• Дөрөвдүгээр бүлэг. Ургамлан хүнсний тухай хууль дүрэм, бодлогыг хэрэгжүүлэх > Сайн засаглалын жишээ
      • IV.Сайн засаглалын жишээ


        Европын Холбоо

        Дэлхийн дулаарлын шалтгаан нь махны хэрэглээ гэдгийг Европын Парламент хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэд махны үйлдвэрлэлд зарцуулдаг татаасын багасгаж, оронд нь органик аж ахуйтнууд гэх мэт чиглэлд өгөх шийдвэрийг эргэн авч үзэх болно.125

        Хэдийгээр миний хүссэнчлэн хурдтай биш байгаа ч дэвшил гарч байгаа болохоор шийдвэрлэх олонхи ямар нэгэн зүйл хийж буй мэт харагдаж байна. Зарим эрэлхэг, зоригтой, баатарлаг удирдагч нар өөрчлөлт хийхэд тусалж байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлж, урам өгч байна
        . 

        Мөн Европын Парламентын гишүүн Женс Холм хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахын тулд махыг багасгахыг санал болгосон арга хэмжээнүүдийг Европын Холбоогоор зөвшөөрүүлэхээр ажилласаар байна
        .126

        Герман улс

        Европ руу экспортлох махны төлөө ой модыг огтолж устгахаас хамгаалах илүү чанга хууль дүрэм тогтооход нь Бразилд туслахаар Германы байгал орчины сайд айлчилсан байна.

        Ирланд улс

        Яг одоо өөрсдийгөө органик аж ахуйд шилжүүлж байгаа олон хүн байна. Ирландын ХАА-н сайд Ирландын бүх фермер эрхлэгч нарт органик аж ахуй руу, ногоо тариалалт руу шилжихийг зөвлөж захиа илгээсэн төдийгүй бүр засгийн газраас тэдэнд татаас олгохоо илэрхийлсэн байсан. Яг одоо тэнд аж ахуй эрхлэгчдийн маш том хувь нь органик аж ахуй руу шилжиж байна.

        Белги улс

        Бельгийн хамгийн том хотуудын нэг Жэнт хотод Пүрэв гаригийг зөвхөн ургамлан хоолны өдөр болгож албан ёсоор зарласан бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн хотын бүх сургуулиуд Пүрэв гариг болгонд цагаан хоолтой байхаар болсон байна.127

        Нэгдсэн Вант Улсад

        Би Эрхэмсэг Хунтайж Чарлесийн байгаль орчны төлөөх шудрага шулуун зүрх зориг, эрэлхэг уран үгсэд би талархдаг юм. Би түүнийг үнэхээр хүндэтгэн ёсолж байна. Тэр бол бас хөдөлмөрч бөгөөд цаг үеэсээ түрүүлэгч нэгэн билээ. Жишээлбэл, тэр органик бүтээгдэхүүний дэлгүүр нээсэн ба дэлхий дахины ширэнгэн ой усталтыг зогсоохын тулд маш шаргуу хичээж байгаа.


        Хунтайж Чарлез мөн жишээлбэл тээвэр гэх мэт тал дээр өөрийнхөө нүүрстөрөгчийн ул мөрийг багасгахыг хичээж байна. Тэр мөн ойн хамгаалалтад зориулж 2.8 тэрбум америк долларыг өөрийнхөө хөрөнгөөс хандивлажээ—энэ нь бараг л 3 тэрбум доллар юм
        .128

        Би Нэгдсэн вант улсын засгийн газрын бүхий л манлайлал болон улс орныхоо ирээдүйн хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахын төлөөх бүх төслүүдийг нь даруухнаар магтан сайшаая.

        Тус засгийн газрын байгалд ээлтэй хүнсний бодлогын талаар хэрэгжүүлж байгаа чухал ажлыг цохон тэмдэглэмээр байна. 2008 оны 7 сард Ерөнхий сайд Гордоны  Брауны санаачлагаар Нэгдсэн вант улсын хүнсний бодлогод үнэлгээ өгсөн илтгэлд “эрүүл, бага-нөлөөтэй хоолны дэглэм нь бидний өнөөдрийн тогтсон хэрэглээг бодвол мах, сүүн бүтээгдэхүүн улам бага агуулсан байх болногэж дурдсан байна.”129

        Түүнээс хойш одоог хүртэл энэ санаа Нэгдсэн вант улсын засгийн газарт дэвшигдсээр байна, жишээ нь Цаг Уурын Өөрчлөлтийн хорооны болон Үндэсний Эрүүл Мэндийн Албаны зөвлөх Профессор Тим Лан энэ саналыг өргөн барьсан.130 Засгийн газар “Сайн газар тариалангийн дүрэм” нэртэй удирдамж хэвлүүлэх өгөх зэргээр ферм эрхлэгч нартаа байгалдаа ээлтэй байхад нь тусалж байна.”131

        Нэгдсэн вант улсад түүнчлэн ургамалд суурилсан хүнсэнд шилжсэн бөгөөд сурталчлан дэмждэг олон манлайлагч нар байдаг, жишээлбэл  Байгаль орчин  хариуцсан төрийн нарийн бичгийн дарга, Хүнс болон Хөдөө орон нутгийг хариуцагч Хилари Бэнн, Парламентын гишүүн Девид Дриү болон Европын Холбооны Парламентын Дэд Ерөнхийлөгч Эдвард МкМиллан гэх мэт. Эдгээр нь зөв зүгт явж буйн сайн дохио бөгөөд бүх улс орнууд Нэгдсэн вант улсын үлгэр жишээг харж, ашиг тусаас нь хүртэх боломжтой.


        Засгийн газар зоримог, гоц байх хэрэгтэй. Нэгдсэн вант улсын засгийн газар гараг дэлхийгээ аврах арга замыг тэргүүлэх боломжийг ашиглана байх гэж би найдаж байна. Нэгдсэн вант улс энэ тал дээр дэлхийг тэргүүлнэ гэж найдаж байна. Товчоор хэлбэл Нэгдсэн вант улсын энх тайван, үр өгөөжтэй тусламж, ургамалд суурилсан энэрэнгүй амьдарлын хэв маягийн төлөөх бодлого, мөн ногоон төслүүд бол хамгийн шилдэг нь бөгөөд тус засгийн газар энэ тал дээр олон зүйлийг санаачлан хэрэгжүүлж чадна
        .

        Америкийн Нэгдсэн Улс

        АНУ-д, Хавайн Хаус болон Сенат санал нэгтэйгээр Хавайн сургуулийг ургамлан болон цагаан хоолны сонголттой байхыг шаардсан тогтоол гаргасан байна.132

        Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэ төлөвлөгөөний хүрээнд Охаёо мужийн Синсинати хот дэлхийн дулаарлыг зогсоохын тулд махны хэрэглээг багасгахыг дэмжсэн АНУ-ын анхны хот боллоо.133

        Төрийн зүтгэлтнүүд цагаан хоолны ач тусын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлжээ. Жишээлбэл, энэ зун АНУ-ын конгрессийн гишүүн ургамлан хоолтон Деннис Кусинич Калифорнид цагаан хоолтнуудад болон бусад хоолтнуудад зориулж хамгийн анх удаа Ургамлан Газар Дэлхийн Өдрийг баталсан.134

        АНУ-ын Мериланд мужийн насан туршдаа махан хоолтон байсан Сенатор Жэйми Раскин хүртэл байгал орчиндоо туслахаар цагаан хоолны долоон хоногийг [2009 оны] 4 сард, санаачилсан. Тэр өөрөө түүнээс хойш цагаан хоолтон байгаа бөгөөд 9 сард болох үндэсний цагаан хоолны баяраар (VegFest) үг хэлэх болно. Сайн мэдээ байгаа биз.135

        [Балтимор хотын улсын сургуулиудын хүрээнд 2009 онд махгүй Даваа гарагийг зарласан.136]

        [2010 оны 4 сард Сан-Франциско цагаан хоолтны өдрийг зарласан АНУ-ын анхны хот болсон. Сан-Франциско хотын хяналтын албаныхан Даваа гарагт ресторан, хүнсний дэлгүүрүүд болон сургуулиуд махгүй бүтээгдэхүүнээр үйлчлэхийг дэмжин урамшуулах тогтоолыг санал нэгтэй баталсан.137]

        [
        АНУ-ын Төрийн ордны Боловсрол, хөдөлмөрийн хорооноос Сургуулийн Үдийн цай хуулийг баталж, үүндээ ургамлын хоолны хөтөлбрүүдийг тусгажаа]
         

        Формоса (Тайван)

        Формосад, ерөнхийлөгч Ма Еинг-Жоу хүлэмжийн хийг бууруулахад хүмүүсийн хийж чадах хамгийн чухал амьдралын хэв маягийн өөрчлөлт бол ногоог илүү хэрэглэж, махны хэрэглээгээ багасгах юм гэж мэдэгджээ.

        Улс төрийн удирдагч ийм зүйл хэлнэ гэдэг нь үнэхээр зоригтой бөгөөд үнэхээр том алхам билээ. Мөн түүний гэргий Формоса-гийн Тэргүүн Хатагтай хүлэмжийн хийн ялгарлыг багасгахын тулд дэлхийн дулаарлыг хэрхэн зогсоох, мах бага идэж, ногоо жимсийг илүү их идэх тухай өгүүллийг чангаар уншиж хүүхдүүдэд үлгэр дууриалал үзүүлжээ. 

        Ерөнхийлөгч Ма Еинг-Жоу болон ерөнхийлөгчийн албаныхан бүгдээрээ нүүрсхүчлийн хийг бууруулах арга хэмжээ авах тунхаглалд гарын үсгээ зурж, үүнд орон нутгийнхаа ногоог түлхүү хэрэглэж, махыг бага идэх тухай тусгажээ.


        Формоса
        (Тайван)-гийн нэг сая гаруй хүн махны хэрэглээгээ багасгана гэж амлан, уг өргөх бичигт гарын үсгээ зуржээ. 138


                                      
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *