• Тавдугаар бүлэг. Ургамалд суурилсан хүнсэнд дэлхий даяараа даруй шилжихүй > III.Эрхэм ариун боловсрол нь эрүүл ногоон аж төрөхүйг заадаг
      • III.Эрхэм ариун боловсрол нь эрүүл ногоон аж төрөхүйг заадаг



        Бидний гэр галд өртжээ.  Гараг дэлхийд аюул учраад байна. Та [сурган хүмүүжүүлэгч]
        нар тэдэнд мэдүүлэх хэрэгтэй байна. Та яаралтай хөдлөх хэрэгтэй. Тэдэнд юу хийхийг нь хэлж өг. Тэднийг илүү дээр амьдрал руу хөтөл. Тэд тань руу харж байгаа, тэд талархах болно
        .


        Хүүхдүүдэд мэдээлэл өг
         
        Бид тэдэнд заавал хэлэх ёстой. Дэлхийн дулаарлын талаар гараг дэлхийд маань юу болоод байгааг тэдэнд шууд, үнэнээр нь хэлэх ёстой. Тэд дэлхийн дулаарлыг багасгаж, магадгүй бүрмөсөн зогсоохын тулд үүнд бэлтгэх бүх аргуудыг мэдэж аваг


        Хүүхдүүдийн зүрх сэтгэл үнэхээр гэнэн цайлган, ариун тунгалаг билээ: тэд ахмад хүмүүсийн зааварчилгааг дор нь хүлээн авч чаддаг. Тийм учраас, бид тэдэнд гараг дэлхийд юу сайн болохыг нухацтай тайлбарлаж өгөх ёстой.


        Тайлбарлаад өгөхөд тэд шууд ойлгох болно, тэгээд таны хүсч байгаа тэр үйлдлийг дариу хийх болно. Яагаад гэвэл хүүхдүүд ахмадуудаа хүндэтгэх сэтгэлтэй байдаг. Гэхдээ юун түрүүнд бид өөрсдөө тэдний даган дууриах хүн нь байх ёстой
        .


        Ургамлан хоолтон хүүхдүүд жимс, ногоо,
        алимны бялуугаар амтархан хооллож байна.


        Бид бол ахмадууд нь; бид өөрсдөө эхлээд үлгэр жишээч болох ёстой, тэгсний дараа тэднийг сурган хүмүүжүүлж чадна, яагаад гэвэл хүүхдүүд үлгэр жишээг дагаж суралцдаг шүү дээ; тэд хэл ярианаас илүүтэйгээр гялалзсан үлгэр жишээнээс илүү суралцдаг. Тийм учраас томчуул бид гялалзсан үлгэр жишээ нь байх ёстой; бид чадах бүхнээ хийх ёстой.


        Бид гараг дэлхийд маань юу сайн түүнийг л хийнэ, тэгснээр хүүхдүүд маань бидний үлдээх сайхан өв уламжлалыг залгамжлан авч үргэлжлүүлэх болно.
        Аугаа том золиослол байсан ч хамаагүй бид юу шаардлагатай бүхнийг хийх ёстой; гэвч үнэндээ бол бидэнд юугаа ч золиослох шаардлага байхгүй байна. Бид ердөө л тэр зүсэм махыг орхиод, зүсэм дүүпүгээр оруулчих л хэрэгтэй байгаа юм.


        Залуу үеийг дайчил

        Өсвөр үеийнхэн маань одоогийн яаралтай нөхцөл байдлыг гэхээс илүү  моод загвар гэх мэт бусад зүйлсэд илүү сонирхолтой байх шиг санагддаг. Тэд гэхдээ  ихэвчлэн хамгийн нээлттэй зүрх сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэд ухаалаг; тэд хөнгөн зөөлөн; соргог мэдрэмжтэй, үнэнч сэтгэлтэй хүмүүс юм. Тэд дэлхийн дулаарлыг өөрсдийнхөө амьдралтай холбож ойлгомогцоо л ямар нэг зүйл хийхээр үнэхээр шийдэж магадгүй. Та гайхах болно, ялангуяа өөрсдийнх нь хийх зүйл үнэхээр том өөрчлөлт авч ирнэ гэж хэрвээ ойлгох юм бол тэд магадгүй өөрчлөлтийн анхдагчид нь ч болж магадгүй. Тэдэнд одоо тань шиг сайн хошуучлагч л хэрэгтэй байна.


        Саяханы хоёр ч судалгаанд өөрсдийгөө зориулах, сайн дурын үйлс  хийх хамгийн их магадлалтай хүмүүс бол залуучууд гэж дүгнэсэн байдаг.
        139 Энэ нь ийм насны залуу хүмүүст маш их эрч хүч байдаг бөгөөд тэд хамгийн халамжтай хүмүүс байж чадна гэж хэлж буй хэрэг юм.

        Тиймээс та тэдэнд хайр, халамжаа илэрхийлэх идэвхитэй арга замыг олоход нь тусалж, тэднийг уриалан дэмжиж болно. Та тэдэнд мөн дэлхийн дулаарал үнэхээр ямар яаралтай асуудал болсныг ойлгоход нь туслаарай. Тэдэнд дэлхийн дулааралд хүний үзүүлж буй нөлөөг, үүнээс болж зовж байгаа хүн ба амьтдын үнэн түүхүүдийг, жишээ нь арлын орнуудад далайн усны төвшин нэмэгдсэний улмаас байшин нь далайн усанд хамагдах аюулыг нүдээр харж—зарим нь хэдийнэ живснээс болж дүрвэн нүүх шаардлага гарсан, нүүхээр зэхэж байгаа гэр бүлүүдийн талаар хэлж дуулгаарай.


        Эсвэл нядалгааны газруудад, гоо сайхны бүтээгдэхүүний туршилтанд амьтанд яаж хүний ёсонд баймгүй харгис хатуу хандаж байгааг дуулгаарай—энэ тухай олон кино байдаг шүү дээ. Суприм Мастер ТВ Мягмар гараг болгонд “Амьтдыг  харгислахыг зогсоо” гэсэн нэвтрүүлгээрээ энэ тухай үзүүлдэг. Төсөөлөхийн аргагүй харгислал. Энэ бол хүний ёс, ёс суртахууны хэм хэмжээнээс гажсан харгислал. Амьтдад ингэж хандах нь хүмүүн бидний цог жавхланд нийцэхгүй билээ. Тиймээс, хэрвээ та тэдэнд хүмүүсийн амтлах таашаалыг хангахын төлөө амьтад хэрхэн зовж байгаа тухай энэ үнэнг тэдэнд дэлгэвэл та сурагчдынхаа энэрэнгүй чанарыг сэрээж, тэд энэ талд ямар нэг арга хэмжээ авах шийдвэрт хүрэх болно
        .

        Эсвэл тэдэнд нүүдлийн шувууд үүрээ засахын тулд улам илүү хол  газар нисдэг болоод байгааг, мөс ихээр хайлж буйгаас цагаан баавгай улам хол сэлдэг болсон, заримдаа эцэж туйлдан живэх болдгийг, сүүлийн жилүүдэд хөрш улс оронд яагаад ийм их үер, гай гамшиг гэх мэт зүйлс тохиож буйг тайлбарлаж өгөөрэй.


        Уур амьсгалын өөрчлөлт бодит амьдралд, бодит амьтдад, бодит хүмүүст болон өөрсдийнх нь амьдралд яаж бодитой нөлөөлж байгааг тэдэнд хэлээрэй. Тэгвэл залуус маань энэ дэлхийн дээр тэдэнд хамгийн чухал гэх бүхий л зүйлсээс урьтаад, тэр бүү хэл ажлаас нь, мөнгөнөөс, мөн зугаа цэнгэлээс ч урьтаад уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох нь бүхний түрүүнд хийх ёстой зүйл болохыг ухаарах болно. Яагаад гэвэл тогтвортой цаг уур, амьд гараг байхгүй бол хэн ч хүсдэг зүйлсээ эдлэн баясч, хүссэнээ хийж чадахгүй шүү дээ.


        Гэвч бид залуустаа найдвар байсаар байгаа гэдгийг ч бас харуулах нь  чухал; бидэнд гариг дэлхийгээ аврах боломж байна. Та тэдэнд: энэ бол тэд ургамлан хоолтон болж, мөн энэ шийдлийг бусдад түгээх нь жинхэнэ баатар байх боломж юм гэж хэлж өгөөрэй. Тэд амьдралыг, өөрсдийнхөө болон дэлхий даяар байгаа хүмүүсийн, дэлхийн тоймгүй олон амьтдын амийг аварч чадна.


        Хэрвээ та ургамлан хоолтон байхын бүхий л ач тусыг тайлбарлавал—өөрийнхөө төлөө, амьтдын төлөө, өлсгөлөн хүмүүсийн төлөө, өлсөж үхэж байгаа хүүхдүүдийн төлөө—тэдэнд энэ маш их таалагдана, мөн тэд үнэхээр өөрчлөлт хийж чадна гэдгээ мэдээд сэтгэл нь хөдлөх болно.


        Залуучууд хэрвээ шалтгааныг нь олж харж чадвал амьдарлын хэв маягаа өөрчлөхөд ихэвчлэн хамгийн бэлэн байдаг хүмүүс юм. Ихэнх тохиолдолд энэ насныхан ургамлан хооллолт зөв сайн болохыг ойлгон харж чаддаг эхний бүлэг хүмүүс байдаг. Тиймээс миний бодлоор хэрвээ бид тэдэнд дэлхийн дулаарлыг шийдвэрлэх нь яагаад хамгийн чухал үйл хэрэг болохыг учир зүйтэй тайлбарлаад өгвөл тэд урам зоригоор хөглөгдөх болно. Тэд таныг дэмжих болно. Тэд ард тал чинь болж өгнө. Тэд үүнийг хийнэ
        .


        Үдийн ургамлан хооллолтыг эхлүүлэхэд сургуулиадад тусал

        Сургуулийн эрүүл үдийн хоол, зуушны хөтөлбөрийн ашиг тусыг маш олон судалгаа баталж байна. Хүүхдүүд шинэ жимс, ургамал, хүнсний ногоо идсэн үедээ илүү төвлөрөл сайтай байдаг нь мэдэгджээ.

        Америйн Тэргүүн хатагтай одоо Америкийн хүүхдүүдэд шинэ жимс, ногоог байнга таниулах болжээ. Бид хэрэв энэ ашиг тусыг ойлгож ухаарахад сургуулиадад туславал тэд өөрсдөө үүнийг өргөн дэлгэр хэрэгжүүлж магадгүй. Өдгөө олон сургууль сургуульдаа, эцэг эхчүүд гэрийнхээ цэцэрлэгт хүүхдүүдтэйгээ хамтран хүнсний ногоо тарьдаг болсон байна. Хүүхдүүд ч ийнхүү хөдөлмөрлөхдөө дуртай байх төдийгүй өөрийн гараар тарьсан ногоогоо илүү дуртай иддэг болжээ.!

        Мөн бид хүүхдүүддээ ургамлан хоолтон болсноор гараг дэлхийгээ эдгээн аврахад өөрсдөө тусалж байгаа, эцэг эхдээ бас өөртөө, түүгээр ч барахгүй энэ дэлхий дээрхи бүх амьд оршихуйд шууд тусалж байгаа гэдгийг хэлж өгч байх нь зүйтэй.  Хүүхдүүд маш уяхан сэтгэлтэй тул тэд ургамлан хоолтон болбол маш олон амь аварна гэдгээ мэдээд үүнийг хийх тун их, бүр маш их хүсэлтэй болно. Бид үр хүүхдүүддээ энэ дэлхийгээ үлдээж өгөхийг, ногоон бөгөөд үржил шимт үзэсгэлэн төгөлдөр дэлхийг, хүн амьтан хамтдаа амгалан орших тэр л дэлхийг өвлүүлэхийг хүсдэг шүү дээ. Хүүхдүүд маань ч үүнийг хийхэд бидэнд туслахдаа дуртай байх болно.


         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *