• Хоёрдугаар бүлэг. Хүн төрөлхтнийг сэрээх сэрэмжлүүлгийн дохио > Одоо язгуур шалтгааныг онил
      • III. Одоо язгуур шалтгааныг онил


        Хүрээлэн буй орчны хямралын хамгийн том шалтгааныг тасал

        “Мал аж ахуй бол өнөөдрийн хүрээлэн буй орчны хурц асуудлуудад хамгийн их хувь нэмэр оруулсан нэгэн хүчин зүйл мөн билээ.  Нөхцөл байдлыг анагаах яаралтай арга хэмжээ хэрэгтэй байна.”59

        Др. Хеннинг Стэйнфэлд, Мал аж ахуйн мэдээлэл бодлогын салбрын ахлагч, Хүнс ХАА-н байгууллага,НҮБ.

         

        “Мал аж ахуй бол ойгүйжилтийг үүсгэгч гол шалтгаан. Мал аж ахуй бол усыг бохирдуулдаг хамгийн том ганц эх сурвалж. Мал аж ахуй нь дэлхийн бүх тээврийн хэрэгслэлийг нийлүүлснээс илүү их хүлэмжийн хийг ялгаруулдаг.”

        Мал аж ахуйн их сүүдэр


        Гараг дээрх дулаарлын асуудал болгонд CO2-ыг буруутгадгаа боль. Бид өөрсдийгөө буруутгавал зохино. Махны аж үйлдвэрийг буруутгах хэрэгтэй. Махны үйлдвэрлэл бол бидний анхаарлаа хандуулж, бас устгавал зохих тэр зүйл мөн юм. Уур амьсгалын өөрчлөлтийг бас газар ой модны үрэгдлийг зогсоохын тулд бид гол сэдвийг тойрч ярьдгаа болих ёстой. Гол асуудлыг ярь: Махны аж үйлдвэрийг зогсоох ёстой.

        Улам бүр муудаж буй дэлхийн дулаарлыг зогсоох хамгийн ухаалаг арга зам бол ургамлан хоолтон болох юм. Энэ тун энгийн сонсогддог боловч хамгийн шилдэг, хамгийн үр нөлөөтэй шийдэл бөгөөд үр дүнг нь бараг дариу мэдэрч болно. Цаг хугацааны хувьд хамгийн үр нөлөөтэй энэ гол арга замыг хэрэгжүүлэхгүйгээр бидний ямар ч зүтгэл оролдлого бидний хуримтуулсан хамгийн муу үр дагавруудыг үлдэн хөөж дийлэхгүй.


        Түүнчлэн
        , бидэнд одоо нүүрлэж буй - улам дулаарч буй агаар мандал, усны хомсдол, хүнсний хомсдол, цөлжилт зэрэг аюулуудыг бид махны үйлдвэрлэлийг зогсоосноор түргэн гэгч шийдэж чадна.  Үүнийг одоо л зогсоо, хойш тавихгүйгээр!


        “Мах бүү ид. Ингэж хэлэхээсээ IPCC урьд нь айдаг байлаа, харин одоо бид ингэж хэлэх хэрэгтэй болсон байна:  Мах бага иднэ үү — мах бол нүүрстөрөгчийн агууламж маш ихтэй бүтээгдэхүүн юм.”60

        Др. Ражендра К. Пачаури



        Язгуур асуудал угтай оюун санааны агуулгатай

        “Цагаан хоолноос өөр ямар ч хувьсал хүмүүнд дэлхий дээр эсэн мэнд үлдэх боломжийг нэмэгдүүлж, эрүүл мэндэд нь ач тустай байж чадахгүй. ”61

        АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙН


        Бид асуудлын язгуур шалтгааныг онилох хэрэгтэй гэж би түрүүн хэлсэн. Асуудлын язгуур шалтгаан бол дэлхийг дулааруулж буй тэр шалтгаан юм. Энэ шалтгаан нь хүмүүсийн зэрэгцэн оршигч амьд оршихуйнуудад нигүүсэлгүй ханддаг харьцаа юм. 


        Үйлдэл бүр хариу үйлдлийг өдөөдөг, энэ тун шинжлэх ухааны үндэстэй. 


        Харав уу, хэрвээ алимны үр таривал бид алимны модтой болно, хэсэг хугацааны дараа бид алимны ургац хурааж авах болно. Энэ бол амьдралын тойрог юм. Бид амь хөнөөсөн бол түүнээсээ амьдрал горьдож хүлээж чадахгүй. Үйлдэл бүр дараа нь ижил үр жимс авч ирнэ. Энэ шашны яриа биш, энэ бол шинжлэх ухаанч ойлголт
        .


        Тиймээс бидний асуудлын уг шалтгаан
        нь зэрэгцэн-оршигч нартаа: амьдардаг, мэдэрдэг, алхдаг, үйлддэг, хайрладаг төрөлтнүүдэд тухайлбал бүхий л  хэлбэр, хэмжээт амьтдад нигүүсэлгүй, найрсаг бус хандаж ирсэн үйлдлүүд маань юм.  Бид бас хүрээлэн буй орчиндоо найрсаг бус ханджээ. Ингэж л бид зэрэгцэн-оршигч амьтдаа үй олноор нь хөнөөж, хүрээлэн буй орчноо ойгүйжүүлж, усгүй, агааргүй болгох зэргээр сүйтгэж ирсэн байна. Бид энэ бүгдээс сайн үр дагаврыг   горьдох боломж байхгүй. 


        Дарлал зовлон, тарчлаан тамлал дунд давчуухан, бохир заваан торонд өдөр бүр хэзээ ч нар харалгүй харанхуйд амьдарч, нядлуухын өмнө бас дараа нь ч туйлдатлаа амь тэмцэн зовдог эдгээр амьтдын гашуудалтай уйлаан чарлаан, дэндсэн их зовиур шаналгаа Тэнгэр Газар донсолгон цочирдуулж байна.


        Тийм учраас байгалийн гамшиг, ган бол хүн төрөлхний муу үйлийг угаан зайлуулж, тэдэнд гэрэлтэй, аз жаргалтай бөгөөд амьтдын зовлон лугаа зовлон үгүй ирээдүйтэй золгохын тулд одоо илүү сайн тал руу өөрчлөгдөх хэрэгтэй байгааг сануулж бас зөвлөж буй дохио сануулга юм. 


        Бид юу тарина түүнийгээ хурааж авна.” гэдгийг бидэнд аль ч гэгээн судар ном сургадаг, тиймээс хүн төрөлхтөн сэхээрэх хэрэгтэй байна; эс бөгөөс бид үр дагаврыг нь үүрэх л болно. 


        Тэгэхээр бид өдгөө тулгараад буй асуудлаа шийдье гэвэл үйлдүүдээ буцааж залруулах хэрэгтэй байна. Бид зэрэгцэн-оршигч нартаа нигүүлсэнгүй хандах хэрэгтэй. Тэднийг золиосолж, хөнөөж, хүйс тэмтрэхийн оронд тэдэнд элэгсэг хандаж, халамж анхаарал тавибал зохино. Ойгоо огтлохын оронд мод таривал зохино. Бидний хүрээлэн буй орчин ямар ч бай хамаагүй анхаарч халамжил. Гарагаа, агаараа бохирдуулахын оронд бид байгальд ээлтэй эрчим хүч, зохистой эрчим хүчинд шилжих хэрэгтэй. Ердөө л үйлдлүүдээ буцааж залруулах хэрэгтэй. 


        Бид орчлогийн энергитэй, байгалийн хайрын хуульд зохицол нийцэлтэй байх хэрэгтэй. Хүн төрөлхтөн бусад хэлбрийн амьд оршихуйг хүндлэхгүй байх аваас хүмүүний амьдрал ч мөхнө, яагаад гэвэл бид бүгдээрээ хоорондоо шүтэн барилдлагатай оршдог юм.


        Эсэн мэнд байхын тулд бид бүгдээрээ бие биенээсээ, хөрс шороог маань сийрэгжүүлж өгдөг жижигхэн өтнөөс хүртэл хамааралтай оршдог юм. Хэрвээ хүмүүс амь хөнөөхөөс татгалзаж, амьтны бүтээгдэхүүнээс-ангид аж төрөхүйг сонгох юм бол энх тайван болон нинжин сэтгэлийн үрийг хураах бөлгөө.


        Олон хүн энчлэн үйлдээсэй, бас бидэнд байгаа хугацаа барагдаж буй тул түргэлээсэй гэж бүгдээрээ залбирцгаая.



        Хайрлагч мөн чанартаа эргэн орж, Гарагаа аварцгаая

        Байгалийн гамшиг бол бидний агаар мандалд тарьсан сөрөг энергийн үр дагавар гэдгийг бид ухаарах ёстой. Агаар мандал дахь энэ сөрөг энерги нь бидний бодол санаа, мэдрэмж, бас бидний үзэн ядалт, хүчирхийлэл болон гэм зэмгүй өчнөөс хүн амьтны амийг егүүтгэсэн үйлдлүүдээс үүдэн бүтээгдсэн байдаг юм. Бид гамшгийг тэжээж, өдөөж байдаг тэдгээр арга үйлдлүүдээ эс өөрчлөх аваас гамшигт төгсгөл гэж ирэхгүй.


        Бид бодол сэтгэхүй болон амьдралынхаа хэв маягийг илүү өндөр, илүү энэрэнгүй бөгөөд эрхэм ариун төвшинд аваачих өөрчлөлтийг хийх ёстой. Бид бүхий л амьд оршихуйг нандиглан хамгаалах замаар өөрийнхөө жинхэнэ үнэн бөгөөд хайрлагч би-дээ буцаж орох ёстой юм, үүнийг дариу эхлэх гараа нь нэн үнэ цэнэтэй бөгөөд үзэсгэлэнтэй гарагийг маань аварч өгөх веган хоол хүнс мөн билээ. Веган, вежетариан хүнс бол хамгийн шилдэг бөгөөд хамгийн түргэн үр дүн өгөх шийдэл юм.


        Ургамлан хоолтон байх нь аль ч хэлбрийн оюун санааны дэвшилд ач тусаа өгдөг. Чухамдаа бол өнө эртнээс авахуулаад бүхий л гэгээнтэн мэргэд  ургамалд суурилсан өгөөмөр хүнсний ач тусыг онцлон сургасан байдаг. Энэ бол оюун санааны замналд дадлагажигч хүмүүний мөрдвөл зохих үндсэн шаардлага мөн билээ.


        Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзахын цаад ухагдахуун нь ахимса-буюу үл хүчирхийлэх юм. Ургамлан хүнсийг сонгосноороо бид бас аллагын муу үйлийн үрээс зайлсхийж, улмаар оюун санааны аялалдаа дарамт, саад учруулахгүй байх болно. 


        Ургамлан хоолтон байх нь энгийндээ бид бүх амьтдыг хамгаалж байна гэсэн үг юм.  Хүн төрөлхтөн соёл иргэншил рүү дэвшин хөгжихийн тулд бусад төрөлтнүүдийн амийг хөнөөдөг үйлдлээ зогсоох ёстой. Үүнийг хийсний ач тус олон янз билээ. Бидний  ухамсрын ачаа дарамт хөнгөрч, ухамсрын дэвшлийн чадамж сайжрахыг дагаж эрүүл мэнд маань сэргэхээс гадна амьтан ургамлын төрөл зүйлс цэцэглэн хөгжиж, гарагийн тэнцвэр сэргэх боломж бүрдэх болно.


        Энэ бүхэн бүгд энэрэнгүй хүнсний ач тус юм. Ийм хайрлагч хандлага хамаг төрөлтөнг улам их аятай тавтай болгож өгдөг энх амгалан уур амьсгалыг бүрдүүлдэг. Ахан дүүс болох амьтаддаа зовлон шаналал учруулаагүй гэдгээ мэдэж өөрөө амар амгалан байснаараа бид оюун санааны дэвшлийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэхэд маань хэрэгтэй дотоодын амар амгаланг олж авах болно. 


        Өргөн утгаараа гараг маань ч илааршиж эдгэнэ. Яг л хувь хүн энэрэнгүй хүнсэнд шилжсэнээрээ эдгэрдэг шиг л – ижил нь ижлээ татдаг шүү дээ. Сайн, хайрлангуй, энэрэнгүй энерги нь бидэн лүү заналхийлж буй, яг одоо дэргэд ирчихээд байгаа харанхуйг хөөн зайлуулж өгөх болно. 


        Тэгээд бид тун удалгүй Дэлхий дээрээ диваажинтай болсон байх болно
        .



        Сэрж ухаараач гуйя!

        Их Багш Чин Хайн яруу найраг



        Ээ Хорвоо минь, сэрж ухаараач

        Гол мөрөн, уул нурууд үймэн шаналжээ

        Шатсан ой, элэгдсэн толгод, хатан горхиор дүүрчээ

        Хөөрхий энэ сүнснүүд эцэстээ хаачих билээ?

         

        Ээ аугаа Дэлхий минь, зовлон шаналал тань багасаасай

        Шөнө турш асгарсан нулимсаар минь угаагдаасай

        Ээ тэнгис далай минь, уянга яруу дуугаа бүү таслаач

        Хүмүүн төрөлхтний маргаашид итгэх итгэлийг үлдээгээч


        Ээ Хамаг төрөлхтнүүд минь,

        хэдий та юу ч өчилгүй эндээс одсон ч гэлээ

        Чанагш ертөнцөд түр амсхий дээ.

        Зүрхний минь цохилт намжихыг зөвшөөрөөч

        Тэр зуур би бяцхан Дэлхийн цаг нь болсон харууслыг хүлээж сууя.

         

        Ээ Өтгөн ой минь, жинхэнэ төрхөө хадлагж үлдээч дээ

        Хүмүүн олныг төөрч будилж яваа мөчид нь хамгаалаач.

        Үнэн зүрхний минь мянга мянган нулимсан дуслыг тосон авч

        Үлгэрийн сүрлэг модод, навчис, үндэс юугаан услан тэтгээч.

         

        Ээ Зүрх минь, цурхиран уйлахаа намжаа даа

        Урт шөнүүдэд сүнсээ амирлуулах гэсээр

        Нулимс минь хатаж, үг минь шавхагдаж дуусчээ

        Зовж зүдрэгчдийг өрөвдөн сэтгэл минь мэгшин уйлнам!

         

        Ээ Шөнүүд минь, гэрэл юугаан ноцоогооч

        Харанхуйд бүдчих хүмүүн сүнснүүдэд замыг нь гэрэлтүүлж өгөөч

        Амирлангуй намуун байгаач, оюун санаа минь тайтгарч

        Тэнгэрийн гайхамшигтай аялгууны хоосон чанарт уусан орог дээ

         

        Ээ өдрүүд минь, гэнэтийн үймээн самууныг бүү өдөө.

        Чин зүрх бүрт энх амгаланг оршоохын төлөө

        Хүн төрөлхтөний тэмцэл зөрчлийг намжаахын төлөө

        Жинхэнэ мөн чанараа бахдалтайяа гэрэлтүүлэхийн төлөө!

         

        Ээ миний зүрх, яг л жихүүн өвөл тарчлагч

        Шавьж хорхой шиг гашуудахаа одоо эцэслэе

        Төгс маргаашийг бас дэлхий диваажин болох

        Тэр өдрийг тайвнаар хүлээе.

         

        Ээ, Би уйлж, өчиж, залбирч, гуйж байна!

        Ээ, хязгааргүйн Бурхад, Бодьсатва, сахиусан тэнгэрүүд минь

        Эцэс төгсгөлгүй зовлонгийн тойрогт хэрэн тэнэж

        Үнэний Замаас төөрсөн сүнснүүдийг чөлөөлж өгөөч

         

        Ээ ах минь, дариу сэрж ухаараач!

        Агуу тэнгис мөрний дээгүүр бардам алхаач

        Дүрэлцэн бадрах нарыг эгцлэн хараач

        Тэгээд хамаг төрөлтнийг аврах золиослолоо андгайлаач.

         

        Ээ эгч минь, хурдан сэрж ухаараач!

        Сүйрсэн орон газраасаа өндийн босоод ир

        Хамтдаа гараг дэлхийгээ сэргээн босгоё

        Бид нэгдмэл хэмээх цэнгэлтэй дуугаа хамтаар дуулахын төлөө

        Бид нэгдмэд хэмээх цэнгэлтэй дуугаа хамтаар дуулахын төлөө




         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *