төрөхүйг хэрэгжүүлвэл, бидний хамтын зүтгэл хүмүүн болон бидний өгөөмөр зэрэгцэн оршигч нарын аль алинд аюулгүй, аврагдсан дэлхийг бэлэглэх болно.
        Дэлхий маань хүн бүр бараа үйлчилгээ болон нийгмийн нөөц баялагаас адил тэгш хүртдэг Диваажин шиг л байх болно. Бүх зүйл тэгш хуваарилагдана. Хүн бүр хажуугийнхаа, эхний эсвэл сүүлийн хүнтэй яг адилхан хүндэтгэл, хайр, халамжийг хүртдэг байх болно.

        Багш шавийн хүүрнэл:

        Асуулт: Багш аа, хүн ба амьтан

        хамтдаа энх амгалан амьдарвал

        дэлхий ямар байх бол?


        Багш: Өө, тэгвэл Дэлхий дээр том энх тайван ирэх болно,
        том үсгээрхи
        ЭНХТАЙВАН
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *