• Дөрөвдүгээр бүлэг. Ургамлан хүнсний тухай хууль дүрэм, бодлогыг хэрэгжүүлэх > Дэлхийн удирдагч нар өөрсдөө үлгэр дууриалал нь байя
      • I.  Дэлхийн удирдагч нар өөрсдөө үлгэр дууриалал нь байя


        Ургамлан хоолтон бай

        Би тэдэнд [дэлхийн удирдагчид] манай гарагийн хоол хүнсийг өөрчлөхөд өөрт байгаа эрх мэдэл, хүчээ ашиглаарай гэж хэлнэ. Мөн шинэ технологи, сэргээгдэх эрчим хүчийг нэн даруй сонгохоорой. Өөрсдөө цагаан хоолтон, ногоон хоолтон болж үлгэрлээрэй. Хоол хүнсээ өөрчил. Өөрт олгогдсон хүч чадал, эрх мэдлээ ашигла. Өөрөө биеэрээ үлгэр дууриалал үзүүлж, дэлхийд цагаан хоол буюу ургамлан хоол хүнсний шинэ цаг үеийг эхлүүлээрэй.105

        Юуны өмнө тэд цагаан(ургамлан) хоолтон болох ёстой, тэгсний дараа өөрт байгаа хүч чадал, эрх мэдлээ ашиглах хэрэгтэй. Тамхийг хориглосон шигээ. Тэд махыг ч бас хориглож, махны хүн төрөлхтөнд болон гараг дэлхийд учруулдаг бүх хор хөнөөлийг хэлж таниулах замаар үүнийг хийж болно шүү дээ.


        Хайрын зарчимд нийцүүлэн үйлд

        Эдгээр удирдагчид өөрсдийгөө ч гэсэн өөрчлөх ёстой, тэгээд тэд манай нийгмийн тогтолцоог илүү эрх чөлөөтэй, оюунлаг, өндөр ёс суртахуунтай болгон хувиргах болно. Учир нь тэд энэ үүрэг хариуцлагыг үүрч явдаг юм - хэрэв тэд Тэнгэрийн энэрэнгүй мөн чанар болон давшингуй төлөвлөгөөгөөр үйлдэхгүй, орчлонгийн зарчмын дагуу үйлдэхгүй бол энэ үүрэг тэдэнд хүнддэх болно.


        Хамгийн эхний бөгөөд хамгийн чухал зарчим бол хайрын зарчим юм. Тэдний энэ зарчмын дагуу хйисэн ямар ч зүйл сайн байх болно. Бусдад тустай байх болно гэсэн үг. Хүмүүст дэвшлийг авчирч, хамаг бүхэнд өмөг түшиг болж, бүхий л амьд оршихуйд хүндэтгэлтэй хандах -  энэ бол хайрын зарчмаар үйлдэж буйн шинж.  Үүний эсрэг хийгдэж буй ямар ч зүйл тэр улс орон эсвэл гарагт бүхэлд нь гай гамшиг тарих нигууртай.


        Хэрэв эдгээр удирдагчид өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг таних илүү оюун санаалаг тал руугаа анхаарч хичээх аваас тэд өөрийгөө ямар их сүр жавхлантай, өгөөмөр, хайрлагч, энэрэлтэй, мэргэн ухаалаг, бас Бурханлаг гэдгээ мэдэж авах болно. Тэгээд тэд хүртэх шагналаа өөрсдөө харах болно. Гэвч энэ нь тэд хүн төрөлхтөн, амьтад, хүрээлэн буй орчиндоо хэр том тус хүргэсэн, хэр чин сэтгэлтэй байснаас нь шалтгаална. Хэрэв тэд дэлхийд туслахын төлөө дээд чадлаараа хичээж, тэдний тусалсан хүмүүсийн тоо, өөрийнх нь чин сэтгэл аугаа их байх юм бол сүр жавхлант Диваажингийн орон тэднийг тэрчлэн угтан хүлээж байх болно. Бурхан бидний зүрх сэтгэл, үйлсийг мэдэж байдаг юм, ойлгож байна уу
        ?
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *