• Бусад эх сурвалж
      • Бусад эх сурвалж
         

        Боловсрол, танин мэдэхүйн  кинонууд

         ·         Гэр (2009) 

        Дэлхийн өөр өөр газар болж буй агаарын буудлагын талаар бүхэлдээ зохиомжилсон Яан Артус Бертрандын баримтат кино. Уг кино хүмүүний амьдралын төрөл бүрийн талыг мөн хүн төрөлхтөн яаж экологийн тэнцвэрт байдлаа алдагдуулж байгааг үзүүлдэг. http://www.home-2009.com/us/index.html (Youtube)

        ·         Үнэнтэй нүүр тулахуй (2007)

        Нинолос Ж. Плерсон Сан гэж бас нэрлэгддэг Амьтны төлөөх намын Шинжлэх ухааны товчооноос бүтээсэн энэ кино нь мах цагаан идээг авахын тулд үржүүлж буй мал аж ахуй нь бүх тээврийн хэрэгслээс илүү дулаан ялгаруулж цаг уурын өөрчлөлтийн гол шалтгаан болж буйг үзүүлсэн. Кинонд Данийн жүжигчид, зохиолчид, улс төрчид веган хоолтон байх талаарх өөрийн санаа бодлоо хэлсэн байдаг. Энд мөн НҮБ-ийн Хүнс ХАА-н Холбооны эрдэмтдийн тоо баримтууд дурдагдсан. www.partijvoordedieren.nl (Dutch) http://www.godsdirectcontact.org.tw/eng/news/194/vg_34.htm

        ·         Таагүй үнэн (2006)

        Дэлхийн дулаарал бол одоо оршин байгаа бодитой аюул гэдгийг харуулахыг зорьсон АНУ-ын дэд ерөнхийлөгч Аль Горийн бүтээл,  Академийн шагналт баримтат кино. Энэ кино нь дэлхийн эрдэмтдийн судалгааг үндэслэн сүүлийн зуун жилд хүн төрөлхтөн эх болсон гараг ногоон дэлхийгээ яаж сүйтгэлтэй хандсаныг мөн үүнээс улбаалж гарсан үер, ган гачиг, хэт халалт зэрэг байгалийн эрс тэс үзэгдэл гамшгуудыг буцаах цаг хугацааны жижигхэн цонх бидэнд байгааг үзүүлжээ. Энэ бүгдийг засаж залруулахын тулд хүн бүр үүрэг оролцоогоо гүйцэтгэхийг уриалсан.

        ·         Хянамгай тэнцвэр ба Үнэн (2007) 

        Аль Горийн Таагүй үнэн киноны удаах уг кинонд дэлхийг аврах цорын ганц найдлага нь хүмүүс мах, сүүний хэрэглээг зогсоох явдал гэж өгүүлжээ. http://www.adelicatebalance.com.au/

        ·          11 дэхь цаг (2007)

        Энэхүү баримтат киног Леонардо ДиКаприо бүтээж өөрөө дууг нь оруулсан. Одоо цаг бол өөрчлөлт хийж болох хамгийн сүүлчийн цаг хугацаа болохыг үзүүлсэн. Хүн төрөлхтөн технологи, нийгмийн хариуцлага, байгаль хамгааллаар дамжуулж үйлдлээ эргэж тунгаах нь байгаль орчны асуудлуудыг шийдэх найдлага, шийдэл авч ирэхийг сануулжээ. http://wwws.warnerbros.co.uk/11thhour; http://www.imdb.com/title/tt049293

        ·         Дэлхийнхэн (2005)

        Академийн шагналд нэр дэвшигч Жоакүин Фоениксийн уншсан энэ кино хүмүүс амьтдыг хоол, хувцас, зугаа цэнгэл, туршилтын хэрэгсэл болгож тэдэнд хүндэтгэлгүй, хайр найргүй, хэрцгий хандаж байгааг харуулсан. Гөлөгний аж ахуй, амьтан хорогдуулах газар, нохойн дэлгүүр, савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрүүд, үйлдвэржсэн малын ферм, спорт болон зугаа цэнгүүний бизнес, шинжлэх ба анагаах ухааны газруудад явуулсан гүнзгий судалгаанд тулгуурлан амьтнаас ашиг хонжоо унагадаг дэлхийн зарим том бизнесийн үйл ажиллагааны өдөр өдрийн зураглалыг харуулжээ. http://veg-tv.info/Earthlings (Also on Youtube)

        ·         Дэлхийг цөлмөхүй (1995)

        Нэгдсэн Вант улсын Ургамлан Хүнстний нийгэмлэг ба Европын Ургамлан Хүнстний Холбооноос гаргасан уг киноны өгүүлэмжийг алдарт Битлз хамтлагийн гишүүн, веган хоолтон Ноён Пол Маккартен текстийг уншжээ. Энд мөн Словян улсын ерөнхийлөгч Др Жанез Дрновсек өмнөтгөл болгож сэтгэгдэл хэлсэн байна.Хүмүүсийн үйлдэл тэр дундаа махан дээр суурилсан хооллолт нь бидний амьдарч буй үзэсгэлэнт, үнэт сайхан дэлхийд маань яаж хор уршиг учруулдгийг харуулсан.  http://www.youtube.com/watch?v=x420RF9AVk8 (Also on Youtube)

        ·          Goveg.com хаягт байгаа кинонууд: 

        Meat the Animals” холбоос дээр дарж ороод бүх төрлийн мэдээллийг дэлгэрэнгүй авч болно.

        Мэдлэг мэдээллийн хаягуудын холбоос

        SUPREMEMASTERTV.COM

        Эрүүл, энэрэнгүй, байгальд ээлтэй амьдрахуйн хэв маяг болон дэлхийн дулаарлын сэдвээр нэвтрүүлгээ цацдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн шууд конференци, ярилцлагууд тухайлбал Нобелийн шагналтнууд, НАСА-гийн эрдэмтэд, төрийн зүтгэлтнүүд, байгаль орчны шинжээчдийн ярилцлагуудыг бас нэвтрүүлдэг.

        VEGSOURCE.COM

        Цагаан хоолны жор, цагаан хоолтой амьдралын хэв маяг, амьтны сайн сайхны тухай асуудлаархи тун сайн эх сурвалж.

        IVU.ORG

        Веган/Вежетариан хүмүүсийн Дэлхийн Эвсэл. 1908 оноос хойш цагаан хоолыг сурталчлан дэмжиж байгаа.

        WORLDPRESERVATIONFOUNDATION.ORG

        Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгахад чиглэсэн энэрэнгүй бодлого, хууль тогтоомжийг бий болгохын төлөө хувь хүмүүс, төр засаг, бусад байгууллагуудад хандаж гаргасан материал, удирдамжууд.

        MERCYFORANIMALS.ORG

        MFA байгууллагын албан ёсны вэб хаяг, амьтны эрхийн талаархи мэдээллүүд.

        CHOOSEVEG.COM

        MFA- аас өгдөг заавар зөвлөмжүүд, хоолны жор, видео.

        EGGCRUELTY.COM

        АНУ-ын Охаё дахь өндөрний үйлдвэр гэх мэт газарт амьтныг хэрцгийлсэн байдлыг илрүүлсэн MFA –ын мэдээлэл судалгаа.

        VEGGUIDE.ORG

        Цагаан хоолтон, ургамлан хоолтнуудад зориулсан ресторан, дэлгүүрийн лавлах. GOVEG.COM

        Мэдээ, өгүүллэг, хоолны жор.

        VEGANHEALTH.ORG

        Хэрхэн эрүүл амьдрах, веган аж төрөх талаар.

        VIVA.ORG.UK

        Хэвлэл мэдээллийн идэвхтэй судалгаа, аянаар дамжуулж мал аж ахуйн үнэн төрхийг хүмүүсийн өмнө дэлгэсэн тухай мэдээлэл

         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *