• Дөрөвдүгээр бүлэг. Ургамлан хүнсний тухай хууль дүрэм, бодлогыг хэрэгжүүлэх > Төр засаг нэн дариу арга хэмжээ авах ёстой
      • II. Төр засаг нэн дариу арга хэмжээ авах ёстой


        Улс үндэстний тэргүүнүүд ямар нэг зүйл хийх ёстой. Бүх орны ард түмэн заавал хөдлөх хэрэгтэй. Бид энд сайхан суугаад ярьж болоод байгаа, бидний байгаа газар хүнсний үнэ өсөөгүй, усны хомсдол хараахан үзэгдэж харагдаагүй байна гэдэг нь  бидэнд энэ бүхэн мөдхөн тохиохгүй гэсэн үг биш юм.


        Бид бусад хэдэн тэрбум хүнд аль хэдийнэ тохиолдоод байгаа эдгээр эмгэнэлт явдлаас зайлсхийхийн тулд ямар нэг зүйл хийх ёстой. Цаг уурын өөрчлөлтөөс болж аль хэдийнэ нэг тэрбум хүн өлсгөлөн, ус болоод хоол хүнсний хомсдолтой байна. Одоо арга хэмжээ авч, хөдөлцгөөнө үү, энэ их энгийн. Зүгээр л цагаан хоолтон болцгооно уу. Одоо энэ цаг үед ердөө л цагаан хоолтон байхад үнэндээ хангалттай юм, мөн угтан буй ирээдүйн урт хугацаанд ч бас хангалттай байх болно.



        Ургамалд суурилсан амьдралын хэв маягийн тухай мэдээлэл


        Хүмүүс тавган дээр нь чухам юу байгаа талаар үнэндээ мэдээлэл сайн аваагүй байдаг. Тэдний тавган дээр тавигдсан баглаатай жаахан мах анхдагч эх сурвалжтайгаа адилхан харагддаггүй.


        Тэгээд өнөөх уламжлал гэгдэгч зүйлс нэгээс нөгөө үед давтагдсаар л байдаг. Тэгээд бүхий л нийгмээрээ үүнийг амьдрах угийн жам ёс мэт санаж дэмжсээр байдаг. Харин одоо хүмүүс амьтдад учруулдаг харгислалаа илүү ухаарах болсон байна. Тэгэхээр хүмүүс бид илүү энэрэнгүй чанартаа буцан орж,  бүхий л амь насыг хүндэтгэх цаг болжээ гэж би бодном. 


        Олонхи нь мал аж ахуйн үйлдвэрлэл хорт хий ялгаруулдаг эсвэл амь хөнөөх нь хариу амь хөнөөхийг өдөөдөг бөгөөд мах бол бас нэг төрлийн донтуулагч хор гэдгийг ойлгодоггүй. Тэд мах манай гарагийг устгаж байгааг ухаарахгүй байна.


        Төр засгууд одоо хүмүүст мах үнэхээр хор хөнөөлтэй, хүмүүс нэн яаралтай мах идэхээ болих хэрэгтэй болоод байна гэдгийг тайлбарлаж өгөх ёстой. Энэ одоо  хувь хүний сонголт байхаа больсон. Харин манай гарагийн мөхөх-сэхэхийн  асуудал болоод байна. 

        Гай гамшигт нүүрлэвэл засгийн газар хүмүүсийг үтэр түргэн нүүлгэн шилжүүлдэг. Мөн дайны үед хүмүүст өөрийгөө хэрхэн аварч хамгаалах талаар үргэлж хэлж өгч байдаг. Тэр бүү хэл армид хүмүүсийг элсүүлж, тэд гарч эх орноо хамгаалан дайтдаг.


        Харин одоогийн энэ тохиолдол бол дайнаас ч илүү ноцтой. Засгийн газарт  шийдэл олдоно гэдэгт би итгэлтэй байна. Хүн ард нь улсынхаа хаана ч байсан энэ талаар олж сонсоно гэдэгт би итгэлтэй байна. Засгийн газарт үүнийг хийх эрх мэдэл, хүч чадал олгогдсон байдаг


        Засгийн газрууд туслах ёстой. Ургамлан хоолтой амьдралын хэв маягийг урамшуулан дэмжсэн мэдээллийг илүү их тараа, гараг дэлхийг бүхэлд нь хайр, энэрэл нигүүлсэл, эрүүл мэндийн шинэ энергээр булаад бай, тэгвэл хүн бүр үүнд нэгдэх болно.  Урамшуулан, дэмжсэн энерги маш чухал


        Тэд үүнийг хаа сайгүй хэвлэн нийтлэх хэрэгтэй. Тэд хүмүүст унших хуудас өгч, үүнийг олон нийтийн ажил болгох хэрэгтэй. Тэд албан ёсны баталгаа өгч, хүн бүрт цагаан хоолны ач тусыг мэдэх боломжийг өгөх хэрэгтэй. Ургамлан хоолны цэсэнд зориулж вэб хуудас гаргаж, ургамлан хоолны үнэ төлбөргүй сургалт, ургамлан хоолны клуб нээх хэрэгтэй. Үүнийг албан ёсны болго, тэгвэл хүн бүр аз жаргалтай чиг хандлагыг дагаж,  дэлхийд шинэ өөрчлөлтийг авчрах болно.

        Хамгийн чухал нь хүн төрөлхтөн, дэлхийн бүх ард иргэд Дэлхийгээ аврахын тулд ургамлан хоолтон болохын аугаа ач тусыг мэдэх явдал юм. Тэд бидний одоогийн нөхцөл байдал хичнээн аюултай, хичнээн бачим болоод байгааг мэдэх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал зүйл.

        Тэд мөн ургамлан хоол, амь хөнөөгөөгүй хүнс хүн төрөлхтөнд ямар ач тус авч ирэхийг, ёс суртахууны талыг биш юм гэхэд ашиг өгөөжийг нь мэдвэл зохино.  Ургамлан хоол нь бидний эрүүл мэнд болоод дэлхийг аврахад хэрхэн ач тус хүргэх, тэгснээр үр хүүхдүүд маань ирээдүйд амьдрах гэртэй байх болно гэдгийг эхлээд ярьцгаая.

        Бидэнд ганцхан л гэр бий: Дэлхий. Хэрэв энэ устаж үгүй болвол, өөр нэгийг барих боломжгүй, бидний буцааж барьж болдог байшинтай адилгүй, Дэлхий үгүй болчихвол бид өөр нэгийг барьж босгож чадахгүй. Энэ тийм ч амар биш. Тиймээс засгийн газрын хийх хамгийн чухал зүйл бол олон нийтэд мэдээлэл түгээн, тараах явдал юм.



        Тамхийг хориглосон шигээ махыг хоригло



        Вежетерианизм нь амьдралын зам мөр байх ёстой. Үүнийг шүүн хэлэлцэх яриа байх ёсгүй.


        Бид маханд хориг тавих ёстой. Бид одоо хүмүүст цагаан хоол хэрхэн хийж идэхийг зааж харуулснаараа үүнд хориг тавьж байна. Бүгдээрээ хөдөлцгөөе. Үнэхээр эсэн мэнд үлдэхийн төлөө юм шүү дээ. Хүмүүст мах идэхийн аюул хөнөөлийг мэдээлж, тэдэнд шийдлийг нь харуулахыг амьдралынхаа зорилго болго.


        Тэд тамхинд хориг тависан, тэгээд энэ одоо хориотой зүйл болсон. Тэд хар тамхийг хориглосон, тэгээд хориотой зүйл болсон. Уурын амьсгалын өөрчлөлтийн бодлогын хувьд ч энэ ялгаагүй байх болно. Хэрэв тэд сайн гэж мэдэж байгаа зүйлээ зүгээр л хийчих юм бол үр дүн нь маш хурдан ирэх болно. Бид тэр даруйдаа буцаж хэвэндээ орж эсвэл муу үр нөлөөг дариу зогсоох болно.


        Яагаад гэвэл бид хэрэв ахин мал сүрэг нэмж үржүүлэхгүй байх юм бол манай Дэлхий илүү тогтвортой болох болно: амьтнаас ялгарах хүлэмжийн хий эсвэл метан хий байхаа болино, хий үргэлж нэмэгдэж байдгаа болино. Бид хэдийнээ байгаа зүйлсээ (мал амьтад) хадгалж үлдэнэ, мах болоод мөнгөний төлөө мал нэмж өсгөж үржүүлэхгүй. Ингээд л Дэлхий нөхөн сэргэх болно. Хэсэг хугацааны дараа үхэрнүүд байгалийн жамаараа одож, бүх газар ахин ой мод, ургамал ногоогоор бүрхэгдэх болно


        Энэ хандлагыг тамхитай харьцуулж үзье. Энэ бол  махтай адил бас л нэг төрлийн хөнөөгч бодис юм. Зөвхөн 1950 он гарсан хойно л тамхи уушигны хорт хавдар үүсгэдэг гэсэн анхны гол судалгаа гарч ирсэн ба засгийн газрууд тамхины хоригийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингээд аажим аажмаар өшөө олон улс улс орнууд хориглосоор өнөөдөр 80 гаруй улс оронд олон нийтийн газар тамхи татахыг ямар нэг байдлаар хориглосон байна
        106

        Тамхи татахыг хориглосон нь хүмүүст тамхиа хаяхад тусалсан бөгөөд тамхинаас гарагч нар энэ муу зуршил өөрт нь муу гэдгийг мэдэж байсан учраас тамхины хоригт баяртай байсан гэдгийг судалгаа харуулсан.


        Маханд хориг тавих ч үүнтэй төстэй.  Мах бол бид бүхнийг болоод үр хүүхдийг маань, хайртай хүмүүсийг маань хөнөөдөг муу зуршил гэдгийг бид бүгдээрээ судалгаануудаас мэднэ, энэ одоо гарагийг маань хөнөөж байна.


        Тиймээс, маханд хориг тавих нь ургамлан хооллолттой дэлхийг зорьж буй чиг хандлагыг залах хүчтэй урсгал нь байх болно.


        Учир нь сайн удирдагч хүн ардад муу зүйлийг зогсоож, тустай зүйлсийг дэмжиж хэрэгжүүлдэг. Удирдагч нар олон нийтийн аян, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сургуулиудаар дамжуулан эрүүл, амьдралыг аврах, гарагийг аврах  ач тустай амьдралын хэв маягт дэмжлэг үзүүлж болох билээ.



        Бидэнд өөр ямар ч сонголт байхгүй



        Бид өөрчлөнө эсвэл бид дүгдээрээ үгүй болно

        Юуны өмнө бид өөрчлөлтөөс өөр ямар ч сонголт байхгүйг мэдэх хэрэгтэй.  Бид өөрчилнө, эсвэл бүгдээрээ үгүй болно. Өөр сонголт байхгүй болсон.


        Хэрэв бид мал өсгөн үржүүлэх, мах идэх явдлыг зогсоохгүй бол бидэнд энэ гарагийг, түүний дотор тэр хүмүүс бас тэдний махны бизнесийг аврах боломж гарч ирэхгүй болно. Тэгэхээр бид амь нас, карьерийн аль нэгийг сонгох ёстой гэж бодож байна. Бид эхлээд амьд үлдэх хэрэгтэй. Бид зөвхөн зарим нэг бизнесийг бус энэ дэлхийн хүмүүсийг нэгэн бүхэл гэж авч үзэх хэрэгтэй. Ийм л яаралтай, хойш тавилтгүй болоод байна.


        Ийм нэн чухал хэрэгцээ шаардлага байгаа учраас хэрвээ эдийн засгийн учир шалтгаанаар махны үйлдвэрлэлтэй уягдаад байгаа энэ хүмүүст бид зөв зохистой мэдээлэл өгч, амьдралын хэв маяг болон ажил мэргэжлээ өөрчлөх хичнээн чухал болоод байгааг ойлгуулчих юм бол  тэд өөрчлөлт хийх хүсэл зоригтой болох болно. Тэднийг хөдөлгөх олон хүчтэй сэдэл бий. Жишээлбэл, эхнийх нь бид уур амьсгалын гамшгаас дэлхийг, дэлхий дээрх бүх амь насыг аврах сэдэл юм.


        Хэрэв үүнийг зогсоохгүй бол бид үнэмлэхүй  гамшиг,  үй олноороо мөхөх зүгт алхсаар л  байх болно, энэ нь хүн бүхэнд, махны бизнес эрхэлдэг, түүнийг тээвэрлэдэг эсвэл  махны үйлдвэрлэлд хамаатай, хамаагүй ямар ч ажил хийдэг бүх л хүнд ялгаагүй нөлөөлөх болно.


        Амьтныг алж хөнөөхийг болон дайн дажинг зогсоож, улс эх орноо сэргээн босго

        Гол нь удирдагч нар юу тэргүүн зэргийн чухал вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ дэлхий сүйрч үгүй болох гээд байхад дайн, ямар нэг байр суурь эсвэл өөр юунд ч юм санаа зовнихын ач тус гэж юу байна? Тэгэхээр яг одоо бүх манлайлагч нар дэлхийгээ аврахад анхаарлаа төвлөрүүлж, илүү буянтай амьдралаар амьдрах талаар хүмүүст мэдээлэл тарааж, шинэ хуулиудыг гаргах ёстой.


        Уул нь бүр хууль байх ч хэрэггүй юм, гэвч хуультай байвал илүү дээр, илүү бодитой байж магадгүй; түүнээс биш хүмүүс бол бэлэн байна. Зөвхөн засгийн газрууд л шинээр зарим нэг хууль журам гаргаж хэрэгжүүлэх, хүмүүст юу нь сайн, эрхэм буянтай болохыг, амьтдыг хөнөөхгүй, идэхгүй, эсвэл хүн амьтан, байгаль орчинд халтай зүйл хийхгүйгээр амьдрах тухай хайрын хуулийг дагаж мөрдөхийг сануулах хэрэгтэй байгаа юм.


        Илүү бодитой харагдахуйц, давшингуй арга хэмжээнүүд байх хэрэгтэй. Эхлээд бүх дайн зогсох ёстой. Мөнгө, барааг зөвхөн хамаг төрөлтнийг тэжээж тэтгэхэд чиглүүлж, гарагийн нөөцийг бүх хүнд хүртээмжтэй түгээх ёстой. Жишээлбэл дайн үгүй бол үүнд хамаатай мөнгө дэлхийг тэр чигээр нь, хэдэн арван жил үнэгүй тэжээчихэд хүрэлцэнэ.


        Тэгээд бүх амь хөнөөх явдал, хүмүүсийг болон амьтдыг зовоох явдлыг зогсоох ёстой. Бүх ой мод огтлох, байгаль орчинд хохирол учруулах, ой модыг сүйтгэх гээд энэ бүх үйлдлийг зогсоох ёстой. Удирдагч нар ач тустай, энх тайвантай, боломжтой бол сүнслэг дэвшилтэй зүйлсийг л бүх хүний төлөө, боломжтой бол жишээ нь жинхэнэ оюунлаг хүмүүсийн бүлгийг,  гэм хортой биш харин өгөөжтэй бүлгийг хамгаалах гэх мэт зүйлсийг хуульчлан батлаж болох юм.


        Баялгийг бүгдтэй хуваалц: Гачигдалтай хүн ба амьтдад хангалттай хоол хүнс, хувцас тараа. Бүх амь насыг хамгаалахын тулд бүх хүн, амьтдад зориулсан хамгаалалттай газруудыг бий болго. Ой модыг дахин тарьж, далай, тэнгис, ус мөрнийг цэвэрлэж хамгаал; амьтдыг хамгаалж халамжилдаг ногоон бүлгэмүүд гэх мэт хамт олныг шагна. Архи, согтууруулах ундаа, хар тамхи, мах, амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдээс ангижирч, зайлуул. Амьтан дээр харгис туршилт хийдэг лабораторийн сорилуулыг зогсоох ёстой. Амьтдын үйлдвэр бүхий фермүүдийг зайлуул. Хоригдлууд болон цэргүүдээр ч гэсэн хүмүүст тустай ажил хийлгэж, ургамал ногоо тариул, үр өгөөжтэй ажил хийлгүүл. Органик ногооны фермийг дэмжиж, туслалцаа үзүүл. Боловсрол, эрүүл мэндийн үйл ажиллагаануудад татаас олго.


        Мөн зэр зэвсгийн үйлдвэрлэлийн бизнесийг цэглэн үгүй болгох ёстой. Нийгмээ бүхий л сүүдэртэй, хор хөнөөлтэй бүтээгдэхүүн, үйл ажиллагаануудаас цэвэрлэ. Бүх хүний аюулгүй байдал, тав тухыг хангаж өг, тэгснээр хэн ч наад захын хэрэгцээ болон эрдэм боловсролоор дутагдсанаасаа болж гэмт хэрэг үйлдэхгүй. Хил хязгаарыг арилгаж, бүх иргэдийг ижил тэгш статус, хүндэтгэл хүлээх  нөхцлийг бүрдүүл.


        Хэрэв [засгийн газрууд] ямар нэг армийг авч үлдэх хэрэг байдаг юмаа гэхэд тэднийг гамшигт өртсөн хүмүүст яаралтай туслах, шаардлагатай үед орон гэрийг нь сэргээн барьж өгөх, тусламж хэрэгтэй үед нь очиж туслах чиглэлээр дахин сургаж бэлтгэ. Эднийг бүгдийг нь, бүр үүнээс ч илүү ихийг хийх хэрэгтэй. Бусад хүмүүст туслах, ард иргэдэд туслах, амьтад ба хүрээлэн буй орчинд туслах ямар л зүйл байна бүгдийг нь хэрэгжүүлэхийн төлөө бүх засгийн газрууд, удирдагч нар хамаг чадлаар хичээж арга хэмжээ авах хэрэгтэй, тэд бүр одоо хийх хэрэгтэй байна.


        Махны салбар бол алдагдалтай бизнес


        Эрчим хүч болон байгалийн баялгийг үргүй зарцуулдаг салбар


        Эх сурвалж: Physicians Committee for Responsible Medicine,“Health vs. Pork: Congress Debates the Farm Bill, ”Good Medicine,Vol. XVI, 4 (Autumn 2007). www.pcrm.org/magazine/gm07autumn/health_pork.html

        Махны үйлдвэрлэл бол муу, муугийн муу бизнес, мөн бүхий л гариг дэлхий болоод хүн болгонд огтхон ч үр өгөөжтэй биш. Ижил хэмжээтэй өөр зүйлээр орлуулчихаж болох “хоол” гэж нэрлэгддэг энэ зүйл нь эрчим хүч, ус, үр тарианы   өндөр өртөг зардалтай, хамгийн үр ашиггүй бизнес. Бидэнд махнаас илүү дээр өөр хүнс байна.

        Татвар ба татааснаас хараат салбар

        Жишээлбэл, хэрэв засгийн газар ямар ч тохиолдолд махны үйлдвэрлэлд ямар ч татаас өгөөгүй байсан бол, зарим хүний иддэг Энэтхэгийн ойг үгүй хийж байж үйлдвэрлэсэн гамбургер 200 ам.долларын үнэтэй байх болно!107

        АНУ-д гахайны фермийн бизнес гахайн ханиадны нөлөөнд өртөхөөс ч өмнө гахайн аж ахуйн салбар тэрбум тэрбум долларын алдагдалтай ажиллаж байсан. Яагаад? Учир нь хүнсний үнэ өндөр учраас тэд малаа тэжээх үр тариа авч чаддаггүй байсан, одоо үед хүнсний үнэ улам л өсч байна. Тэгэхээр тэд яаж тэсч үлдсэн бэ? Засгийн газар таны төлсөн татварын мөнгийг хүлээж аваад тэдэнд татаас болгож өгдөг юм. Тиймээс энэ бол алдагдалтай бизнес.

        АНУ-аас авахуулаад Хятад гээд л хаа сайгүй, засгийн газар жил бүр хамгийн багадаа хэдэн арван тэрбум ам.долларыг малын фермер эрхлэгчдэд татаас болгон өгөх хэрэгтэй болдог!108 Гэвч таны идэж байгаа зүйл бол таны мөнгө юм!  Хэрэв та үүнийг идээд, эрүүл, аз жаргалтай байгаа бол байж болох хэрэг. Харин  тийм биш байна!


        Эрүүл мэндийн зардлын дарамт үүсгэдэг

        Эдгээр гамбургерт амьтны бүхий л эд эрхтэнээс ордог ба та бүр юу нь юу вэ гэж ялгаж ч мэдэхгүй, бас бүх төрлийн нян, бүх төрлийн өвчнийг агуулж байдаг.109 Хэрэв та эрүүл мэндийн сэтгүүл, анагаах ухааны эрдэмтдээс лавлавал тэд таньд үүнийг хэлээд өгнө.

        Бид их хэмжээний татвраын мөнгөө зөвхөн махны үйлдвэрлэлийн татаасанд төлөөд зогсчихдоггүй. Бид бас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хайртай хүмүүсээ оршуулахад, хамгийн хайртай хүнээ, олон тийм дотно хүмүүсээ алдсанаас  насаараа шаналах сэтгэлийн өвчин зовиуртаа бүр ч илүү их татварын мөнгө төлдөг юм.


        Амьтанд зовлон учруулдаг

        Бидний эмзэг бие махбодь энэ бүх зовлон шаналлыг давж туулах шаардлага уг нь байхгүй. Хэрэв бид махнаас зайлсхийх юм бол эдгээрээс бүгдээс нь-эмнэлэг, эм тарианд мөнгө зарахаас зайлсхийж чадна. Зөвхөн үүгээр зогсохгүй байна аа, биднийг эм тариа худалдан авахаасаа өмнө, ердөө л хүн хэрэглэхэд аюулгүй эм гаргаж авахын төлөө амьтад дээр туршилт хийж, бие рүү нь химийн бодис тарьж, өвтгөн зовоож, эцэс төгсгөлгүйгээр тамлаж байна. Ингээд ч тэр нь хүн хэрэглэхэд аюулгүй болчихоогүй л байна.


        Энэ бүх зовлон шаналал, энэ бүх татварын мөнгө өөр чиглэлд урсаж байна. Үнэндээ таньд ямар ч тус болохгүй байна. Энэ нь нөөц баялаг, хөрөнгө мөнгө, үндэсний хүчин чадал, хүний эрүүл мэнд, аз жаргалыг барж байна. Зүгээр л гарздаж байна. Энэ бол ердөө л тун, маш их, маш их муу бизнес.


        Махны үйлдвэрлэл нь хүний санаанд орж ирж магадгүй бүхий л нөхцөл байдал, арга замаар бидэнд аймшигтай хор хөнөөл учруулж юм. Одоо юу гэхээр хэрвээ татаасаар дэмждэгээ больчих юм бол мал үржүүлдэг үйлдвэрлэлийн фермерүүд энэ бизнесээ үргэлжлүүлэх аргагүй болно. Тэд энэ бизнесээсээ аль эрт гарчих байсан. Тэгэхээр би амьтан үржүүлэх үйлдвэрлэлд ахин татаас өгөхгүй байхыг засгийн газруудад санал болгож байна. Оронд нь тэдэнд веган фермерч болж өөрчлөгдөхийг хэлж өг
        .

        Махны-аж үйлдвэрийн ажлууд ажиллагсдыг аюулд өртүүлдэг

        Энэ бүх зүйлээс гадна, махны бизнест ажиллаж буй ихэнхи ажилчдын ажлын байр аюулгүй биш байдаг. Энэ бол эд эрхтнээ гэмтээх,  химийн бодис болон томуу, гахайн ханиад, шувууны ханиад, үхрийн галзуу өвчин зэрэг ямагт аминд халтай өвчнүүдэд нэрвэгдэх эрсдэл, хэмжээ хамгийн өндөр ажлуудын нэг юм.

        Одоо бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй: Энэ ийм их үнэ цэнээр хийх ажил уу? гэж. Хорт хавдар, чихрийн шижин, эрүүл мэндийн хүндрэл, зүрхний өвчин – гээд өвчний талаас мах хэрэглэгчдэд ямар үр нөлөө авч ирдгийг энд ярихад илүүц биз. Таны нэрлэж чадах бараг бүх өвчин махнаас гаралтай эсвэл үүнтэй холбоотой. Тэгэхээр аж төрөхөд илүү сайн сонголт байж байхад хүмүүсийг болон өөрсдийг маань өвчлүүлж, залуугаараа үхэхэд хүргэдэг ажил мэргэжлийн оронд өөртөө болон бусдад эрүүл байхад нь тусладаг ажлыг бид сонгохгүй юм гэж үү? 

        Хөдөө аж ахуйн хоол хүнс нь хямд, төлж дийлэхүйц гэх хүчтэй эндүүрэл нь зөвхөн байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн талын бүх зардлуудыг уг хүнсний үнэнд оруулж тооцоогүй үед л оршсоор байдаг юм. Бид жинхэнэ үнийг нь тооцож үзэх юм бол огтхон ч хямд биш төдийгүй өнөөгийн хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоо  бидний болоод  хойч үеийн маань нуруун дээр цочирдмоор их мөнгө санхүүгийн дарамтыг үүрүүлдэг тодорхой байгаа юм.110
        — AlterNet.Org

        Маханд хориг тавих нь Гарагийг аврах цорын ганц арга зам

        Энэрэл нигүүлсэлтэй амьдралаар хийсэн бүх зүйл танд сайн бөгөөд Бурханы таалалд нийцэж байдаг. Энэ бас дэлхийг аврах болно. Сайн бизнес байхаар барахгүй энэ дэлхийг аврана, одоо болон ирээдүйд тоо томшгүй олон төрөлтнийг, өнөөх махны бизнес эрхлэгчдийг хүртэл аврана. Тийм учраас л Бурхан багш махны бизнесийг хүмүүсийн эрхэлж болохгүй таван бизнесийн нэгээр нэрлэсэн юм.

        Махны бизнес бол муу бизнес. Энэ танд маш муу. Нөгөө дөрөв нь муу бизнес бол: зэр зэвсгийн бизнес, хүний наймааны бизнес, согтууруулах болон хортой бодисын бизнес. Эдгээр бүх хор уршигтай бизнесүүд та нарт одоо ч ирээдүйд ч муу байх болно. 


        Органик аж ахуйг урамшуул, дэмж, татаас өг

        [Засгийн газар] фермерүүдийг тариалан эрхлэхэд урамшуулж, махны алдагдлаа нөхөх хүнсний ногоо тарьж ургуулахыг нь дэмжиж татаас өгч болно шүү дээ. Тэд илүү ихийг ургуулбал, илүү их татаас авдаг байг. Тэгээд фермерүүдэд тэд дэлхийдээ хамгийн тустай сайн ажлыг хийх болно гэж тайлбарлаж  өгөх хэрэгтэй.


        Хэрэв амьтдыг зөнгөөр нь орхиж, мал өсгөж үржүүлэхийн оронд хүмүүсийг хооллох ногоо тарьж ургуулбал тэд аугаа баатрууд, дэлхийг аврагчид болох болно. Амьтад жам ёсоороо Диваажин луугаа буцах хүртэл нь тэдэнтэй хамаг сайхан сэтгэлээр хандаж байх ёстой гэдгийг  засгийн газар тэдэнд хэлж өгөх хэрэгтэй


         

        Одоогийн байдлаар энэ практик тийм ч өргөн дэлгэрээгүй, засгийн газар, хэвлэл мэдээллийнхний өргөн дэмжлэг аваагүй байна. Тэгэхээр миний даруу бодлоор бол  засгийн газар мөнгөө маханд өгснөөс эсвэл өвчин ба бусад зүйлээр махаа хордуулж муудгаснаасаа болж алдагдалд орж байгаа фермерүүдэд татаас болгож өгөхийн оронд  татаасаа ногооны фермерүүдэд өгч болох бөгөөд ингэснээр тэд ажил нь илүү тогтвортой практик болтол санхүүгийн дэмжлэг авч, зах зээлд органик хүнсний эрэлт илүү их бий болох болно. Тэгвэл фермер эрхлэгч нар  хүн ба гарагийнхаа эрүүл энхийн төлөө ногоон хүнсийг илүү их тарьж нийлүүлэхдээ баяртай байх болно


        Засгийн газар тэднийг хүнсний ургамал ногооны үрээр хангаж, химийн бордоо хэрэглэхгүйгээр тариалалтаа эрхлэх шилдэг аргуудаас зааж сургаж болно, учир нь зарим тохиолдолд фермер эрхлэгч нар мал үржүүлэхийн хор хөнөөл болон химийн бодис, бордоо, шавж устгагч хорны талаар сайн ойлголт мэдээлэл ердөө л аваагүй байдаг юм.


        [Фермер эрхлэгчид] ногоо ургуулж, илүү их ашиг олох илүү сайн арга замын талаар мэдээлэл хүртээгүй байдаг. Засгийн газар нь тэдэнд газрыг хамгаалж, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нь тусалж болно, ингэвэл худалдан авагчид тэдэнд илүү итгэх болно. Засгийн газар  органик, веган аж үйлдвэрлэлийг улам дэмжихийн тулд гэрчилгээжүүлэлт, чанарын стандартчлалын системийг бий болгож болох юм.


        Органик ферсер нь нэвтрүүлэхэд хялбар

        Яг одоо органик хүнсийг маш их сонирхож байна. Тэгээд энэ нь хүн бүгдийн эрүүл мэндэд маш сайн. Бас маш их эрэлтэй байна.


        Манай Нийгэмлэгийн хувьд органик ферм эрхэлдэг маш олон гишүүд бий. Тэгээд үүнийг хэн ч хийж чадна гэдэг нь батлагдсан. Энэ талаар сонирхсон хэн ч бай манай вэбсайт руу ороод хэрхэн органик фермийг эрхлэх тухай бүхий л мэдээллийг авч болно. Энэ их хялбар, энгийн, үнэндээ тийм их ус зарцуулдаггүй. Тэгээд энэ хүнс нь маш хурдан ургадаг, бүр нэг хоёрхон хүн байсан ч тийм их асуудалгүйгээр олон га талбайг тордоод байж чадна


        Бид хүмүүст органик ферм эрхэл, борооны ус, гүний усыг нөөцлөн газрыг хамгаал, бороо оруулахын тулд мод тарь гэх мэтээр хэлж өгдөг. Энэтхэгийн Ражастаны Алвар мужийн нэгэн Энэтхэг тосгоныхон усыг хангалттай залж чадсанаараа ус хэтрүүлэн татсанаас болж хатсан байсан таван голыг буцааж сэргээсэн байна. Бид ч гэсэн энэ жишээнээс суралцаж болно шүү дээ.


        Бид
        www.SupremeMasterTV.com хуудсан дээр энэ талаар сонирхсон хүмүүст зориулж мэдээлэхээр тавьсан. Үүнд бүр тийм их хөрөнгө мөнгө ч хэрэг болохгүй. Хэрэг болдог юм гэхэд засгийн газар түүнийгээ бидэнд хөнөөлтэй махны үйлдвэрлэлийг дэмжихэд ашиглахын оронд органик фермер эрхлэгчид туслахаар  татаас болгож өгвөл зохино. Органик фермийг дэмжиж туслах нь фермер эрхлэгчдийг оролцуулан хүн бүрт тустай.


        Сургуулийн үдийн цайнд ургамлан хоол нийлүүлж, орон нутгийн хүнсний компаниудыг дэмж

        Миний ойлгосноор бол сургуулиуд фермерүүдтэй холбогддог тогтвортой арга зам бүхий цогц тогтолцоо хөгжиж буй боловч бүрэн хэрэгжээгүй байна.

        Европ, Японд эхэлж, одоо АНУ-д дэлгэрч буй нэгэн хөтөлбөр бий бөгөөд үүнд хүнсний хоршоололд харъяалагддаг бүлэг хүмүүс фермерүүдтэй холбоо тогтоож, тэднээс шинэ бүтээгдэхүүн нийлүүлэн авах тухай гэрээ хийдэг. Фермерүүд тэгээд төрөл бүрийн ногоо ургуулж, хүмүүс тэднээс шинэхэн ногоог олон төрлөөр худалдан авах болсон байна

        Үүнийг хүмүүс өргөн мэдэх болсноор олон газар бүр хүлээлгийн жагсаалт хөтөлдөг болсон байна. Ингэснээр аж ахуйн нь голдуу тасралтгүй тогтвортой ажиллаж байна, органик фермүүд шүү дээ. Хүмүүс итгэж болох эрүүл хүнс авч, тэрний хажуугаар фермерүүдийн амьжиргааг, бас байгаль орчноо дэмжиж байгаа учраас энэ бол сайн туршлага юм

        Засгийн газрууд органик фермийг дэмжвэл хоромхон зуур чиг хандлага болж дэлгэрнэ гэдэгт би итгэлтэй байна.

        Хэрэв засгийн газрууд энэ бол хэрхэн ногоон байгалиа хамгаалж, дэлхийгээ хамгаалах арга зам юм гэсэн захиасаар энэ хандлагыг манлайлан залж өгөх юм бол фермерүүд баяр хөөртэйгээр ургамлан хүнсийг тарьж ургуулах болно.

        Органик фермерийн практикийг дэлгэрүүлэх нь маш олон замаар ач тусаа өгөх болно.


        Органик ургамлын аж ахуйн өгөөж

        Хүмүүсийн амьжиргаа, хүний эрүүл мэнд, амьтдын эрүүл мэнд, байгалийн нөөц, манай дэлхийг хамгаалахад органик фермерийн үзүүлэх энэ бүх ач тусыг бид дутуу үнэлж болохгүй, бид бүр бүгдийг нь тооцож ч чадахгүй. Органик аж ахуй нь зөвхөн дэлхийг хамгаалахад туслаад зогсохгүй, өлсгөлөнг арилгахад ч туслана.


        Уламжлалт, органик фермерийн аргуудад буцаж орох нь амжилттай гэдгийг жишээ нь Африк, Америк, Европ, Австралийн зарим газруудад аль хэдийн нотолсон. Органик веган тариалалт нь өдгөө маш хурдтай дэлгэрч буй бөгөөд өсөн нэмэгдэж буй эрэлттэй уялдан тун ашигтай байна. Хүмүүс махны хор уршгийн талаар, цагаан хоолны ач тусын талаар илүү мэдээлэл сайтай болсон байна. Тэгэхээр органик, ургамлын ба хүнсний ногооны тариалалт нь бизнесээ өөрчлөхийг хүссэн хэнд ч их, маш их тустай юм


        Түүнчлэн, органик фермер эрхлэн амжилт олсон түүхүүд тив алгасан Африкт хүртэл олон байна. Жишээлбэл, Өмнөд Африкийн Кейп Таун хотын захын газар нутгуудад хотын оршин суугчид 100 хувь органик цэцэрлэг бий болгож, орон нутагтаа худалдах ургацыг тариалж байна
        .111 Кенид үүнтэй төстэй эхлэл байна. Угандад органик бордоог саяхан нэвтрүүлсэн бөгөөд хөрс болоод ургацанд сайн нь хэдийнээ харагдах болсон байна.112

        Суприм Мастер Телевизээр бид мөн органик фермерийн тухай бүхэл бүтэн хэсэг нэвтрүүлдэг бөгөөд манай www.SupremeMasterTV.com вэбсайтан дээр мөн бий. Энэ вэбсайт дээр бид ус ба ажиллагаа байгатайгаар өөрийн эрүүл мэндэд болон ажилчдад бас дэлхийд ач тустай, өндөр ашигтай органик ферм хэрхэн эрхлэх тухай олон мэдээллийг хуваалцдаг. 


        Хэрвээ та органик ногоо идвэл эмнэлэгт бараг очихгүй бөгөөд бүх мөнгөө бид хойч үедээ илүү сайн боловсрол олгох, өндөр настангуудаа илүү сайн халамжлах, илүү сайхан замуудыг барьж байгуулах, өшөө тоног төхөөрөмж, шинэ нээлт бүтээлд болон хүн бүрт үнэгүй очих сэргээгдэх эрчим хүчинд зориулахаар хэмнэх болно. Хүн бүрт эрчим хүч үнэгүй, хүүхэд бүрт боловсрол үнэгүй, бүх өндөр настанд халамж үнэгүй, наандаж нэг–тэрбум өлсгөлөн хүнд хоол үнэгүй хүрэх болно
        .  Ач тус нь эцэс төгсгөлгүй.


        Байгальд ээлтэй ба өндөр ургац өгдөг


        Өргөн далайцтай органик аж ахуй нь дэлхийг тэжээхэд хүрэлцэнэ гэсэн судалгааны үр дүн байна. Өмнө нь дутуу ашиглагдаж байсан газраас органик фермерүүд илүү их ургац авсан нь Дани болон бусад газруудад явуулсан судалгаанаас харагджээ
        .113

        Үнэндээ уламжлалт фермерээс авдаг их хэмжээний ургац нь хөрс, бидний эрүүл мэнд, хүрээлэн буй орчины гарз хохирлын дүнд бий болдог. Шар буурцаг гэх мэт нэг төрлийн асар их хэмжээний ургацыг хүний хэрэглээнд бус махны үйлдвэрлэлд голчлон зориулж байна


        Африкт, НҮБ-ын Хүрээлэн буй орчны Хөтөлбөрийн хийсэн судалгаагаар органик фермерийн арга хэрэглэсэн жижиг фермер эрхлэгчид хоёр дахин их ургац авч байгааг илрүүлжээ
        .114 Энэ тохиолдолд, байгалийн аргаар хөрсийг бордох, ургац сэлгэж тарих зэрэг органик аргууд нь хөрсийг сайжруулж буй учраас органик фермер эрхлэгчид мөнгөө химийн бордоо, пестицид авахад биш харин сайн үр худалдан авахад зориулж чадна.

        АНУ-д хийсэн өөр нэг судалгаа нь органик фермийн аргууд нь ургацыг гурав дахин ихэсгэж байгааг харуулжээ. Фермерүүддэ ийм өндөр ургац авах боломж өгч байгаа нэг хүчин зүйл нь вандуй, шар буурцаг гэх мэт шошны төрлийн ургамал тарих, улирал сэлгэх завсарт ургацаа хучих аргууд бөгөөд энэ нь өндөр ургац авахад хүрэлцэх байгалийн азотоор хөрсийг баяжуулж өгдөг байна. 115

        Дэлхийн хүнсний хомсдол улам даамжран, хүмүүс өдөр бүр улам олноороо өлсгөлөн явах болсон энэ үед бид зүгээр л мал үржүүлээд байдаг практикуудаа зогсоочих юм бол малын тэжээл болдог энэ бүх эрдэнэ шиш, амуу тариа, одоо үйлдвэрлэж буй бүх хүнсээрээ  хоёр тэрбум хүнийг хооллож дийлэх билээ.

        Пестицид болон бордооны хэрэглээг багасгадаг

        [Органик фермер] нь бүр амьтдад хүртэл, энэ дэлхийн бүхий л төрөлхтнүүд, бүр ой мод, газарт хүртэл ач тустай. Учир нь АНУ-ын Хүрээлэн буй орчны Хамгааллын Агентлаг, Европын Холбооны тодорхойлсноор зөгийний бүлийг цөөрүүлж, хорт хавдар үүсгэдэг, мөн бид энд нэрийг нь дурдаж мэдэхгүй бусад олон амьтдыг хөнөөж буй химийн бордоо, пестицидыг хэрэглэдэггүйд байгаа юм


        АНУ-ын нэгэн судалгаанд хэрэв АНУ найман сая акр газрын тариалалтыг органик болговол хоол хүнсээрээ пестицид авах эрсдэл 97 хувиар буурна гэжээ. Та нар төсөөлж байна уу? Химийн бордоо, пестицидийн хаягдал мөн далайд үхмэл бүс бий болоход нөлөөлж байгаа гэж үздэг. Бид пестицид болон химийн бордоогоор гарагаа хөнөөж байна
        . 116

        Жилд таван тэрбум гаруй фунт пестицидийг хэрэглэж байна!. Мөн эдгээр химийн бодисын ердөө 10 хувь нь л зориулалтын газартаа хүрч очдог. Үлдсэн нь агаар болон усанд шингэж, хүн ба амьтан хорт хавдар тусахаас эхлээд далайн үхмэл бүс үүсэхэд нөлөөлж байна.

        Европт нэгэн төрлийн пестицид уг тив даяар тэрбум тэрбум зөгий үхэх шалтгаан болсон гэдгийг илрүүлжээ, харин бусад нь шувууны өндөгний хальсыг нимгэрүүлж, ингэснээр хальс нь хагарч цуурснаас болж ангаахай төрөх цагаасаа өмнө үхдэг болжээ.117

        Түүнчлэн, органик үйлдвэрлэл нь генитикийн өөрчлөлттэй организмаас ангид бөгөөд шим тэжээлийн агууламжаараа уламжлалт аргаар ургуулсан жимс, ногооноос өндөр байдаг.


        Хүрээлэн буй орчин болон хөрсийг сайжруулдаг


        Хэрэв бүх хүн, манай дэлхийн бүх фермер эрхлэгчид, бүх тариалангийн газар нь веган тариалалтын аргад шилжвэл, фермерийн аргууд дангаараа
        CO2 ын 40 хувийг тэр дариу шингээн авч зайлуулах болно
        .118


        Органик фермер рүү шилжих нь уламжлалт тариалалтанд доройтсон хөрсний чанарыг буцаж сэргээх юм
        . Дээд давхаргын өнгөн хөрс нь үлдэж, үер болон хар салхийг илүү сайн давж гарах болно. Зэрлэг байгаль болон экосистем ч мөн хожих болно. Их Британид органик фермерийн талаар явуулсан томоохон судалгаанаас үзэхэд уламжлалт фермертэй харьцуулахад органик фермер нь 85 хувиар илүү төрөл зүйлийн ургамлыг хамарч, 71 хувиар өндөр бүдүүн буттай байсан ба нутгийн бүх төрлийн амьтад энх мэнд буцаж ирж байсан байна.119

        Түүнчлэн, органик ургамлан аж ахуй нь далайн үхмэл бүсийг бий болгож буй химийн бордоог зогсоох юм.

        Эрчим хүч болон байгалийн нөөцийг хэмнэдэг

        Органик, веган аж ахуй нь үр ашигтай бөгөөд  уламжлалт фермерийн аргатай харьцуулахад эрчим хүчийг 37 хувиар, усыг үүнээс ч илүү хэмнэх юм.120

        Засгийн газарт мөнгө хэмнэж өгдөг

        Органик хүнсний ногооны аж ахуйд татаас өгсний өртөг нь мал аж ахуйг залгуулах буюу тэднийг ердөө л мөнгөө алдаж дампуурахаас хамгаалахад шаардагддаг татаасны хажууд хавигүй бага юм
        .

        Органик веган аж ахуй нь засгийн газарт маш их хэмжээний мөнгийг хэмнэж өгч чадна, 80 хувиар хэмнэнэ.121

        Татварын бүх мөнгө бидэнд буцан ирж эсвэл хүлэмжийн хийн үлэмж хэсгийг зайлуулах гэх мэт илүү сайн зүйлд зориулагданагээд төсөөлөөд үз дээ.

        Фермийн аж ахуй эрхлэгчид ашиг авч ирнэ

        Латин Америкт органик ногоо тариалах болсон жижиг фермерүүд дунд хийсэн судалгаанаас үзэхэд тэд урьд өмнөхөөсөө илүү орлого олох болсон байна
        .122 Нэрт Голланд эрдэмтдийн судалгаа хэрэв бүх дэлхийгээрээ ургамлан хоолтон болвол дэлхийн засгийн газрууд хэдэн арван триллион ам.доллар хэмнэж чадна гэж дурдсан байна.123

        Бидэнд мөн АНУ, Энэтхэг, Шинэ Зеландад хийсэн хэд хэдэн судалгаа байна. Бүгд л үүнийг баталсан байна, илүү өндөр ашиг олж буйн шалтгаан нь тэдний үйлдвэрлэлийн зардал нь уламжлалт фермерийг бодвол доогуур байдагт оршино гэжээ.


        Эрдэнэ шиш, шар буурцаг, таримал царгас гэх мэт тариалангийн олон янзын сонголт байгаа юм. Түүнчлэн, органик хэв маяг нь уламжлалт фермерийн тогтолцоог бодвол ган гачигт угаасаа илүү тэсвэртэй байдаг
        .

        Хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд сайжирна

        Эцэст нь, эрүүл мэнд маань илүү сайн бол бидэнд бүгдэд нь тустай, учир нь [органик хүнс] нь хорт бодисгүй, шим тэжээлээр баялаг, генийн өөрчлөлтгүй бөгөөд хорт хавдар үүсгэгч пестицид агуулахгүй. Амьтны гаралтай бүтээгдэхүүн нь хорт хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин, хэт таргалалт гэх мэт өвчнийг үүсгэдэг байхад органикаар ургуулсан жимс ногоо нь орчин үеийн энэ бүх нөхцлөөс зайлсхийхэд бидэнд туслах шим тэжээлээр хангалттай баялаг билээ. Мэдээж органик, веган хүнс нь бидний аюулгүй гэж үзвэл зохих, аюулгүй гэж үздэг, аюулгүй гэж санагдах цорын ганц хүнс юм. Үнэндээ энэ бол бидний үр хүүхэддээ өгч чадах хамгийн аюулгүй, хамгийн сайн хүнс байх юм


        [
        Органик хүнсний] шим тэжээлийн агууламж нь яг үнэндээ уламжлалт аргаар ургуулсан жимс, ногооноос илүү өндөр юм. Энэ шалтгаанаар л манай бүлгэмийнхэн, бид аль болох боломжоороо органик бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.



        Гэртээ-тариалсан жимсээ хурааж буй цэцэрлэгч хүү.


        Махны аж үйлдвэрийн ажиллагсдад өөр ажилд шилжихэд нь тусал

        [Махны үйлдвэрлэлд ажиллагсад]-д өөр ажил хий гэж хэл, тэдэнд хийх өөр шинэ ажил өг, тэгээд тэдэнд цоо эрүүл, эрч хүч, амар амгалан, хайр, аз жаргалаар дүүрэн шинэ амьдралын ач тусыг тайлбарлаж өг. Хүн бүр үүнийг хүсэх болно. Тэд ядаж л оролдоод үзнэ. Тэгээд тэд оролдож үзсэн л бол үр дүнтэйг нь мэдэх болно. Хэрэв хүн бүр үүнийг оролдож үзэж байвал хөршүүд нь оролдож үзэх болно, тэдний найзууд нь мөн оролдох болно, тэгээд энэ дэмжсэн эрч хүчээр бүх дэлхийн өөрчлөгдөх болно.


        [Мал амьтдыг] үржүүлэхээ больж, тэдний амийг хөнөөх тухай ч ярихгүй, бид энэ бүгдийг зогсоох ёстой. Энэ дэлхийг аваръя гэвэл тэд мал өсгөхөө,  үржүүлэхээ, тэднээр амь зуухын тулд нядлахаа зогсоох замаар л үүнийг хийж чадна. Тэд хэрэв засгийн газрууд нь үнэхээр өөрсдийн хүч чадал, эрх мэдлээ ашиглан тэдэнд өөрөөр амьдрах арга замыг гарган өгч, тайлбарлавал ойлгох болно. Тэдэнд тайлбарлаж өг, хэрэгтэй татаасыг нь өг, өөр ажил төрөл, эсвэл өөр сонголтыг өг. Бидэнд өөр сонголтууд байна.  


        Би [махны үйлдвэрлэлийн фермер эрхлэгч нар] бүх гахай, үхрээ гэрийн тэжээмэл амьтнаа болгож хадгалж үлдэхийг санал болгож байна. Хэрвээ тэдний тоо толгой үргэлжлэн нэмэгдсээр байх юм бол бид одоогийнхоо байдалд байсаар л байх тул тэднийг хэт олон болгохгүйн тулд тэдний [малын] үрийн сувгийг нь боолгох нь зүйтэй юм.


        Одоо үед фермер эрхлэгчид, жижиглэнгийн худалдаачид, тээвэрлэгчдэд илүү таатай боломж олноороо байна. Тэд хийдэг ажлаа л хийнэ, гэхдээ гахай тээвэрлэхийн оронд органик ногоо гэх мэт өөр зүйл тээвэрлэнэ. Эсвэл фермерийн жижиглэнгийн худалдаачин махны бизнесээ органик аж ахуй болгон өөрчилж болох юм.
        .
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *