• Зургадугаар бүлэг. Хүн төрөлхтөн Алтан Эрин лүү үсрэнгүй шилжилт хийхүй >Хүн төрөлхтний хувьсгалын эргэлтийн цэг
      • I. Хүн төрөлхтний хувьсгалын эргэлтийн цэг

        Харав уу, хүн бүхэн зөв чигт хандаад ганц л жижиг алхам хийчихвэл үр дүнд нь хүн төрөлхтний хувьсалд том үсрэлт гарах юм. Тэрхүү жижиг алх
        ам хийхэд маш энгийн. Энэ нь ердөө л: алж хөнөөхгүй байх юм. “Амьдрах ба амьдруулах” хэмээх зарчимд захирагдах буюу бусдад амьдрахыг зөвшөөрснөөр өөрсдөө аврагдана гэсэн ертөнцийн хуулийг сахих юм. Учир нь ижил юмс бие биедээ татагддаг шүү дээ. Энэ нь мэдээж веган хооллолтонд шилжих шилжилтийг багтаана.


        Хүн гэдэг төрөлхийн маш өгөөмөр, амар амгалан сэтгэл зүрхтэй; бид ердөө төөрөлдөөд, маш урт хугацаанд буруу ойголттой байсанд учир байгаа юм. Мах бидэнд сайн, сүү сайн, загас сайн, өндөг сайн гэж бид боддог байсан. Энэ бүгд буруу шүү дээ. Харин ч бүгд эсэргээрээ. “Бидэнд сайн гэж хэлж өгдөг байсан эдгээр зүйлс, жишээлбэл сайн гэж бодсон мах, загас, сүү, өндөг гээд амьтны гаралтай  бүтээгдэхүүнүүд-бүгд буруу зүйл гэдэг нь батлагдчихсан шүү дээ. Сайны эсрэг зүйл юм. Эдгээр зүйлс биднийг өвчин зовлонд унагаж, эдгээр өвчинг эдгээх гэж  татвар төлөгчдийн маш их хэмжээний хөрөнгө болон бусад холбогдох бизнес алдагдалд орж үрэгдэж байна.


        Бид төөрөлдсөөр их уджээ. Одоо бид судалгаа хийх хэрэгтэй. Бид мэргэн эмч, эрдэмтдийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн бидэнд үнэхээр хортой гэх тэдний судалгааны үр дүнг бид харах хэрэгтэй. Бид одоо, ялангуяа хүүхдүүдийнхээ ач тусын төлөө үүнийг зогсох ёстой. Бид хүүхдүүдээ үргэлжлүүлэн хордуулж болохгүй; тэд чинь сул дорой. Хөөрхий хүүхдүүд маань биднээс хамааралтай, тэд биднийг сайн мэдэж байгаа л гэж боддог, гэвч энэ бидний алдаа биш юм. Бид зүгээр л буцаж эргэх хэрэгтэй.


        Яагаад бидний алдаа биш вэ? Яагаад гэвэл биднийг ч гэсэн энэ маягаар зааж сургасан. Эмээ өвөө, элэнц хуланц нар маань ч бас энэ маягаар сургагдаж ирсэн. Өдөр бүрийн амин зуулгаа олохын тулд маш их завгүй, ажилтай байгаа тул бидэнд судалгаа хийх цаг байдаггүй, тиймээс бид эдгээр зүйл бидэнд хортой гэдгийг мэддэггүй байжээ.


        Юу юунаас илүү
        энэ нь гарагийг идэж үгүйрүүлж байна. Хүмүүсийг, амьтдыг алаад зогсохгүй гарагийг устгаж байна. Дэлхийгээ аврахын тулд бид үүнийг зогсоох ёстой. Ердөө л буцаад эргэ, ингээд л болоо. Зүгээр л эсрэг чиг рүү алх, дахин ямар нэг зовлонгийн шалгаан болохгүй зөв замаар алх; нэмж бусдын амийг хөнөөлгүй, хамаг амьтныг хайрлаж, хамгаал. Хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа үсрэлт бол энэ л юм.


        Энэ үсрэлтийг хийснийхээ дараа бид тэс ондоо байдлыг мэдэрнэ. Ухамсрын илүү дээд төвшин лүү аяндаа дэвшсэнээ бид мэдрэх болно. Бид том, хүчтэй, оюун ухаантай, чадварлаг байна гээд төсөөл дөө. Бид бүх төрлийн хүнсийг тариалж чаддаг болно, бидэнд хэзээ ч ямар ч хор хүргэж байгаагүй эдгээр бяцхан, сул дорой, гэмгүй амьтдыг зовоон хөнөөхөд, доромжилж, тамлаж, туйлдуулахад бид хүч чадал, чадавхи чадамж, оюун ухаанаа ашиглах учиргүй юм. Хуулийн дагуу ярьвал тэд гэм зэмгүй. Хэрвээ бид гэм зэмгүй амьтныг алж хөнөөвөл, шийтгэл амсах ёстой эзэд нь бид өөрсдөө байх болно. Таныг гомдоосон бол уучлаарай, гэхдээ энэ бол үнэн. Та үүнийг ойлгосон гэдэгт би итгэлтэй байна.


        Энэ хувьсал уруу үсэрснээрээ бид хүсэл, айдсын энэ оршихуйг орхиж, энх амгалан, хайр, гэгээрлийн жинхэнэ амьдралд буюу - аллага, зовлон, хүчирхийллийн тойргоос салж нинжин сэтгэл, хамгаалал, аз жаргалын тойрогт нэгдэх болно.


        Хүчгүй нь хүчтэйгээсээ хэзээ ч айдаггүй,  хүчирхийлэлгүй, хол ойрын хөршүүд хоорондоо тэмцэлддэггүй, өлсөх, цангах, өвдөхийн эрхээр өдөр хоног, хэдхэн мөч бүрт хүүхдүүд үхэж, ээж нар нь яаж ч чадалгүй гаслан харж суух явдал үгүй тийм хорвоог бид төсөөлж болох уу?


        Намайг ярьж байх энэ зуурт хаа нэгтээ олон олон хүүхэд үхэж байна. Хэдхэн хором тутамд нэг хүүхэд өлсгөлөнгөөр үхэж байна. Бид цаашид ингэж болохгүй. цаашид хүлээж болохгүй. Бид тэдний амьдралыг аврах ёстой- амьтны төдийгүй өөрийн хүүхдийн амийг, өөрийн биш байсан ч хамаагүй, бусдын хүүхдүүдийг аврах хэрэгтэй.


        Өлсгөлөн, дайныг өдөөдөг учраас мах маш их зовлон тарьдаг. Махны үйлдвэрлэлийг дэмжихэд бид хамаг л үр тариа, будаа, шар буурцаг, нөөц, ус, газар нутгийн нөөцөө шавхаж хэрэглэж байгаа учраас энэ хорвоо ус, хүнсээр гачигдаж байна. Тиймээс, амьтай бүхнийг аврахын тулд бид махны үйлдвэрлэлийг зогсоох ёстой.  

        Бидний одоо амьдарч байгаа байдал бол бидний жинхэнэ гүн гүнзгий доройтол. Бид бол тэр чигтээ хайр, нинжин сэтгэл байдаг Эзэн Бурханы хүүхдүүд. Бид Диваажингийн өв залгамжлагчид. Бид ердөө л үүнийг мартчихсан байна. Бурхан дэлхий дээр бууж ирээд нүдэндээ харагдсан болгоныг идэх гэж алж байхыг та төсөөлж чадах уу? Уучлаарай, Бурхан хэрэв ийм юм бол би Түүний хүүхэд байхыг хүсэхгүй. Ийм Бурханы хүүхэд байхыг та нар хүсэх үү?

        Тийм ээ, үгүй. Баярлалаа. Баярлалаа. Та нар их сайхан сэтгэлтэй юм. Тэгэхээр Бурхан тэр чигтээ өгөөмөр, нигүүсэлтэй, бүхнийг хайрлагч бөгөөд бид Түүний хүүхэд юм бол Дэлхий дээр Бурханы хүүхэд шиг л явах ёстой гэж танд санагдахгүй байна уу?

        Бид хайр, энэрлийн замаар алхах ёстой. Түүний алдарыг мандуулахыг хүсч байвал бид Эцгээ төлөөлөх ёстой. Бид өдөр бүр “Тэнгэрт шигээ Газар дээр таны алдар дуурсагдах болтугай” гэж залбирдаг билээ. Гэвч Түүний нэрийг алдаршуулах юуг бид хийдэг вэ? Бид түүний төлөөлөл байх ёстой.

        Бурхан нигүүлсэнгүй, энэрэнгүй, хамгаалагч, хайрын сэтгэлтэй гэдэгт тгэдэг учраас бид Түүнд үргэлж залбирдаг. Бурханы хүүхдийн хувьд бид эдгээр чанарын илтгэгч байх ёстой. Бид өөрсдөө эдгээр чанар юм: Бид бол хайр, сайхан сэтгэл. Бид ердөө буруу залагдаж, буруу мэдээлэл авч, бас мартсан байна. Тиймээс ердөө л эргэн саная. Эдгээр чанар бидний дотоодын гүнд байдаг, тиймээс бид эргэн тойронд маань харагддаг зүйлсээс хавьгүй сайхан ямар нэг зүйл байж л таараа гэж мэдэж байдаг.

        Зөвхөн оюунлаг багш нар төдийгүй гүн ухаантан Платон, төрийн зүтгэлтэн Сократ, математикч Пифагор, Америкийн яруу найрагч Ралф Валдо Эмерсон гээд өөрийн гэрэл гэгээт амьдралаараа өнөөг хүртэл дуурсагдсаар байгаа хүмүүсийн жишээ хүн төрөлхтний түүхийн туршид байсаар ирсэн. Тэд бүгд цагаан хоолтон байв. Та гайхаж байна уу? Үгүй, та гайхахгүй байна. Та гайхсан янзтай харахгүй байна. Тэгэхээр та энэ бүгдийг мэдэж байжээ. Бүх аугаа хүмүүс цагаан хоолтон, веган байжээ. Хэрвээ бид тэднийг сайтар судлаад үзэх юм бол соёл иргэншилт амьдралын үндсэн цөм нь веган хоол гэж тэд сургасан байдаг.

        Ургамлан хооллолт бол нигүүлсэнгүй, бусдад хорлолгүй, байгаль орчинд хоргүй байхын хамгийн том эхний үйлдэл юм. Махны гаралтай хүнс нь веган хоолтой харьцуулахад 14 дахин их ус, 6 дахин их үр тариа, 10 дахин их эрчим хүч, 20 гаруй дахин их газар нутаг хэрэглэж, нэн үнэ цэнтэй ширэнгэн ойг устгадаг.

        Ургамлан хоолтон байх нь бидэнд байгаа цорын ганц гэрийг  хамгаалахын зэрэгцээ ач буянтай сайн бизнес билээ. Бид гараг дэлхийдээ, түүний оршин суугчдад хэдий бага зовлон, хохирол учруулна төдий багыг буцаан төлөх хэрэгтэй болно. Бид одоо маш өндөр үнэ төлж байна, хэрвээ бид мах, мал аж ахуйн үйлдвэрүүдийг зогсоохгүй бол үүнээс ч илүү төлөөс төлөхөд хүрнэ.

        Хамаг амьтанд хайр, хамгааллаа хэдий их үзүүлнэ бид дэлхий дээр аугаа төдий чинээ байж, зүрх сэтгэлдээ ч, Диваажингийн хаант улсад байхдаа ч аугаа мэдрэмжтэй байх болно. Тийм учраас л аугаа Багш нар, мөн өнгөрсөн цагийн бусад гэгээлэг сүнсүүд бидэнд нэг л ижил зүйлийг сургамжилсан бөгөөд тэр нь хэрвээ бид өөрсдөд маань гэм хор бүү хүргээсэй гэж хүсч байгаа бол бид өөрсдөө бусдад гэм хор учруулахгүй байх ёстой гэсэн сургааль юм. Та бүх шашинг судалж үзэх юм бол нэг л зүйлийг хэлдэг, бүгд ижил, нөгөө л өгүүлбэр, энэ л утгыг. Бидэнд юу сайн байна түүнийг л бид бусдад хийж өгөх хэрэгтэй; тэгж бид юу тарьсан түүнийгээ алдаа эндэгдэлгүй хурааж авах болно. Тийм учраас л тэд бидэнд амьтныг идэлгүй, ургамлан хоолтон бай гэж сургаж байсан юм.



        Хэрвээ бид энэ үсрэлтийг хийвэл, хоол хүнсэндээ бяцхаан өөрчлөлт л хийнэ; махны оронд, амьтны уургийн оронд тэртээ тэргүй дээд нэгдүгээр зэргийн байдаг ургамлын уургыг сонгох болно. Амьтны гаралтай уураг хоёрдугаар зэргийнх, яагаад? Учир нь амьтад эхлээд нэгдүгээр зэргийн жимс ногоо идсэн, дараа нь бид махыг нь иддэг. Тэгээд л  хоёр дугаар зэргийнх болдог. Бид хүн байж яагаад хоёр дугаар зэргийн зүйл сонгох гэж? Энэ бидэнд тохирохгүй. Тиймээс бид энэ үсрэлтийг хийх ёстой. 


        Ноёд хатагтай нар аа, бид энэ үсрэлтийг хийх ёстой, яагаад гэвэл хэрвээ бид үсрэлт хийвэл Алтан эрин тэр даруй ирж, жил бүр хэдэн тэрбум амь нас  зуурдаар эрт үхэж үрэгдэнэ гээчийн юмгүй - энх энх амгалан цаг тунхаглагдах болно! Бид түр зуурын таашааллынхаа төлөө л алж хөнөөж, тамалж байна, хэдийд ч орлуулчхаж болох зүйлийн төлөө шүү. Мах бол өөр зүйлээр орлуулж болдог зүйл.


        Бидний хараахан нээгээгүй, эдэлж үзээгүй дэлхийн амьдралын маш олон гайхамшгууд байна. Илрүүлж, судалж, зохион хөгжүүлэх маш олон шинжлэх ухааны мэдлэг, нээж хөгжүүлэх ер бусын технологиуд байна! Илүү сайхан нийгмийн тогтолцоо байна. Эдгээр нь бидний учирзүйн өнөөгийн төвшнөөс, тэр бүү хэл бидний төсөөлж чадахаас ихэвчлэн хальсан зүйлс байдаг, харин бид билэг ухаан, бүтээлч хүчээ нээснээр л эдгээр зүйлд хүрч болно.


        Энэ билэг оюуныг нээхийн тулд бид эхлээд билэг оюуныг хааж, дарамталж байгаа хортой, харш зүйлс болох мах, сүү, загас, шувуу зэрэг бүх төрлийн мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг зайлуулах ёстой юм. Эдгээр зүйл бидний оюун ухаанд саад тотгор болж, бидний оюун санаа, ёс зүйн төдийгүй техникийн дэвшилд саад болж байдаг.


        Эцэст нь хэлэхэд, бид алтан эринтэй золгохыг хүсч байгаа хувийн шалтгаанаасаа гадна бас одоо хэзээ хэзээгүй алдчихаж магадгүй аюулд байгаа гарагаа бодолцох хэрэгтэй, үүнийг та бүхэн мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс ухамсрын хүрээнд хийх энэ үсрэлт нь бас манай гарагийг, мөн эв зохиролтой хорвоод амьдрах эрхтэй бусад хүн амьтныг аврах болно.


        Хэрвээ хүн бүр энэ үсрэлт буюу шилжилтийг хийх юм бол гараг маань аврагдах болно. Би өөрийнхөө бүх нэр төрөөр амлая, Бурхан гэрчлэг. Үүнтэй зэрэгцэн бид өнө удаан хойш тавьсаар ирсэн дэвшилд өөрсдийгөө хүргэх болно
        .


        Хүмүүн төрөлтөн дэвшилд бэлэн байна


        Хүмүүн төрөлтөн ухамсрын илүү дээд төвшин лүү өгсөх цаг нэгэнт иржээ. Тэд эрхэм ариун, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй байх ёстой. Ургамлан хоолтон байх, сайн үйл хийх, байгалиа хамгаалах нь зөвхөн гарагийн төлөө хийж байгаа зүйл биш юм, энэ бол бүхий л хүн төрөлтнүүд оюун санааны буян хариулал, чанараа өөд нь татахын төлөө юм. Эрхэм ариун байхын төлөөнөө тэд үүнийг хийвэл зохино.

        Бид зүрх сэтгэлийнхээ дотоод энэрэнгүй, анхааран халамжлагч мөн чанартаа буцаж орох хэрэгтэй. Энэ маш энгийн. Бид угтаа тийм юм. Бид өгөөмөр, бид хайрлан халамжлагч хүмүүн юм.

        Хүн ба амьтан, байгаль, Диваажин эд бүгд эв зохиролтой байгаасай гэж  хүсч л байгаа бол бид өөрсдөө эв зохирол байж, бид өөрсдөө эв зохиролд амьдрах ёстой бөгөөд үүнд ширээний ард суух болгондоо эв зохиролтой идэх үйлдэл багтаж байгаа болно.


        Ургамлан хооллолтыг сонгох нь тийм учраас л манай хүн төрөлхтний сайн сайхан болон хувьсал хөгжилд гарах жинхэнэ дэвшил мөн юм. Тэгвэл бид бас ижил нь ижлээ, сайн сайхан зүйл сайн сайхныг л татдаг гэдгийг мэдэж авна. Бид энэхүү энэрэнгүй үнэнийг бусадтайгаа хуваалцах юм бол хүмүүс бид өөрсдөө төдийгүй дэлхий ч бас улам өөдлөн дэвжих болно
        .
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *