• Зургадугаар бүлэг. Хүн төрөлхтөн Алтан Эрин лүү үсрэнгүй шилжилт хийхүй > Дэлхий огторгуйн илүү дээд соёл иргэншил рүү өгсөж байна
      • II. Дэлхий огторгуйн илүү дээд соёл иргэншил рүү өгсөж байна


        Манай гараг өөд өгсөх тухайд бол бид оюун санааны хөгжилд хүрсэн илүү өндөр төвшний гарагуудыг гүйцэж түрүүлэн, тэдэнтэй цуг өгсөх ёстой гэсэн төлөвлөгөөг орчлон манай гарагт зориулан гаргасан байдаг юм. Ийм төлөвлөгөө юм. Гэхдээ хүн төрөлтнүүдэд чөлөөт хүсэл зориг заяасан байдаг, тэд үүнийгээ ухаалаг мэргэнээр ашиглахгүй байсаар байна.



        Ангараг ба Сугар гарагийн сургамжаас суралц


        Дэлхий глактикийн бусад гарагуудтай хөл нийлүүлэх
        энэ бол том зөн мөрөөдөл. Хэрвээ бид яг одоо зөв өөрчлөлт, зөв сонголт эс хийх аваас энэ зөн мөрөөдөл сүйтгэлтэй, хий хоосон болж магадгүйг ойлгохын тулд бид ердөө л хөрш Ангараг, Сугар гарагуудаа харах хэрэгтэй.

        Ангараг, Сугар гараг яг одоо бидний амсаж эхэлж байгаатай төстэй уур амьсгалын эрс өөрчлөлтийг туулсан гэдгийг одон гараг судлаач аль ч эрдэмтэн мэддэг. Ангараг, Сугар гарагууд эрт цагт манай гарагтай тун төстэй-устай, бидэнтэй төстэй хүнтэй, амьдралтай байсан юм. Гэвч Ангараг, Сугарын оршин суугч хүмүүс малыг маш их тоо толгойгоор үржүүлж, ялгарсан хорт хий нь хүлэмжийн хийн буцалтгүй үр нөлөөг, Марсын хувьд хортой хүхэрт устөрөгчийг өдөөснөөс болж тэд гарагаа-гэр орноо сүйтгэлд хүргэсэн юм. Тийм учраас л бид нэгэн цагт тэнд байсан хөрс шорооны ердөө л ул мөрийг нь олж хардаг юм


        Ойролцоогоор 5 тэрбум гараг сүйрсэн буюу Ангараг, Сугар лугаа төстэй хувь зохиолтой учирсан юм. Зөвхөн доогуур төвшний ухамсар бүхий оршин суугчидтай гарагууд л сүйрч үгүй болсон, өндөр төвшнийх нь биш.

        Сугар гараг дээр агаарын хэт халалт явагдаж, CO2нүүрсхүчлийн хийнд баригдсан юмэрдэмтэд үүнийгэрчээ авсан дэлхийн дулаарал гэж нэрлээд, энэ нь манай Дэлхийн ирээдүй байж ч магадгүй гэсэн байдаг

        Сугар гэх мэт гарагууд усталгүй аврагдсаны шалтгаан нь тэд нийгмээрээ ургамлан хоолтон болсон явдал юм – аврагдсан гарагуудыг хэлж байна л даа. Дөрвөн Сугар гараг байсан тухай би дурдаж байсан, тэдний зөвхөн хоёр нь нийгмээрээ ургамлан хоолтон болсоны ачаар аврагдсан юм. Нөгөө хоёр Сугар гараг сүйрсэн- нэг нь бүр мөсөн устаж, нөгөө нь буцлам халуун бөгөөд оршин суух боломжгүй нэгэн болсон. Тэд ургамлан хоолонд шилжээгүй учраас тэр юм.

        Цэвэр цагаан хоол гарах гарц нь байсныг Ангарагийн ихэнх хүн тоож сонсоогүй. Ангарагийнхан ийм аюулыг нэг удаа туулсан бөгөөд тэр гунигтай сургамжаа хэзээ ч мартаж байгаагүй. Тэд Дэлхийн хүмүүст сэтгэл гаргаж өөрсдийн захиасаа бидэнтэй холбогдож найрсгаар ирүүлсэн юм. Тэд бидэнд: Буянтай бай, дэндүү оройтохоос урьтаж гэрээ авар гэсэн захиас дамжуулж байна.


        Бид үүнд дөхөж очоод байна; буцах замгүй болох цэг дээр бид бараг л ирчихээд байна. Тийм учраас л бид яг одоо энэ шийдлийг: ургамлан хоолтон байх  захиасыг тасралтгүй түгээх гэж хичээж байна.  Үүнд ёс суртахууны хүч агуулагдаж байгаа учраас дэлхийн дулаарлыг таслан зогсоох физик хүч ч бий. Үүнд “ижил нь ижлээ татдаг” гэсэн шинжлэх ухаанч хүч байгаа. Бид амь насыг хүндэтгэх ёстой, тэгвэл бидэнд амь нас, амьдрал өгөгдөх болно.



        Эрхисийн ариун найзууд биднийг хүлээж байна


        Цагаан хоолтон-бус олон олон гараг байдаг шиг цагаан хоолтой олон гараг бас байдаг. Тоймгүй олон. Зөвхөн манай галактикт л гэхэд хэдийнэ тоолж барамгүй олон бий. Эдгээр цагаан хоолт гарагууд биднээс хөгжлөөрөө түрүүлсэн байдаг. Тэдэнд бүр бүсэлхийндээ зүүгээд аялдаг бүс бий. Бидний хэзээ ч мөрөөдөж байгаагүй өчнөөн олон зүйл тэдэнд бий

        Тэдгээр гарагийн нийгэмд хүмүүс нь амарч баясах маш их цагтай бөгөөд авъяас сонирхлоо хөгжүүлэхээс гадна далд чадваруудаа ч нээн илрүүлж амьдардаг. Тийм учраас ийм нийгэмд олон олон гайхамшигтай нээлтүүд төрсөн байдаг юм. Хүмүүс нь амар тайван бөгөөд юмыг хамгийн сайнаар хийдэг учраас олон олон гайхамшгууд тохиож байдаг. Хэн ч материаллаг хэрэгцээний зүйлээр гачигдана гэж санаа зовнидоггүй учраас амьдрал нь тэр чигтээ эрх чөлөө, аз жаргал байдаг. Энэ гайхамшигтай сайхан сонсогдохгүй гэж үү?

        Эдгээр бүх нийгэм бас веган гэж би хэлсэн. Тэдний амьдралын үзэл баримтлал маш тодорхой – маш тодорхой, аминч бус, нөхцөл болзолгүй, маш оюунлаг. Веган биш хэрнээ ийм хөгжин дэвшсэн, аз жаргалтай, баяр хөөртэй нэг ширхэг ч гарагийг би олж үзэж байсангүй

        Түүнчлэн бид аллагыг зогсоомогц л огторгуйн бусад ариун төрөлтнүүд бидэнтэй нэгдэж эсвэл холбоо барьж магадгүй хайрын, найрсаг, урин зочлогч уур амьсгал биднээс төрж бүрэлдэх болно.

        Хэрвээ золоор бидэнд ийм гараг, эсвэл ийм хөгжилтэй төрөлтөнг мэдэх завшаан таарах аваас бид тэнд очихын хүслэн болж, энэ дэлхийн ямар ч олз, буруушаалыг тэгтлээ тоохоо болих болно. Тэдэнтэй нийлэх завшаан гардаг л юм бол бид энэ дэлхийг хэдийд ч хамаагүй орхих болно. Гэвч бид – оюун санаа, сэтгэхүй, сэтгэлзүй, ёс суртахуунт ухаанаа – тэдний дайтай хөгжүүлээгүй байна, бидний зарим нь  тэгээгүй байна, тиймээс бид тэдэнд тун их ойртож чадахгүй, тэдэнтэй нэгдэж чадахгүй, эсвэл манай гараг тэдний нэг нь болж жагсаж чадахгүй байна.

        Тиймээс тэд тэсэн ядан хүлээж байна. Тэд бидэнд захиасаа дамжуулсаар байдаг бөгөөд үүндээ одон ертөнцийн тогтолцоог гүйцэн түрүүлэхийн тулд илүү хөгжих хэрэгтэйг, бас оюун санааны ойлголт, сэтгэхүйн чадамж мөн түүнчлэн технологийн төвшнөө өөдлөн дэвшүүлэхэд маань бидэнд туслахаар ямагт хажууд маань зогсож байгаагаа хэлсэн байдаг.

        Тэд өөрсдийнхөө хүсэл сонирхлыг ч биднийхээс дээгүүрт тавихгүй. Тэд бидний бэлэн болохыг хүлээгээд л байж байна. Бид орчлонгийн дээд хэм хэмжээнд нийцэн амьдрах сонголтыг хийхгүй удах тусмаа л өвөр хоорондоо энх тайвныг олоход хэцүү байгаад зогсохгүй орчлонгийн бусад төрөлтнүүдтэй эвлэлдэн найрамдахад ч бүр хэцүү байх болно. Бид хөрш гарагуудынхаа оршин суугчидтай холбоо тасрах болно, тиймээс бид тэдний оршдог гэдгийг ч мэдэхгүй явах болно.


        Гэхдээ энэ бүхнийг өөрчлөх ярвигтай биш. Бид ердөө л өөрсдийнхөө унаган, хайрлагч би-дээ буцаж орох хэрэгтэй. Яагаад гэвэл бид угтаа тийм юм. Бид бол хайр. Бид бол тэнгэрлэг. Бид бол нигүүлсэл. Бид бол орчлонгийн хамаг сайн сайхан нь. Бид зүгээр л үүнийгээ мартчихаад байгаад байж.
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *