• Нэгдүгээр бүлэг. Дэлхийг аврах шийдэл бол ургамлан хүнс > Бидний хүнсний сонголт бол үхэх-сэхэхийн асуудал юм
      • II. Бидний хүнсний сонголт бол үхэх-сэхэхийн асуудал юм


        Бид гарагаа залгиж байна


        Хэрвээ хүнсэнд мах хэрэглэхэд хориг тавихгүй эсвэл хязгаарлахгүй яваад байх юм бол гараг бүхэлдээ устах болно  Энэ гагц хувийн сонголт ч биш юм, энэ бол үхэх-сэхэх тухай асуудал юм. Бид мах идэж байхдаа гарагаа бүхэлд нь идэж байна, дэлхийн хүнсний хангамжийн 90%-ийг шавхаж байна, улмаар бусад хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэж байдаг.5 Энэ хэрэгтэй сонголт огтхон ч биш

        Гараг аюулд орохоос ч өмнө махан хоолтнууд гарагийг бүхэлд нь идсэн, маш их хүнс идэснээс болж дайн өлсгөлөн үүссэн юм, энэ анхнаасаа хэзээ ч зөв зүйтэй сонголт болж байгаагүй.


        “Бид хүнсний сонголтоо өөрчлөхгүй юм бол өөр юу ч тус болохгүй. Яагаад гэвэл мах гэдэг зүйл ой модны дийлэнхийг устгаж байна. Усыг бохирдуулагч нь мах юм. Бидний бүх мөнгийг эмнэлэг рүү урвуулаад байгаа өвчнүүдийг үүсгэгч нь мах юм.

        Тиймээс Дэлхийг аврахыг хүсэгч хэн хүнд хэрэгтэй хамгийн эх сонголт бол энэ юм.”6

        —МАНЕКА ГАНДИ

        Энэ бүх [дэлхийг дулааруулагч] нөхцөл байдлууд улам л дордож байгаа бөгөөд бид амьдрах хэв маягаа өөрчлөхөөс нааш хэзээ ч зогсохгүй. Үүнээс гарах гарц тун хялбар: ердөө л мах идэхийг болих; энэ бол хамгийн шилдэг шийдэл юм.  Гарагийн байдал туйлын аюултай, бидэнд цаг хугацаа хомс байгаа учраас энэ хойшлуулашгүй чухал болоод байна

        Махны үйлдвэрлэл зогсох нь хүлэмжийн хийн ялгарлыг боломжит хамгийн хурдан замаар багасгаж, газар усны буруу хэрэглээ, бохирдол, ан амьтны үхэл үрэгдлээс хэтрэн хүний эрүүл мэндэд нөлөөлөх болтлоо даамжирсан байгаль орчны өгүүлж баршгүй хор хохирлуудыг таслан зогсоох болно

        50%-иар [Дэлхийн дулаарлыг] зогсоох төдийгүй өөр бусад онцгой чухал ашиг тусыг ч авч ирж магадгүй - 50%  гэдэг бол консерватив үнэлгээ, үүнээс ч илүү гарч магад гэж би хэлэх гэсэн юм.  Усны хомсдол, дэлхийн өлсгөлөнгийн хямрал, газрын доройтол, бохирдлын асуудлууд ч шийдэгдэнэ

        Ургамалд суурилсан хүнстэй харьцуулахад махан хүнс нь 17 дахин их газар, 14 дахин их ус, 10 дахин их эрчим хүч зарцуулдаг.7 Хүн төрөлхтөнийг бүхэлд нь элбэг дэлбэгхэн тэжээж чадах их хэмжээний үр тариа бид хураадаг. Бидэнд дэлхийн бүх хүн амыг элбэгхэн, тэр бүү хэл хоёр дахин илүүтэй хүн амыг тэжээж хүрэхүйц их хоол хүнс байгаа атал 1 тэрбум хүн өлсгөлөн амьдарч, жил бүр 6 сая хүүхэд залуучууд, өөрөөр хэлбэл  5 секунд тутамд 1 хүүхэд нас барж байна.8 Нөгөө талаар 1 тэрбум хүн хэтрүүлж идсэн, хэт их мах идсэнийхээ улмаас хэт таргалалт болон түүнтэй хамаатай өвчнөөр зовж байна

        Тэгэхээр амь амьдралыг хамгаалах замаар хөгждөг энэрэнгүй чанараас гадна өөр бусад олон бодит шалтгаанууд бидэнд ургамлан хоолтон байвал зохихыг хэлж өгч байна. Энэ ч бас чухал. Хэрвээ хүмүүс өөрчлөлтөө ердөө л ургамлан хүнснээс эхэлчих юм бол бүхий л амь амьдрал аяндаа л анхаарал халамж хүртэх болно.


        НҮБ мах болон сүүн бүтээгдэхүүнээс ангид хүнсэнд

        шилжихийг дэлхий нийтэд уриалж байна:
        Өсөн нэмэгдэж буй хүн амын малын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглээ
         өсч буйн улмаас хөдөө аж ахуйн үр дагавар жинтэй өсөх хандлагатай байна.
        Энэ үр дагаврыг дорвитой багасгах ганц арга зам нь дэлхий нийтээрээ амьтны гаралтай хүнснээс дорвитой татгалзах өөрчлөлт л юм
        .” 9




        Ургамалд суурилсан хооллолт бол хамгийн шуурхай шийдэл


        “Малын бүтээгдэхүүнийг орлуулах арга хэмжээ нь агаар мандал дахь хүлэмжийн хийг хамгийн хурдан багасгаад зогсохгүй дэлхийн хүнс усны өнөөгийн хямралыг буцааж чадна.”  10 
                                             —Дэлхийн хяналтын хүрээлэн

        Ургамлан хүнс нь нүүрсхүчлийн давхар ислээс 72 дахин их дулаан хуруулах чадамжтай метан хэмээх хүлэмжийн хийг агаар мандлаас нэн дариу зайлуулах үр нөлөөтэй.11  Ургамлан хоолтон байх нь цөлжилтийг сааруулж,  бидний байгалийн үнэт баялаг болох гол мөрөн, далай тэнгисийг аварч үлдээн, ой модыг хамгаалах нь дамжиггүй билээ.

        Та бүхэн түүнчлэн мод тарих, ногоон технологид шилжих зэрэг бусад ногоон гэгдэх байгальд ээлтэй арга хэмжээнүүдийг бас хэрэглэж болно, гэвч эдгээрийн үр дүн гартал дээрхээс илүү урт хугацаа шаардагдана. Цагаан хоол нь үр дүнгээ хамгийн түргэн өгдөг бөгөөд аллагын муу үйлийн үрийг багасгаж чаддаг, үүгээрээ ч хамгийн чухал арга билээ.

        Энэ арга зам нь цэнгэг усны 70%-ийг хамгаалж үлдэх ба Амазоны ойн 70%-ийг малын талхлалтаас хамгаална.12  Жилд 3,4 сая га газрыг чөлөөлнө. Жил болгон 760 сая тонн буудайг хэмнэнэ - энэ бол дэлхийн үр тарианы нийлүүлэлтийн тэн хагас юм, та үүнийг төсөөлж байна уу?13  Махын үйлдвэрлэлд зарцуулдгаас 2/3-оор бага шатах ашигт малтмал зарцуулна. Малын ялгадсаар бохирдох нь багасч, агаарыг цэвэр байлгана. Ургамлан хүнс нь АНУ-ын нэг өрхөд жилд ноогдох хорт хийн ялгарлыг 4.5 тонноор багасгана. Бас дэлхийн дулаарлын 80%-ийг зогсооно.14

        Зөвхөн санхүүгийн хэмнэлтийн талыг нь дурдах юм бол Нидерландын эрдэмтэд дэлхийн дулаарлыг зогсооход US$40 тэрбумын зардал шаардагдах бөгөөд үүний бүтэн 80%-ийг ургамлан хоолоор хэмнэж болно гэж тооцоолсон байна.!  Энэ нь махан хүнснээс ургамалд суурилсан хүнсэнд шилжих энгийн алхмыг хийхэд л US$32 триллионыг хэмнэнэ гэсэн үг ажээ.15

        Дэлхийд өөрийгөө сэлбэж сэргээх зүй тогтол буй. Бид гарагт хэт их ачаа дарамт үүрүүлсэнд л учир байгаа юм. Бид хэтэрхий их бохирдуулж, хэтэрхий их аллагын үйлийн үр тарьсных юм. Дэлхийн өөрийнх нь оршин суугчдын тарьсан муу үйлийн үр Дэлхийд өөрийгөө засаж сэлбэх боломж өгөхгүй байгаа юм. Бид энэ аллагын үр нөлөөнөөс үүссэн муу үйл үрийн шийтгэлийг арилгамагц л Дэлхий эргэлт хийж, өөрийгөө дахин тэтгэж, нөхөн төлжүүлж, засаж сэлбэх боломжтой болох юм. Бүх асуудлын уг сурвалж муу үйлийн үр дээр буудаг. Бид түүнд, Дэлхийдээ чадамжаас нь хэтэрсэн ачаа үүрүүлсэн, тиймээс бид энэ үйлдлүүдээ өөрчлөх ёстой. Гол зангилаа үүнд л байгаа юм

        Тэгвэл бид дэлхийгээ аварна, амь насаа аварна, хүүхдүүдээ бас амьтдыг ч гэсэн аврах болно. Дэлхий маань энхжин болох болно. Хэн ч юугаар хэзээ ч гачигдахгүй. Хэн ч өлсөхгүй. Ямар ч дайн, өвчин, байгалийн гамшиг, дэлхийн дулаарал гэж байхгүй болно. Бидэнд баяр хөөр, элбэг дэлбэг, энх тайван амьдрал л байх болно. Би амлаж байна. Буддагийн нэрээр амлая; ийм л байдаг.




        Амьтныг алж хөнөөх нь муу үйлийн үр тарина


        Юу тарина түүнийгээ хураана.”  Ижил нь ижлээ татдаг.”  Шинжлэх ухааны үүднээс ч, оюун санааны талаас ч, үүнийг бидэнд сэрэмжлүүлсэн. Дэлхийн эргэн тойронд болж буй бүх гамшгууд мэдээж хүмүүс зэрэгцэн оршигч нартаа найрсаг бус хандсантай холбоотой. Бидэнд ямар ч гэм хийгээгүй, ялгаагүй л Бурханы хүүхдүүд бөгөөд бидэнд тусалж, бидний өдөр хоногийг мялааж байг гэж Дэлхий рүү илгээгдсэн гэм зэмгүй амьтдад бид яаж хандсаныхаа хариу төлөөс болгож энэ бүх гамшгийг бид туулж байна.

        Энэ бол техник асуудал биш; бидний анхаарлаа төвлөрүүлэх зүйл нь техник бэлтгэл биш юм. Энэ бол үр дагавар, бид анхаарлаа хандуулах хэрэгтэй зүйл бол шалтгаан ба үр дагавар юм. Аллагын өртөг, хүчирхийллийн өртөг бол ямар ч машин, наран дээрхи дэлбэрэлт эсвэл далайн дэлбэрэлт энэ бүхнийг нийлүүлснээс хавьгүй илүү их билээ, яагаад гэвэл бид үйлдлийнхээ хариуцлагыг үүрэх ёстой. Үйлдэл бүр хариу үйлдлийг өдөөдөг. Тиймээс бид аллагыг зүгээр л зогсоох хэрэгтэй. Бид хүнийг бас амьтныг алж хөнөөдгөө зогсоох хэрэгтэй.

        Бид үүнийг зогсоох ёстой. Тэгвэл бусад бүх зүйл гэнэт л тов тодорхой болно

        Тэгвэл бид уур амьсгалын бэрхшээлүүдийг шийдэх илүү сайн технологийг нээх болно. Наран дээрх дэлбрэлтүүд ч зогсч магадгүй. Далайн дэлбэрэлтүүд ч зогсч магад. Тайфун салхинууд дарагдана. Циклон хуй салхи ч нам дарагдана. Газар хөдлөлт гэж байхаа болино. Бид зөвхөн хүмүүс дундаа төдийгүй зэрэгцэн оршигч нартайгаа энх тайвнаар амьдрах учраас бусад бүх зүйлс амар тайван амьдралд шилжих болно. Ийм болоод л би цагаан хоолыг онцлоод байдаг юм. Энэ бол хүн байхын тулд дагах ёс суртахууны дүрэм юм. Энэ бол аугаа хүнийг илтгэх шинж юм. 

         
        Энэрэнгүй энерги юм болгоныг өөрчилнө


        Цагаан хоол нь өгөөмөр хүнс учраас танд баяр хөөртэй энергийг авч ирнэ, улмаар аз жаргалыг улам тэтгэж, улам их аз жаргалыг нааш татах болно. Ингээд таны сэтгэл жаргалтай байхад бусад бүх зүйл дээрдэнэ. Та илүү сайн сэтгэнэ, илүү сайн үйлдэнэ; таны амьдрал улам дээрдэнэ. Хүүхдүүд тань дээрдэнэ, бүх зүйл өөдөлж дэвшинэ.    

        Дэлхий дээрхи эерэг, хайрлагч хамтын эрч энерги биднийг зүглэн ирж буй, яг одоо бидэнд нүүрлэж буй харанхуйг үлдэн хөөх болно. Энэ бол надад байгаа цор ганц шийдэл л юм.            

        Та харав уу, бидэнд бүх юмыг өөрчлөх энерги байдаг, бидний эргэн тойронд юу болохыг захирч удирдах хүч байдаг, харин бид үүнийхээ хэргийг гаргах ёстой. Дэлхий дээрхи төрөлтөн бүрийн тусын төлөө бид үүнийгээ ашиглах ёстой. Бидний бодол, бидний үйлдэл нь бид гарагаа сайжруулахыг хүсч байна, бид илүү аюулгүй амьдрал хүсч байна, бид гарагаа аврагдсан байхыг хүсч байна гэсэн санаашралыг орчлонгийн энерги рүү илгээх ёстой юм. Тэгвэл орчлонгийн энерги үүнийг хийчих л болно.

        Гэхдээ бидний үйлдэл орчлонгийн энергийн резонансад нийцэлтэй явагдах учиртай, ойлгов уу? Бид хэрвээ сайн зүйлийг хүсч байгаа юм бол сайныг л үйлдэх учиртай. Хэрвээ бид амьдрахыг хүсч байгаа бол амь насыг аврах хэрэгтэй. Тиймээс бидний үүсгэсэн сайн энерги эдгээр зүйлсийг, бас нэмээд өөр гайхамшгуудыг бүтээж чадна. Бид болон дэлхий бүхэлдээ үүсгэх энэрэнгүй, хайрлагч уур амьсгал бидэнд зориулж олон шидийг бүтээж чадах бөгөөд тэгэх ч болно.

         Бид орчлонгийн хуулийг зөрчилгүй амьдарч байх аваас юу хүссэн бүхнээ бүтээдэг. Ердөө л ургамлан хоолтон байхын хүч ч бас ийм байдаг. Яагаад гэвэл үүгээрээ бид амь насыг аварч байдаг. Бид амьдрахыг хүсдэг, бүтээлч эрч энергийг хүсдэг. Бид сүйрлийг хүсдэггүй. Тийм учраас Ургамлан хүнс үүний хариулт нь юм.

        Хүн төрөлхтөн оюун санааны хувьд улам дэвших аваас дэлхийн дулаарал мэдээж улам багасна. Хүн төрөлхтөн оюун санаагаа улам дэвшүүлж, бүхий л хүн, бүх төрөлтөнг, бүх нөхцөл байдал, хүрээлэн буй орчноо улам хайрлах юм бол дэлхийн дулаарал өдөр өдрөөр намжсаар улмаар бүрэн алга болох болно. Үүний дараа дэлхийн хүн нэг бүр энх амгалан, аз жаргалтай амьдарч, бие биесээ хайрлах болно. Харин хүн бүр үүнийг ухаарч сэрэх ёстой юм.  

        Манай Дэлхий ухамсрын илүү өндөр төвшинд хүрч, Диваажингийн ивээлээр гайхамшгууд тохионо гэдэгт би итгэлтэй байна.

         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *