• Тавдугаар бүлэг. Ургамалд суурилсан хүнсэнд дэлхий даяараа даруй шилжихүй > I. Дэлхийд хэвлэл мэдээллийнхний эрхэм туслалцаа, хошуучлал х�…
      • I.  Дэлхийд хэвлэл мэдээллийнхний эрхэм туслалцаа, хошуучлал хэрэгтэй байна


        Энэхүү түүхэн цаг мөчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлхийг аврахад маш аугаа, баатарлаг, эрхэм хүнлэг үүргийг гүйцэтгэнэ. Тэд амь амьдралыг аврахын зэрэгцээгээр хүн төрөлхтний зүрх сэтгэл дэх эрхэм ариун, хайрын чанарыг ч бас аварч чадах билээ.


        Хэвлэгдэн гарсан үгс маш хүчтэй. Хүмүүс өдөр тутмын ажил амьдралаа залгуулаад дэндүү завгүй байдаг, тийм учраас тэд өөрт хамаатай үйл явдал, чухал асуудлууд, мөн амьдралд шаардагдаж буй мэдээллээ олж авахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг л хардаг. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь манай гараг, түүн дээрх амьд оршихуйнуудад аюул тулгараад байгаа энэ шийдвэрлэх цаг мөчид бие биенээ сэхээрүүлэх чухал арга хэрэгсэл билээ.


        Их олон радио телевизийн суваг гарагт маань тулгамдсан нөхцөл байдлын талаар төдийгүй түүний шийдэл нь болох ургамлан хоолны тухай ч хүртэл цацаж эхэлж байгаад би туйлын их баяртай байгаа. Энэ өөрчлөлтийг бид зайлшгүй хийх шаардлагатай, хэрчим махыг ургамлын уургаар солих үнэхээр өчүүхэн өөрчлөлт. Тэгээд л боллоо—зүгээр л багахан өөрчлөлт, хүн бүр хийж чадна. Мөн энэ нь илүү хямд бөгөөд эрүүл сонголт юм.


        Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд хүмүүсийг шийдэл рүү чиглүүлэхэд их тус болдог. Үнэн хэрэгтээ, хэвлэл мэдээллийнхний одоо хамгийн яаралтай гүйцэтгэх үүрэг бол тэд өөрсдөө энэрэнгүй, эрхэм хүнлэг-ургамлан хооллолтонд шилжиж, энэ яаралтай арга хэмжээг хүмүүст мэдээлэх явдал юм.  Хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө үлгэрлэгч жишээ байвал зохино.


        Хэвлэл мэдээллийнхэн энэ өөдөө чиглэлд явахыг хүмүүст сануулахад асар том тус нэмэр болж байдаг. Хүн төрөлхтнийг аврахын тулд, амьтдыг бас байгаль орчноо аврахын тулд ургамлан хоолтон болоход нь хүмүүсийг өөрсдийнхөө ажлаар дамжуулан урамшуулж дэмжээрэй. Яагаад гэвэл ургамлан хоол нь хэдий ердийн ч гэлээ биднийг хөгжил хувьслын илүү өндөр түвшинд хүргэх маш том тулгын чулуу юм. Тэрнээс гадна гарагийн маань хувьд цаг хугацаа шавхагдаж байна. Бид амьдралаа аврахын тулд хурдан хөдлөх ёстой.


        Сонин бүр өдөр болгоны сонингоо хэвлэн гаргахдаа “Эх дэлхийгээ аврахын тулд ургамлан хоолтон болж, байгаль орчноо хамгаалцгаая” гэсэн ганц өгүүлбрийг л хэвлэчих хэрэгтэй юм. Энэ үнэхээр амархан. Бүх сонин үүнийг хийж чадна. “Эх дэлхийгээ аврахын тулд ургамлан хоолтон болж, байгаль орчноо хамгаалцгаая” гэсэн зөвхөн ганц гарчиг л хаа нэгтээ зайд бичихэд л болно.


        Ургамлан хоолны ийм сурталчилгааг бүхий л мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр телевиз, сонин, радио гэх мэтээр төдийгүй зарлалын самбарт, кино, компьютерын дэлгэцэн дээр ч болов гаргаасай гэж би хүсдэг. Энэ нь хаа сайгүй хамгийн чухал санаа тавих сэдэв байх учиртай
        . 


        Бүхий л мэдээллийн хэрэгслэлүүд гарагаа аврахад туслах учиртай, яагаад гэвэл хэрвээ гариг маань байхгүй болчихвол бид бүгдээрээ байхгүй болно. Хүн бүр үүнийг ухаарвал зохино. Мөнгө—ямар ч хэрэггүй, байшин—ямар ч хэрэггүй, эрх мэдэл—ямар ч хэрэг болохгүй. Тэгэхлээр бид хүмүүст үүнийг ухааруулж чадах бүхнийг хийх хэрэгтэй. Бидэнд байгаа цорын ганц бөгөөд бидний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй гараг Дэлхийгээ бид аврах ёстой. Энэ бидний мэдэх цорын ганц нь шүү дээ.


        Хүн төрөлхтний нийгмийн жинхэнэ, шудрага найз нь бай: үүний төлөө хүн бүрт ямарваа  хөнөөлтэй нөхцөл байдлыг сэрэмжлүүлэн сануул; мах, дэлхийн дулаарал хоёрын хоорондын аюултай холбоог жишээ татан бусад шинэ учир холбоо, мэдээ мэдээллийг хүргэ; хүмүүст амьдралын илүү дээр хэв маягийг сонгох боломж олго; дуу хоолойгоо сонсгож чаддаггүй төрөлтнүүдийн өмнөөс ялангуяа маш их, үнэхээр их зовж буй амьтдын төлөө зоригтой дуу хоолой нь болж өгөөрэй, яагаад гэвэл бид бүгдээрээ харилцан шүтэлцээтэй бөгөөд биесдээ нөлөөлж байдаг.


        Дэлхийд хэвлэл мэдээллийн эрхэм дээд үйлчилгээ болон хошуучлал хэрэгтэй байна. Тиймээс гуйя, эрэлхэг сэтгүүлчид та нар бүгдээрээ хийж чаддаг хамгийн сайн зүйлээ хийнэ үү: Энэ бол Дэлхийг бид хэрхэн аварч чадах талаарх Үнэнийг хэлж өгөх үйлс юм
        .
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *