• Дөрөвдүгээр бүлэг. Ургамлан хүнсний тухай хууль дүрэм, бодлогыг хэрэгжүүлэх > Мал аж ахуй эрхлэгч нар өөр ажилд амжилттай шилжихүй
      • III. Мал аж ахуй эрхлэгч нар өөр ажилд амжилттай шилжихүй

        Америкийн Нэгдсэн Улс

        Их олон гахайг бохир заваан үйлдвэрийн орчинд хашдаг нэгэн Америк гахайн фермерийн эзэн байсан юм. Веган чиглэлээр замнахын тулд ааваасаа өв залгамжлан авсан байсан хэдэн сая долларын бизнесээ орхиж ургамлан хүнстэн болсон алдарт зохиолч Жон Роббинс тэр гахайн аж ахуйд зочилжээ. Түүнийг зочилсны дараа тэр эзэн гэнэт хүүхэд насандаа нэг гахайг өөрийн дотно найз шигээ маш их хайрладаг байснаа санажээ, харин нийгэм болон гэр бүлийн дарамт шахалт түүнийг энэхүү хайрын мэдрэмжээ хүчээр дарж мартахад хүргэсэн байсан ажээ
        .124

        Гэвч тэр үүнийг ухаарсныхаа дараа номхон дөлгөөн гахайнууддаа ахиж нэг секунд ч зүй бус харьцаж чадахаа больжээ. Тэрээр гахай үржүүлэхийн оронд жижигхэн органик аж ахуй худалдаж авч, органик ногоо зардаг болсон байна, тэр одоо дажгүй байгаа. Тэр одоо ч амьд байгаа.  Мөн түүний зүрх сэтгэл нь хэзээ хэзээнээс илүү амьд байгаа.


        Өөр бас нэг хүн байдаг ба [тэр] хуучин аж ахуйгаасаа үлдсэн 10 гахайгаа гэршүүлсэн ба – хүүхдүүдийг гахайн мах битгий идээсэй гэсэндээ тэднийгээ үе үе сургуулиудаар явч явж хүүхдүүдэд гахай үнэндээ ямар ухаалаг, найрсаг болохыг харуулдаг. Тэр гахай үржүүлэхээ зогсоосноор барахгүй эсрэгээр нь амьтдыг хамгаалж байна. 


        Нэгэн фермер үнээний том аж ахуй эзэмшдэг байжээ. 
        Гэвч тэр гэнэт махнаас халдвар авч хавдар туссан учраас аж ахуйгаа өөрчилсөн. Тэр хавдраа [хорт хавдар] эмчлүүлснийхээ дараа ургамлан хоолтон болсон бөгөөд одоо тэр амьтан хамгаалагч ийн ажил хийдэг болсон. Тэр хаа сайгүй явж хүмүүст үнэнийг, жинхэнэ үнэнийг, харгислалын үнэнийг, мөн амьтан үржүүлэх муу бизнесийн үнэнийг хэлж өгч, лекц хийдэг. Тэрээр амьтан хамгаалахад тун тууштай зүтгэдэг. Түүнийг Ховард Лимен гэдэг. Тэр Суприм Мастер ТВ-д нэг хоёр удаа уригдан ярицлага өгч байсан билээ.

        Ойрхи Дорнод

        Саяхан Иранд нэгэн сүүний үнээний ферм эрхлэгч байсан—тэр бүр өөрийнхөө түүхийг бичсэн захиа бидэнд ирүүлсэн шүү—тэр гариг дэлхийдээ болон өөрийнхөө ухамсарт туслахын тулд ажил мэргэжлээ солих хэрэгтэйгээ ойлгож шийдсэн байсан. Тэгээд тэр бүх үнээнүүддээ үлдсэн үнэ цэнэтэй амьдралаа аюулгүй, сайхан өнгөрүүлэх айл, орон гэр олж өгч үрчлүүлсэн байсан. Одоо тэр ургамлан хоолны зоогийн газарт ажилладаг.

        Азид

        Бас нэг түүх Формосагаас (Тайванаас) ирсэн юм. Нэгэн гахайн аж ахуй эрхлэгч Суприм Мастер ТВ-ийг үзээд байгаль орчноо хамгаалахыг хүсч, мөн өөртөө болон гэр бүлийнхэндээ муу үйлийн үрийн шийтгэл авч ирэхээс зайлсхийхийг хүсч байгаагаа ухамсарлан улмаар ургамлан хоолтон болсон байсан. Тэгээд тэр одоо бүх гахайгаа насан туршид нь гэрийнхээ эрх тэжээвэр амьтад болгон авч үлдсэн байна. Мөн тэр өөр төрлийн аж ахуй руу шилжиж байгаа.


        Эдгээр бүх жишээнд дурдагдаж буй хүмүүс одоо ажил үйлс нь сайн төдийгүй өмнө байснаасаа ч дээрдсэн байгаа аж. Бүхий л амьдрал нь болсон ажил мэргэжлээ бүр мөсөн өөрчлөхөд тэднээс эхлээд маш их эр зориг шаардсан, гэвч  ингэсний хэрэг гарсан бөгөөд юунаас ч илүү тустай зөв шийдэл байсныг тэд бүгд батлан өгүүлэх болно. Энэ бүхэн тэдэнд зүрх сэтгэлийн эрх чөлөө, гэр бүлийн аз жаргал, сүр сүлдийг бас эрүүл мэндийг бэлэглэсэн билээ
        .
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *