• Гуравдугаар бүлэг. Органик Веганизм Гарагийг сэргээнэ > Байгальд хамгийн ээлтэй, хамгийн дөт шийдэл

      • II.
        Байгальд хамгийн ээлтэй, хамгийн дөт шийдэл


        Гарагийг дариу хөргөнө



        Нидерландын Амьтны төлөө Намыг үндэслэгч Марианне Тиэмэ махан хүнсийг багасгах нь хүрээлэн буй орчинд ямар ашиг тус хүргэхийг маш тодорхой тайлбарласан. Жишээлбэл хэрвээ бүх Британчууд 7 хоногийн хугацаагаар махнаас татгалзвал энэ нь тус улсын 25-сая айл өрхийг тэг-ялгаруулалттай (хорт хий огт ялгаруулдаггүй) гэртэй болгосонтой дүйцэх ажээ. Нэг долоо хоногийн 6 өдөрт махнаас татгалзахад 29-сая машиныг замаас бүрмөсөн зайлуулсантай дүйцэх үр дүн өгнө гэжээ.


        Эх сурвалж: Foodwatch Organic: A Climate Saviour? The Foodwatch report on the greenhouse effect of conventional and organic farming in Germany. May 2009, p. X.

        • Уламжлалт махан хооллолттой харьцуулсан байдал
        [маханд-суурилсан] органик хүнс ХХ-ийн ялгарлыг 8% багасгана
        • Амьтнаас-ангид, ургамлан хүнс нь махан хоолны ХХЯ-ын 1/7-т хүрэхгүй хэмжээнд ялгаруулах нөлөө үзүүлнэ—ХХЯ-ыг 86% багасгах нөлөө үзүүлнэ.
        • Органик ургамлан хүнс нь ХХЯ-ыг  94% багасгана.101

        —Германы уламжлалт болон органик аж ахуйн хүлэмжийн хийн үр нөлөөний тухай  Foodwatch байгууллагийн илтгэл


        [Тийм учраас,] бүхий л ногоон бодлогуудаас хамгийн ногоон нь, бүхий л ногоон арга хэмжээнүүдээс хамгийн ногоон нь, хамгийн энэрэнгүй, хамгийн баатарлаг, хамгийн амьдрал аврах чадалтай үйлдэл бол ургамлан хүнс юм. 


        Үүний шалтгаан нь бид органик веган хооллолтонд шилжихэд агаар мандлаас метан хий зайлуулагдсанаар гарагийг хөргөх дорвитой үр нөлөөг үзүүлдгээр тайлбарлагдана. Органик тариалалтын аргууд нь хортой метан хийн ялгарлыг арилгахаас гадна чухамдаа нүүрстөрөгчийн 40%-ийг хөрсөнд буцаан шингээж хадгална. Тийм учраас ургамлан хоолтон байх нь хорт хийн ялгарлыг дорвитой арилгах арга төдийгүй бас агаар мандлаас бүр их нүүрсхүчлийн хийг шингээн  зайлуулна.


        Ийм арга байгаа болохоор бид дэлхийгээ аварч чадахын тулд ажиллаж байна.  Яагаад гэвэл амьтнаас ангид-хоол хүнсэнд шилжих нь метан хийн эх сурвалж болдог бүх үйлдвэрлэл, тэдгээртэй холбоотой бохирдлуудыг үгүй болгох болно, мал амьтанд харгис харьцах талаар дурдахгүй байсан ч хамаагүй энэ арга үер ус, ган, шуурга, хар салхи, цунами, хөрсний нуралт зэрэг гарагт аюултай гамшгуудыг буцаахад туслах болно. 


        Үнэндээ, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тулгуур Конвенцийн тэргүүлэгч
         Ноён Яво де Боэр 2008 оны 6 сард “Бид бүгдээрээ цагаан хоолтон болох нь хамгийн сайн шийдэл” гэж хэдийнэ хэлсэн байх юм. Тэр веган гэх утгаар хэлжээ.


        Ургамлан хооллолт: Байгальд хамгийн ээлтэй аж төрөхүй



        [Махны үйлдвэрлэл зогссоноор] Дэлхийн дулаарлыг зогсооход зарцуулах нийт US$40 триллион зардлын 80%-ийг хэмнэнэ; хүнс тариалахад 4.5 дахин бага газар ашиглана; цэнгэг усны 70%-ийг хамгаалж үлдээнэ; Амазоны ойн 70%-ийг малын талхлалтаас хамгаална. Энэ бол Дэлхийг өлсгөлөнгөөс аврах шийдэл юм, үүнд: 3,4 тэрбум га газарыг чөлөөлнө; жил болгон 760 сая тонн  (буюу дэлхийн хэрэãцээт үр тарианы тэн хагас) буудайг хэмнэнэ Махны үйлдвэрлэлд зарцуулдаг түлшний 1/3-ийг л зарцуулна; малын ялгадас хаягдлаар бохирдох нь багасна; агаарыг цэвэр байлгана; жил тутамд АНУ-ын нэг өрхөд ноогдох хорт хийн ялгарлыг 4.5 тонноор хэмнэнэ; дэлхийн дулаарлын 80%-ийг зогсооно. Гэх мэтчилэн энэ жагсаалт цааш үргэлжилнэ. 


        АНУ-д хийсэн судалгаа органик аж ахуй нь өнгөн хөрсийг хамгаалж, усны сав газруудыг цэвэр байлгах бөгөөд хэрвээ дэлхий даяар нэвтрүүлвэл өдгөө ялгараад байгаа CO2–ийн 40 орчим %-ийг жил бүр шингээж авч хадгална гэж  дүгнэсэн байна. Энэ нь Дэлхийд маань өгөх шууд үр дүн юм.


        Органик веган аж ахуйн үр өгөөжтэй бусад талууд гэвэл ургац сэлгэн тариалах, хөрс хучилт, байгалийн бордоо зэрэг юм. Ургац сэлгэх гэдэг нь талбайд улирал бүр өөр өөр ургац тариалахыг хэлдэг. Ийм сонголттой арга нь ургамлыг эрүүл байлгаж, хөрсний тэжээл үр шимийг алдагдуулахгүй хадгалж өгдөг. Хучилт гэх мэт бусад аргууд, тэр бүү хэл хагалгаагүй-органик аж ахуй гэж нэрлэгддэг шинэ  аргууд ч бас хөрсний чийгшлийг хадгалж, доройтлыг нь дорвитой багасгах ач тустай


        Тиймээс органик веган аж ахуй нь үндсэндээ байгальтайгаа эв зохиролтой амьдарч, гараг болон хамаг төрөлтнийг хамгаалах үзэл санааг дагадаг билээ. Эдгээр аргууд аж ахуй болон хүрээлэн буй орчны хоорондох байгалийн тэнцвэрийг дэмждэг. Яваандаа байгаа техникүүдийнхээ тусламжтайгаар эдгээр арга ажиллагаагаа хослуулснаар бид өнгөрсөн хугацаанд үүсгэсэн болзошгүй асуудлуудаасаа өндийж, тэнцвэртээ ороход чиглэн их зүйлийг хийх болно. 


        Дотоод үйлдвэрийн ургамал ногоо идэх  үү, 
               органик мах идэх үү?


        Сонирхолтой нь судалгаанууд дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглээ нь веган хоол идэхийн дайтай сайн биш гэж дүгнэсэн байдаг.    Жишээлбэл, Карнэйги Меллон Их сургуулийн эрдэмтэд 100% дотооддоо үйлдвэрлэсэн махан  хоолтой харьцуулахад ургамлан хоол нь хорт хийн ялгарлыг 7 дахин их хэмжээгээр багасгана гэсэн тооцоо хийсэн байна. Тэгэхээр, веган хүнс идэх нь тэр бүү хэл дотоод үйлдвэрийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хэрэглэснээс ч илүү дээр байдаг аж.

        Германы Фүтвотч байгууллагын хийсэн өөр нэг судалгаагаар бол махан хоолноос органик махан хоолонд шилжихэд хийн ялгарал ердөө 8% багассан, харин органик-бус веган хүнсэнд шилжихэд, бүр органик биш веган хоолонд шүү, шилжихэд хийн ялгарал 86% багассан гэдгийг тогтоосон байна.102 Тэгэхээр, бид веган хоолтон байснаараа дэлхийгээ аврана. Органик биш нь байсан ч гэсэн!  Ер нь бол органик нь сайн, дотоод үйлдвэрийнх бол гайхамшиг, гэхдээ эхний алхам бол органик мөн биш нь хамаагүй юутай ч ургамлан хоолтон болоход оршино.


        Тэр бүү хэл органик мах ч байгаль экологид үнэндээ найрсаг биш; энэ нь бүр махны аж ахуйн органик-биш махнаас ч илүү их газар, эрчим хүч шаарддаг юм. Та үүнд итгэж байна уу? Тиймээс малыг органик аргаар өсгөж үржүүлэх гэж оролдсоны ч хэрэг гарахгүй. “Зохистой”, ”бэлчээрийн” гэж нэрлэгддэг шувууны органик аж ахуй нь органик-бус шувууны аж ахуйгаас 20% илүү эрчим хүч шаардаж, дэлхийн дулааралд бүр илүү буюу 20%-иар илүү нэмэр болдог. Үүнийг бодож үзээрэй. Тэгэхээр бид үргэлж л төөрөлдөж явжээ дээ.

         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *