• Гуравдугаар бүлэг. Органик Веганизм Гарагийг эдгээнэ
      • Бүлэг 3

        Органик Веганикм Гарагийг эдгээнэ



        Веганизм гарагийг аврах болно. Ургамалд-суурилсан хүнсэнд шилжих нь дэлхийн дулаарлын 80%-иар бууруулж, дэлхийн өлсгөлөнг устгаж, дайн дажинг эцэслэж, энх тайванг дэлгэрүүлэх бөгөөд Дэлхийн ус болон бусад олон нөөц баялагийг үргүйдлээс чөлөөлж, гараг болон хүн төрөлхтөний авралын олс нь болох болно. Товчхон хэлэхэд яг одоо дэлхий даяар бидэнд нүүрлээд байгаа маш олон бэрхшээлүүдийг тун хурдан шийдэж өгөх болно.


        Хойд тулын мөс хайлж, газар усанд живж, мөсөн голууд ширгэснээр усны хомсдол үүсч, салхи шуурга нэмэгдсэн зэрэг бидний нүдэн дээр болж буй уур амьсгалын өөрчлөлтийн ихэнхи сүйтгэлтэй үр нөлөөнүүд нь Дэлхийн агаарын хэмийн өсөлттэй холбоотой билээ. Тийм учраас бид хамгийн чухал нь эхлээд Гарагаа буцаан сэрүүцүүлэх хэрэгтэй. Дэлхийн дулаарлыг зогсоох хамгийн сайн арга бол дулааныг үүсгэгч хүлэмжийн хийн ялгаралтыг зогсоох юм.


        Аж үйлдвэр, тээвэр гэх мэтээс ялгарч буй хийг багасгах хүчин чармайлтуудын талаар бид хэдийнэ мэдэж байгаа. Гэвч эдгээр салбар дахь өөрчлөлтүүд хэтэрхий их хугацаа - энэ цаг мөчид, ийм хурдтай байхад бидний зөвшөөрч чадахаас ч их хугацааг авч байна. Агаарт мандал дахь дулааныг багасгах хамгийн үр нөлөөтэй, түргэн аргуудын нэг бол метаны ялгаруулалтыг таслан зогсоох юм.


        Метан хий нь нүүрсхүчлийн давхар ислээс 72 дахин их дулаан хуруулдаг ч бас агаар мандлаас CO2-илүү хурдан зайлж чаддаг. Тийм болохоор бид метаны үйлдвэрлэлийг зогсоочихвол нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг зогсоосноос ч илүү хурданаар агаар мандлыг сэрүүцүүлэх болно. 


        Органик ургамлан хүнс нь бидний эсэн мэнд оршихуйд хор хөнөөлтэй метан болон бусад хүлэмжийн хийг багасгах учраас ашигтайн зэрэгцээ сэрүүцүүлэх үр нөлөө үзүүлэх болно. 


        Органик байх хэрэгтэй, яагаад гэвэл химийн хорт бодисууд хаа сайгүй тарж, далайн усанд маань  нэвчиж, гол мөрөн, хөрс, амьд организмуудыг хордуулан бас хүмүүсийг өвчлүүлэхийг бид хүсэхгүй. Түүнчлэн органик байх нь агаарт хэдийнээ саатан буй
        CO2-ыг асар их хэмжээгээр шингээн авч, үүгээрээ гарагийг сэрүүцүүлэх учраас хэрэгтэй юм.
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *