• Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайгаас дэлхийн удирдагч нарт хандсан уриалга
      • Би энэ дэлхийн хүмүүс, удирдагч ба удирдагч-бус хүмүүсийг бүгдийг нь тэврэн авч тэдэнд “Сэрцгээ” гэж хэлэхийг ямар их хүснэм. Би тэднийг бүгдээрэнг нь тэвэрч аваад “Сэрцгээ, яг одоо сэрцгээ.  Сэр, хайр минь сэр; найз минь сэр, өөрийгөө авар” гэж хэлэхийг хүсч байна



        Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайгаас

        дэлхийн удирдагч нарт хандсан уриалга

        Дэлхийн зоригтой удирдагч нар өөрсдийн хил хязаарыг даван гарч хүн бүрийн тусын тулд дуу хоолойгоо хүргэж байгаад би тэдэнд ихэд талархаж байна. Олон нийт тэдний сайн үйлсийг анзаарч тоодоггүй юм гэхэд Тэнгэр Бурхад мэдэх болно. Үүнийхээ төлөө тэд дараа аугаа шагналыг хүртэх болно.

        Удирдан манлайдагч хүн байна гэдэг нь зоригтой, нигүүлсэнгүй, эрхэм дээд сэтгэлтэй байхыг хэлдэг. Тиймээс л та Удирдагч байгаа юм. Удирдагчийн байр сууринд байх амар биш нь мэдээж. Тиймээс ч манлайлагч хүн цөөхөн байдаг. Улс оронд зөвхөн нэг л хаан, нэг л хатан, хэдхэн гүнж, хэдхэн ханхүү, нэг ерөнхийлөгч, нэг ерөнхий сайд байдаг шүү дээ. Энэ дэлхий үй олон хүнтэй гээд бодоход маш цөөхөн удирдагчид байдаг. Хэдий цөөхөн ч гэлээ тэд эрэлхэг, зоригтой, зөв шударга, мэргэн ухаант удирдагч байсаар ирсэн.


        Тэдгээр ухаалаг бөгөөд зоригтой удирдагчдыг бид бүрэн дэмжиж, хүндлэх болно. Эрхэм ариун үүргээ гүйцэтгэхэд нь тэдэнд илүү хүч чадал, мэргэн ухаан хайрлаарай гэж бид Дээд Тэнгэрэс гуйн залбирах болно. Яагаад гэвэл ийм манлайлагч нар цөөхөн гэж би хэлсэн шүү дээ. Цөөхөн хэдий ч хэд мэргэн ухаантай бөгөөд эр зоригтой. Манлайлан жолоодогч байснаараа тэд ард иргэдэд нь юу сайн, юу сайн бишийг мэдэж байх ёстой. Сайн зүйл бол түүнийг хийхэд нь ард олондоо урам өгч, тус дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Муу зүйл бол бид тэрийг зогсоож, тэднийг хамгаалах хэрэгтэй.  Энэ бол удирдагч байхын жинхэнэ утга агуулга мөн бөлгөө

        Бүх хүмүүст ач тустай хүнс болох амьтнаас-ангид хүнсийг хөхүүлэн дэмжихүй

        Хамгийн сайн төр засаг бол энгийн ард иргэд болон бүхий л хүнд ач тустай бодлогыг дэмжих бөлгөө. Үр дүнд хүрэхийн тулд төр засгууд энэ цаг үе бол хосгүй шийдэл шаардсан маш онцгой нөхцөл байдал гэдгийг ухаарвал зохино. 

        Би дэлхийн бүх төрийн тэргүүнүүд, төр засагт хандаж амьтнаас-ангид аж төрөхүйн хэв маягийг дэмжинэ үү, бас дэлхийгээ аварч чадахын тулд түргэлээч гэж санал болгож байна

        Бидэнд цаг алга, үлдсэн цаг хугацаа тийм ч их биш. Энэ асуудал тэр бүү хэл улс төрийн байхаа хэдийнээ больсон. Энэ бол бид болон бидний хүүхдүүдийн эсэн мэнд үлдэхүйн асуудал болоод байна. Бүх төр засаг ард иргэдээ амьтнаас ангид, эрүүл хүнсэнд шилжихийг уриалан дэмжих аваас гараг дэлхий маань дариу аврагдах болно.  

        Дэлхийд маань сайн нөлөөтэй үйл ажиллагаануудаар бид амьдралаа тэтгэж болно шүү дээ. Бид хүнсний хомсдолд байгаа учраас органик веган аж ахуйг болон бусад ногоон практик дэвшлүүдийг дэмжин туслахад төр засагт хялбар дөхөмтэй байх болно. Үүний ач тус нэн их байх болно. Гараг дэлхийгээ аврахыг, органик аж ахуйг, түүнийг дэмжин татаас олгохыг засгийн газар тэргүүн ээлжинд тавих ёстой

        Би бүх óäèðäàã÷ íàðò хандаж эх орныхоо эрэгтэй, эмэгтэй хүмүүс, бүх хүүхдүүдийг хайрлах сэтгэлээ нэгдүгээрт тавьж, хийх ёстой  тэрхүү зүйлийг эр зоригтой хүлээн авч, өөрсдийнх нь гарт хүмүүсийн атгуулж өгсөн хүчирхэг эрх мэдлийг дэлхийгээ аврахын төлөө ажил хэрэг болгооч гэж дахин нэг уриалж байна. 

        Дэлхий дахины мал аж ахуйн үйлдвэрлэлийн үүсгэдэг дэлхийн дулаарал нь эрчим хүчний салбарынхтай дүйцэж, бараг түүнээс ч илүү гарч байна.  Миний мэдэж байгаагаар дор хаяж 80%-ыг нь үүсгэдэг.  Махны үйлдвэрлэл танай улсын ард иргэдийн уух усыг хороож, эрүүл мэндийг нь хордуулж, дайн дажинд түлхэн оруулж, амь насанд халтай шинэ өвчнүүдийг өдөр бүр гаргаж ирж байна.

        Танай ард түмнийг алж байна шүү дээ. Зөвхөн та л үүнийг зогсоож чадна.

        Хүмүүс төр засгаа, удирдагч нартаа үнэхээр найдаж хүлээдэг учраас тэдэнд та ургамлан хоолтон болохын баатарлаг гялалзсан үлгэр жишээг харóóëàх хэрэгтэй.

        Органик ургамлан аж ахуй эрхлэлтийг дэмжсэн хууль журмууд болон ургамлан хоолтой амьдралын хэв маягт шилжих зайлшгүй өөрчлөлтийг авч ирэхийн төлөө та нарын гаргах хуулиуд, олныг хамарсан аянууд тэдэнд маш том дэмжлэг болох болно.

        Танай иргэд, таныг дагагч хүмүүс дэлхийгээ ирээдүй хойчдоо аварч өгсөнд, амь насыг нь аварсанд, хайртай хүн, бас ирээдүйн хүүхдийнх нь амьдралыг аварч өгсөнд тань талархан таныг магтаж, хайрлан дэмжиж, дурсан санаж явах болно. Диваажин ч бас таныг машид ихээр шагнах болно. 

        Ургамлан хоолтон болох өөрчлөлтийг хошуучил! Уучлал өршөөл, энх тайвныг урамшуулан дэмж, тэгвэл бусад бүх бэрхшээл, ядуурал, зөрчил мөргөлдөөн, тахал өвчин, тэр бүү хэл санхүүгийн хямрал хүртэл туугдан алга болох болно.

        Улс үндэстний тэргүүн та нарын зүгээс өдий хүртэл энэ талаар хийж ирсэн бүх ажил үйлсэд баярлаж явдаг гэдгээ би илэрхийлж байна.

        Бид бүгдээрээ шийдлийн хэсэг юм

        Хэрвээ та бүхэн болгоовол миний хэлэх зүйл гэвэл бидний одоо хийж, төлөвлөж байгаа зүйл хангалттай их биш байна, хангалттай хурдан биш байна. Гэвч илүү ихийг бас илүү хурдан хийх зориг, итгэл үнэмшилтэй байхыг би танаас гуйж байна.

        Дэлхийн байгууллагууд түүний дотор нийгмийн хөгжил хөдөлгөөнийг ухаардаг хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд урамтай, хүмүүнлэг, ашиг тустай, боловсон амьдрал болох амьтны амь хөнөөхөөс-ангид амьдралын хэв маягийн талаар хүмүүст мэдээлж, түүнд урамшуулж байгаа үйл хэрэгт нь талархал дэвшүүлье. Хувь хүмүүс та бүхэнд гарагаа аврахын төлөө өөрт хамаарах үүргээ гүйцэтгэж байгаад тань баярлалаа. Гэхдээ үүнийгээ байгаа цагт амжиж хийнэ үү. Бидэнд хийх юм их, цаг хугацаа бага байна. 

        Бид удирдагч нараа, хөршөө, заяа нэгт зон олноо өөрчлөлтийг хийж, ургамлан хоолтон болж өөрсдийгөө, гэр бүл, үр хүүхýд, амьтàд гээд амьдралûíõàà үнэ цэнэтэй бүхнийг аврахад нь шавдуулах ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

        Бид зөв чиглэлд явснаар л аюулыг гэтэлж чадна.  Гэр маань түймэрт автан байна, харин усны хоолой бидний яг урд маань хэвтэж байна.

        Зүгээр л түүнийг шүүрч аваад ашигла, үүн шиг л хялбар юм шүү дээ. Зүгээр л ургамлан хоолтон бол. Бас шалавлаарай гэж гуйя. Бидэнд байгаа өдрүүд дугаарлагдсан байгаа шүү.

        Бүх хүмүүн төрөлтөн минь ээ, диваажин та нарт хайртай.  Бид дэлхий аврагдана гэж урьд урьдаас ч илүү найдан хүлээж байна. Бид хайрын энерги, эелдэг найрсаг уур амьсгал, диваажингийн хязгааргүй адислалаар дүүрсэн энэрэнгүй шинэ веган гарагийг ухаарч сэрэх ёстой.

        Та бүхэн бүгдээрээ бидний хүрч чадах энэ энх тайвныг угтан явсаар байх болтугай гэж би залбирья. Баярлалаа, та бүхэнд. Баярлалаа.


        Хэрэв хүн бүр мах идэхээ яг одоо зогсоох юм бол цаг агаар найман долоо хоногийн дотор өөрчлөгдөж өгөөмөр таатай болно. Гэмтэж доройтсон бүхэн найман долоон хоногийн дотор хэвийн байдалдаа эргэж орно. Энэ гараг дээрх хүн бүр мах идэхээ больж, энэрэнгүй зүрх сэтгэлээ буцаан сэргээх аваас үр дүн нь тэр дариудаа гарах болно.


        Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

        Бид гарагаа аварч чадахаар байна 

        753 дахь өдөр*

        Ургамлан хоолтон болцгооё



        *Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай өөрийнхөө сүнслэг гүн мэдрэмжээрээ дамжуулан дэлхийн хүмүүст энэ бол гарагаа аврахад үлдээд буй хугацаа юм гэдгийг нигүүлсэн хэлж өгсөн билээ.  Цагийн тоолол 0 утгыг заах тэр үед хамаг амьтан эв зохиролтой оршин буй энэрэнгүй, үзэсгэлэнтэй сайхан, ургамлан хүнстэй Дэлхийтэй болсон байна гэж бид залбирч байна.
        *2011 орны 1 сарын 1-ний өдрийн байдлаархи тоолол

         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *