• Тавдугаар бүлэг. Ургамалд суурилсан хүнсэнд дэлхий даяараа даруй шилжихүй > II. Шашны тэргүүнүүд хүмүүнийг зөв амьдралын зам руу залах хэр…
      • II. Шашны тэргүүнүүд хүмүүнийг зөв амьдралын зам руу залах хэрэгтэй


        Шашны тэргүүнүүд болон сүсэгтнүүд энэ сэдвийн талаар  ил ярих хэрэгтэй, бидэнд нүүрлээд байгаа том асуудлыг, дэлхийн дулаарлыг зогсоох шийдлийг ойлгоход нь олон нийтэд туслахад илүү манлайлах байр сууринд байвал зохино.

        Шашны тэргүүнүүд сүсэгтэн олондоо үлгэр жишээ нь болох ёстой. Юун түрүүнд тэд мэдээж сүсэгтнүүдээ цагаан хоол идэхэд, нүглийг цээрлэж сайн үйл хийхэд, байгаль орчноо хамгаалахад урамшуулан уриалах ёстой. Хэрвээ шашны тэргүүнүүд сүсэгтнүүддээ эдгээр зүйлсийг зарлан мэдээлж чадвал  Дэлхийн аюулгүй байдал баталгаатай болж аврагдах болно, яагаад гэвэл энх тайван бидний тавагтай хоолноос эхэлдэг. Энх тайван бидний хоолны ширээнээс эхэлдэг.


        Шашны тэргүүнүүд дуу хоолойгоо сонсгож, энэрэнгүй цагаан хоолтой амьдралын хэв маягийг дэмждэг байсан Есүс, Зөнч Мухаммад, Будда, Гүрү Нанак гэх мэт үндэслэгч нарынхаа ариун хүнлэг сургаалын дагуу амьдарч буйн амьд  жишээ нь болохыг хичээвэл зохино. Эдгээр гэгээнтэн мэргэдийн сургаалын ном судруудад бүгдээрээ л нэг нэгнээ асрамжлан халамжлах хэрэгтэйг, газар дэлхийнхээ сайн харгалзагч нь байхыг цохон тэмдэглэсэн байдаг.


        Христийн Библи сударт “Ходоодон дахь мах, маханд зориулсан ходоодны аль алинг нь Бурхан устгах болно” гэж бичсэн байдаг. Буддын Махапаринирван Сударт ч бас “Мах идэх нь энэрэл нигүүлслийн үрийг тасална, мах идэгчдийн биеэс үнэртэх махны үнэрээс болж тэдний бүхий л үйлдэл нь хамаг төрөлтнүүдийг айлгах болно” гэж бичсэн.


        Үнэндээ Христийн шашин, Буддын шашин, Хиндү шашин, Лалын шашин, бүхий л шашин бидэнд: Амьтдыг бүү ид яагаад гэвэл тэд бол Бурханы бүтээл гэж сургасан байдаг
        .


        Цагаан (ургамлан) хоолны оюун санааны тал нь маш тодорхой— энэ бол үл-харгислахуй юм—“Та амь хөнөөж үл болно.” Бурхан бидэнд “Та амь хөнөөж үл болно” гэж хэлэхдээ Тэр хүн төрөлхтнийг л гэж хэлээгүй; Тэр бүх төрөлтнийг гэж хэлсэн


        Бид цагаан хоолтон
        (ургамлан хоолтон) байх учиртай нь Библид маш тод байдаг. Шинжлэх ухаанч гэх бүхий л шалтгааны улмаас бид цагаан(ургамлан)  хоолтон байх учиртай. Эдийн засгийн бүхий л шалтгааны улмаас бид цагаан(ургамлан)  хоолтон байх учиртай. Бүхий л энэрэл нигүүлслийн шалтгааны улмаас бид цагаан хоолтон (ургамлан хоолтон) байх учиртай. Мөн дэлхийг аврахын тулд цагаан хоолтон (ургамлан хоолтон) байх учиртай.


        Зарим судалгаанд хэрвээ Барууны хүмүүс цагаан(ургамлан) хоолыг долоо хоногт нэг удаа идвэл жилд 60 сая хүнийг аврах боломжтойг өгүүлсэн байсан. Тиймээс баатар бай, бүхий л шалтгааны улмаас цагаан(ургамлан)  хоолтон бай. Гэвч яагаад цагаан(ургамлан)  хоолтон гэж та надаас асуух болно. Энэ нь зүгээр л бидний дотоодын Бурхан биднээс үүнийг хүсч байгаа учраас юм.


        Тийм учраас, шашныг дагагч хүмүүст байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бид эдгээр сургаалуудыг үйлдэл болгох хэрэгтэйг нь сануулж өгөх хэрэгтэй. Мөн хамгийн үр нөлөөтэй үйлдэл бол иргэн хүн бүрийн шууд хийж чадах зүйл юм – тэр нь ургамлан хоолтон байх. Мэдээж нөгөө нэг нь бол “ногоон байх” юм, энэ нь байгаль орчноо хамгаалж, хэрэглээгээ ариг гамтай байлга гэсэн утгатай юм.


        Ургамлан хоолтон байх нь бид жинхэнэ шашинлаг итгэл үнэмшилтэйгээ нийцэн амьдарч байгаа хэрэг юм. Махыг цээрлэж, ургамалд-суурилсан амьдралын хэв маягтай болох нь бид энэрэл нигүүлслийн зарчмыг үйлдэл болгоно гэсэн үг юм.


        Бид үүнийг уншдаг бас дадуулдаг юм, үл харгислалыг; бид үүнийг зайлшгүй чанд баримтлах ёстой. Бид амь хөнөөдөггүй, хулгай хийдэггүй, харин амь насыг аварч, буяны үйл хийдэг. Бид нэг нэгнээ хайрладаг; бид нэг нэгэндээ тусалдаг; мөн бид ёс суртахууны дүрмүүдээ дагадаг. Биднийх биш зүйлийг бид авдаггүй. Үүний оронд бид өөрт байгаа зүйлсээ гачигдаж буй хүмүүст өгдөг. Бүхий л шашин үүнийг бидэнд сургадаг, тиймээс бид үүнийг ердөө дадал болгох л хэрэгтэй.


        Бид сургааль номлолоо эргэн харж, Багш нар бидэнд юу хэлснийг, мэргэд бидэнд юу заасныг харна. Бидний хийх ёстой зүйл бол ердөө л энэ. Өөр ямар нэг зүйл хийх шаардлагагүй. Хэрвээ бид сурч дадуулдагсан бол бидэнд амар тайван амьдрахад үнэхээр хангалттай хүрэлцэх олон судар ном байдаг шүү дээ
        .
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *