• Зургадугаар бүлэг. Хүн төрөлхтөн Алтан Эрин лүү үсрэнгүй шилжилт хийхүй > Диваажинлаг мөрөөдлийн биелэл
      • III. Диваажинлаг мөрөөдлийн биелэл


        Дэлхий яг одоо 100% ургамлан хоолтон болох юм бол сайн үр нөлөө нь 60 гаруйхан хоногийн дотор л илрэн харагдах болно. Энэ бол 8 долоо хоног. Бид найман долоо хоногийн дотор л даруй үр нөлөөг нь харах болно. Мэдээж та ч бас дариу харах болно, энэ бараг л дариу болох болно.  Харин дэлхийг бүхэлд нь том зургаар харах юм бол та үүнийг 8 долоо хоног, богинохон 8 долоо хоногийн дотор л ухаарч мэдэх болно.


        Найман долоо хоногийн дотор бүх гамшиг зогсоно. Диваажинг ингэж л бүтээдэг юм. Та юу гэж бодож байна? Диваажин хаанаас ирдэг вэ? Диваажин бол хамаг төрөлтнүүд нэг ижил арга байдлаар үйлддэг тэр газар юм. Би гадна хэлбэр ижил гэдэг утгаар хэлсэн юм биш, харин оюун санааны мэдлэг  ойлголтоороо ижил төвшинд, энэрэнгүй сэтгэл болон хайраараа ижил төвшинд, эрхэм ариун чанараараа ижил төвшинд байхыг хэлж байна. Диваажин гэдэг энэ л юм.


        Хэрвээ бид Диваажингийн хэм хэмжээ шаардлагыг биелүүлэхээр өгсөж байх аваас Диваажин бидэнтэй уулзахаар доош бууж ирдэг юм. Хэрвээ хүн бүр үүнийг ухаараад, балчирхан алхмыг, ердөө ганц алхмыг, манай гарагийн хувь тавиланг шийдэх чухал алхмыг хийчихвэл бусад бүх зүйл бидний гуйхыг хүлээлгүй бидэнд хүрээд ирэх болно, тэр алхам бол ургамлан хоолтон болох юм. Хэрвээ бид өршөөл нигүүлслийг үзүүлэх аваас бидэнд өршөөл ирэх болно. Орчлонгийн хууль хэзээ ч буруудаж байгаагүй


        Сөрөг, алан хядагч, муу энерги өөрчлөгдөөд энэ гарагийн бүхий л оршин суугчдад, түүний дотор амьтдад, мэдээж нэн тэргүүнд хүмүүнд өгөөмөр, жаргалтай, тайтгаралтай энерги болж хувирах болно


        Тэгвэл бид ямар янзын Дэлхий дээр амьдрах бол?  Энхжин диваажин эргээд цогцолсон байх болно. Бидэнд гэнэт энх тайван ирж, бүхий л үндэстэн ба хүмүүс хоорондоо, мөн хүн ба амьтад хоорондоо ялгалгүй эрх тэгш юм байна гэдгийг гэнэт ухаарах болно. Ухаарал биднээс гэнэт гийх болно. Тайлбарлах ч хэрэг байхгүй болно. Хүмүүс бүгдээрээ эрх тэгш гэдгээ гэнэт ухаарна. Бид болон бүх зэрэгцэн-оршигч нар, тэрчлэн амьтад эрх тэгш юм. Тэгээд хүмүүс ургамал модыг хүртэл хүндэтгэн харьцах болно


        Бид аж төрөхүйн хэв маягаа тэнгэрлэг чанарт шилжүүлж өөрчлөх аваас бидний дотоодын тэнгэрлэг оюун ухаан сэргэж, улмаар бидэнд төгсгөлгүй олон шинэ нээлт бүтээл, ая тух хурууны үзүүрээр л ирдэг болох болно. Бид нисдэг машинтай болно, одоо хийж байгаачлан биш бүр ая тухтай нь байх болно. Бусад гарагийнханд байдаг шиг нисдэг бүстэй ч болж магад шүү дээ


        Бидний шинжлэх ухаан, технологийн ойлголт ч бас Дэлхийгээсээ халих болно. Яагаад гэвэл дэвшсэн, энэрэнгүй уур амьсгал маань бидэнд илүү дэвшилтэт гарагийн хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, тэднээс суралцаж, өөрсдийнхөө болон тэдний мэдлэгийг хуваалцах боломж бүрдүүлж өгөх болно.


        Үндэстэн бүр хүрэлцээтэй байгалийн нөөц баялагтай байж, чин сэтгэлээр бие биендээ туслахын тулд түүнийгээ солилцох болноОрчлонгийн илүү дэвшсэн нийгмүүдэд, тухайлбал бусад гарагуудад миний харсан зүйлсийн дотор ийм мөнгөгүй оршдог тогтолцоонууд байдаг юм. Ийм ч тийм ч тогтолцоонд гол нь байгаа юм биш. Хүмүүс өөрсдөө, амьдралын ухагдахуун, нийгмийн ухагдахуун, хүмүүсийн ойлголт эхлээд өөрчлөгдөх хэрэгтэйд гол нь байгаа юм. Тэд илүү эвсэг, илүү хөршийн сэтгэлтэй, илүү нэгдмэл дэлхийлэг гэр бүл рүү шилжих өөрчлөлтийг хийхэд л ийм янзын солилцооны тогтолцоо аяндаа биелэлээ олох болно

         

        Хүн бүр бие биентэйгээ: хайр, сонирхол, эзэмшил хөрөнгөө дуртайяа солилцох болно. Ингэж бид илүү жаргалтай амьдарч, золгүй хүмүүс гэж байхгүй болно, орон гэргүй, өлсгөлөн хүн ба хүүхдүүд байхгүй эсвэл бүр бага байх болно, байгалийн гамшиг огт байхгүй болж эсвэл цөөрнө. Амьтад хамгаалалтай болно: ямар ч мах идэгч байхаа болино, зөвхөн цагаан хоолтон буюу ургамлан хооолтнууд байдаг болно.


        Та бүхэн бие биестэйгээ өдөр бүр инээмсэглэн мэндчилж, ажил хөдөлмөр дээрээ ч өрсөлдөхгүй болно
        ; хүн бүр бие биенээ ая таваар нь байлгаж, ердөө л хайрлаж, нөхөрлөнө. Гарагийн ухамсар өндөрт гарахын хэрээр хайр, нинжин сэтгэлийн энэхүү энерги улам эрч хүчтэй байх болно
        .


        Дэлхийгээрээ бүгд ургамлан хоолтон байх нь энэрэнгүй сэтгэлийн дэвшил
        бөгөөд энэ нь бүх үндэстэнг өөдлөн дэвшүүлж, эвлэлдэн нэгтгэж,
        хүн ба амьтанг ялгалгүй амар амгаланг бэлэглэх болно.
        Алж хөнөөх үйлдлийг бүхий л амьд оршихуйг хүндлэх сэтгэлээр
        сольсны үр дүнд үүсэх дотоодын амар амгалан энэ дэлхийг
        давалгаа лугаа бүрхэн тархаж, хүмүүний сэтгэлийг дэвшүүлэн,
        Дэлхий дээр Диваажинг цогцлоох болно.
        Биднийг бүгдийг маань мөнхийн Алтан Эринд хүргэж өгөх болно


         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *