• Тавдугаар бүлэг. Ургамалд суурилсан хүнсэнд дэлхий даяараа даруй шилжихүй > IV. ТББ-ууд Ургамлан хооллолтын хөдөлгөөнийг дэмжихүй
      • IV. ТББ-ууд Ургамлан хооллолтын хөдөлгөөнийг дэмжихүй

        ТББ-уудын туслах хамгийн сайн арга зам бол бүгд хамтдаа идэвхийлэн энэхүү шилдгийн шилдэг, хамгийн өндөр үр дүнтэй шийдлийг- ургамлан хооллолтыг– дэлхийн дулаарлыг зогсоохын төлөө урамшуулан дэмжих явдал юм, учир нь  ногоон технологиуд үр өгөөжөө өгөхийг хүлээх хугацаа бидэнд байхгүй болчихоод байна. Үр өгөөж өгөхөөр байлаа ч гэсэн ногоон технологийг суурилуулахад хүртэл илүү их хугацаа шаардагддаг.


        Тиймээс ургамалд суурилсан хүнс бол номер нэг [шийдэл] юм, учир нь махны үйлдвэрлэл гарагийг хамгийн их халаадаг хүлэмжийн хийг ялгаруулж, бохирдлыг ч бас үүсгэдэг -  50-иас илүү хувиар шүү.
        140 Хэрвээ хорт хийг 50-иас илүү хувиар зайлуулчихвал гараг маань тэр дариу наандаж 50-иас илүү хувиар сэрүүцнэ гээд төсөөл дөө.

        Хэрэв бид органик аж ахуйн аргуудыг сонгох юм бол, дэлхий дээрхи бүх тариалангийн газрыг органик аж ахуйд ашиглах юм бол энэ нь агаар мандал дахь СО2-ийн 40%-ийг шингээж авна шүү дээ.
        141  Тэгэхээр энэ бүгд хослоод ирэх юм бол бид гарагаа тэр дор нь хөргөж чадна. Энэ бол ямар нэгэн учир битүүлэг ч юмуу эсвэл мухар сүсгийн зүйл биш; энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл юм.  Бүгд батлагдсан, бүгд тодорхой.

        Иймээс Копенгагений уур амьсгалын өөрчлөлтийн хурал дээр төр засгуудын анхаарлыг татахыг тулд та буюу таны зохион байгуулах, мэдээлэх, ярьж ойлгуулах авъяас чухал үүрэг гүйцэтгэнэ. Чадах бүхнийг хий. Засгийн газар таныг сонсоод энэ шийдлийг цаашид эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг авах болно. 

        Төрийн бус байгууллагууд дэлхийд бүтээлч хөдөлгөөний яаж эхлүүлэхээ сайн мэддэг. Ийм бүтээлч хөдөлгөөн манай гараг дэлхийд туйлын чухал, зайлшгүй шаардлагатай байна. Бүх ТББ-ууд нэгэнт хөдлөөд эхэлчих юм бол тэд хүн төрөлхтөн болоод бидний эсэн мэнд оршихуйд хамгаас чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ цаг мөчид бүхий л хүчин зүтгэлээ зориулан бүх ТББ-ууд, төр засгууд, мэдээллийн бүх хэрэгсэл, олон нийт, хувь хүн нэг бүр үүнд оролцох хэрэгтэй байна. 

        Гараг маань гал авалцаж буй байшин юм. Бид галыг унтраахын тулд хамтдаа нэгэн сэтгэлээр ажиллахгүй бол бид гэргүй болно. Дэлхийн хүмүүсийн зуун хувь нь гарагийг аврахын тулд нэн дариу ургамлан хоолтон болох ёстой. 

        Бид хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилтуудаа хадгалсан хэвээр байх боловч нэн дариу өргөжүүлж, ач холбогдлоор нь ухаалгаар эрэмблэх хэрэгтэй байна. Юун түрүүнд буюу хамгийн чухалчилж хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй метан хийн эх сурвалжийг- нэр цохвоос мал аж ахуйг таслан зогсоо. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг зогсоо, тэгвэл бид дэлхийн дулаарлыг тун хялбархан зогсоох болно. Яагаад гэвэл дэлхийн дулаарал амьтны гаралтай бүтээгдэхүүнээс үүсч байгаа учраас юм. Тэгээд л болоо, ингэх нь маш хялбархан, ээдрээгүй, ямар ч учир битүүлэг юмгүй, хэцүү ч биш.

        Чин үнэнээр хэлэхэд, одооны төлөвлөгөөгөөрөө явах юм бол бид гарагаа аварч чадахгүй. Бид оäîîны арга барилаараа явбал дэлхийгээ аврахад дэндүү оройтно. Тэгэхээр юун түрүүнд ургамлан хоолтон болох хэрэгтэй, энэ нь үүнтэй яг зэрэгцээд бас байгальдаа ээлтэй байж чадна гэсэн үг. Ингэх юм бол бусад ямар ч ногоон технологийг хөгжүүлж, суурилуулах цаг бидэнд гарч ирэх болно.

        Үүгээр ч зогсохгүй бид бүр тэнгэрлэг болох болно, яагаад гэвэл ургамлан хүнс бүх юмсыг бүгдийг эрс өөрчлөх болно-хүрээлэн буй орчноос авахуулаад хүмүүсийн сэтгэхүйг, дэлхий дээрхи хөг хэмнэлийг хүртэл өөрчлөнө, өлсгөлөнг цэглэж, эх дэлхийд энх тайванг, хүн төрөлхтөнд жинхэнэ ахан дүүсийг харьцааг авч ирж өөрчлөх болно.

        Агаарын хэм тогтворжиж, экосистемүүд тэнцвэрээ олж, амьтад энх амар өнгө алаглан оршиж, хүн төрөлхтөн шинэ эрүүл мэнд, аз жаргалыг хүртэж, гайхамшигтай шинэ нээлтүүд бий болсноор бидний амьдрал урьд хэзээ ч төсөөлж байгаагүй мөрөөдлийн Диваажин болсон байх болно.




        Төгс гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын нийгэмлэгийн гишүүд
        COP15-ын үеэр ургамлан хооллолтын шийдлийг сурталчилж байгаа нь, Копенгаген, Дани, 2009.

         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *