• Дөрөвдүгээр бүлэг. Ургамлан хүнсний тухай хууль дүрэм, бодлогыг хэрэгжүүлэх > Органик ургамлан хүнс бол оюун санааны хөдөлгөөн мөн
      • V.  Органик ургамлан хүнс бол оюун санааны хөдөлгөөн мөн

        Жижиг аж ахуй эрхлэгч нар ургамлан хооллолтонд бас оюун санааны үүрэг гүйцэтгэдэг. Ургамлан хооллолт нь өөрөө оюун санаалаг хөдөлгөөн юм, яагаад гэвэл энэ нь хүн төрөлхтөн энэрэл нигүүлсэл, эрхэм чанар, бас хайрын чанараа тэлэх цорын ганц хамгийн үр нөлөөтэй арга зам юм. Энэ нь харгислалын тойргийг болон муу үйлийн үрийн төлөөсийг цуцалж чадна: “Та юу тарина түүнийгээ хурааж авна” гэдэг шүү дээ. Тэгээд энэ нь биднийг материаллаг ертөнцийн ямарваа нэгэн сөрөг үйлээс хамгаалах хайр, өршөөл, хамгааллын хүрдэнд оруулдаг.

        Тиймээс органик веган аж ахуй эрхлэгч нар хамгийн бага эсвэл бүр ямар ч харгислалгүй хүнсээр хангаснаараа бусад тоолшгүй олон хүнд аугаа буян хураахад нь тусалдаг бөгөөд үүгээрээ тэд мэдээж өөртөө ч бас маш их сүнслэг буян хураадаг.

        Органик ургамлан хоолтой амьдрах хэв маяг нь Ахимса (Үл-хүчирхийлэх)-д нийцдэг


        Бид амьдарч мөн бусдыг амьдруулбал, бид бүхий л төрөлтнүүдийг өөр шигээ хайрлаж байвал энэ нь оюун санаа хэдийнээ маш өндөр буйн илрэл болно. Тэгээд энэ мэдээж дэлхий дээрх бүхий л аугаа шашин шүтлэгт нийцнэ. Тэр нь Диваажингийн талархалыг маш их хүлээх болно. Ингэвэл бид бүхий л амьд оршихуйг халамж хүндэтгэлээ бүрэн зориулахад туслах болно
        .


        Ийм учраас та амар амгаланг илүү мэдэрдэг, тийм биз? Та орчинтойгоо холбоотой гэдгээ илүү сайн мэдэрдэг, яагаад гэвэл тэд бүгд амьдралаар цохилж байдаг. Газар дэлхий хайр болон амьдарлаар цохилж байдаг, мөн модод, өвс ургамал бүгдээрээ л энэ амьдрахуйн хайраар цохилж байдаг. Бид модны доор суухаараа модноос нөмөр нөөлөгтэй хайрыг мэдэрдэг. Бид жимсийг амтархан идэж байхдаа бидэнд шим тэжээл, сайхан амтыг өгч буй модны энэ нөхцөл болзолгүй хайртай холбоотойгоо мэдэрдэг.


        Хэрвээ та органик ургамлан чиг хандлагыг дагаж эсвэл органик веган фермийн аргаар тариалах юм бол та байгалаас, гариг дэлхийгээс, моддоос, ургамлын ишнээс хүртэл, цэцэгсээс ч бас хайрыг улам л илүү мэдрэх болно. Амьсгалж буй агаараасаа маш их хайрыг мэдрэх болно. Дээр нь гишгэн алхаж буй газар шорооноосоо маш их хайрыг мэдэрдэг. Үүнийг хүний хэлээр тайлбарлахын аргагүй. Бид үүнийг заавал өөрөө мэдрэх хэрэгтэй. Би үүнийг байнга мэдэрдэг, гэвч би энэ сүнслэг илгээмжийг бусад хүмүүст дамжуулж чадахгүй. Хүн бүр өөрсдөө мэдрэх хэрэгтэй.


        Бид энэ өгөөмөр, тэнгэрлэг хандлагатай ургамлан хоолтой амьдралын хэв маягт шилжсэн тэр цагаасаа эхэлж хайрыг үргэлж улам илүү мэдэрч, улам илүү холбогдсоор байх болно. Ахимса нь ямар ч төрөлтөнд гэм хор учруулахгүй гэсэн утгатай бөгөөд энэ нь ургамлан хоолны дэглэмээс эхэлдэг. Органик ургамлын хоолны дэглэм бол хамгийн сайн. Бид юу тарина, түүнийгээ хурааж авдаг. Хэрвээ бид газар дэлхийдээ мөн зүрх сэтгэлдээ эдгээр ариун буянтай үрийг тарьж чадвал бид ургамлан хоолтон байснаараа бүхий л амьтны гаралтай бүтээгдэхүүнээс зайлсхийж чадна.


        Жишээлбэл, ихэнх сүүний бүтээгдэхүүн зовлон шаналал бий болгодог, яагаад гэвэл нэгдүгээрт тугалыг төрмөгц нь эхээс нь салган авч явдаг. Үүнийг тийм ч олон хүн мэддэггүй, би ч мөн адил мэддэггүй байсан. Тэгээд эдгээр нялх тугалууд төд удалгүй нядлагддаг. Эхийнхээ сүү болон хайраас хагацсан тэднийг авч яваад шууд нядалдаг. Тэгээд хүмүүс зөвхөн сүүг нь авахын тулд л үнээг маш их өвчин зовиур авчирч болзошгүй саалтуур машинд хүчээр холбодог.


        Органик ургамлын аж ахуй нь хортон шавьж устгах бодис хэрэглэдэггүй, мөн мал аж ахуй өсгөж үржүүлэх болон сүүний үйлдвэрлэлтэй эсвэл ямарваа нэг хор хөнөөлтэй үйл ажиллагаатай ямар ч холбоогүй учраас үүнийг энэрэн нигүүлсэхүйн биелэл гэж нэрлэж болно, яагаад гэвэл Диваажины таалал ба Буддизм, Күнзийн дагалдагч нарын сударт бичсэн байдагчлан оюун санааны олон зам мөр, шашнуудын сургаалийн тулгуур үнэт зүйлд  нийцэж байгаа учраас тэр юм
        .
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *