• Тавдугаар бүлэг. Ургамалд суурилсан хүнсэнд дэлхий даяараа даруй шилжихүй > V. Та өөрөө харахыг хүсч буй өөрчлөлт нь бай
      • V. Та өөрөө харахыг хүсч буй өөрчлөлт нь бай


        Өөрийгөө өөрчлөх замаар Дэлхийгээ өөрчил



        Гарагийг аврахад хамгийн сайн нь хувь хүн өөрөө юм.

        Гараг дэлхийгээ аврах нь чухамхүү та биднээс л эхлэнэ. Эрт дээр үеэс авахуулаад хувьсгал ямагт хувь хүнээс эхэлж байсан. Хэрэв бид дэлхийг өөрчлөхийг хүсч байвал өөрсдийгөө юуны өмнө өөрчлөх хэрэгтэй. Засгийн газраас архи, тамхи, мансууруулагч бодис хэрэглэхийг хорьсон ч гэлээ хэрэв хувь хүмүүс өөрсдөө үргэлжлүүлэн хэрэглэсээр байх аваас бид тэгтлээ их өөрчлөлт авч ирж чадахгүй байх байсан. Тиймээс одоо бид өөрчлөгдөх ёстой.

        Хэдий чинээ олон хүн махыг, үнэн чанартай амьтны гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг  хэрэглээнээсээ хасч чадна гарагаа аврах боломж маань төдий их болоод зогсохгүй бид эх дэлхийгээ онгон төрх үзэсгэлэнт сайхан байдалд нь буцааж оруулж тэр бүү хэл өдгөөг хүртэл бидний мэдэж байснаас ч илүү сайхан, илүү үзэсгэлэн төгөлдөр, илүү элбэг дэлбэг, энх амгалан, баяр жаргалтай болгон сэргээж чадах юм.

        Хэрэв газар дэлхий маань өөрийгөө сэргээж чадах юм бол гараг дээрхи бүхий л оршихуйг энэрэл, өршөөл, энх амгаланд залсан олон гайхамшигтай нээлтүүд хийгдэх болно.

        Эерэг эрчим дэлхийг аврах хүчтэй

        Тэнд байгаа бүгд хэн боловч хийж байгаагаа үргэлжлүүлээрэй. Хүн болгоны хүчин зүтгэл үнэхээр тооцогдож байдаг учраас оногдсон ажлаа хийгээд байгаарай. Гараг дэлхийдээ туслахын тулд махан хоолны талаар, ургамлан хоолны ашиг тусын тухай ганц мэдээлэл, ганц хуудас тараасан ч үнэлэгдэж тооцогддог юм. Тэр бүү хэл ганц үг ч тооцогдоно. Өчүүхэн зурвас мэдээ мэдээлэл хүртэл тооцогдоно. Хүн бүр бага багаар тусалсаар байвал эерэг чигт хандсан хамтын ухамсрын нөлөөгөөр гараг ертөнц маань  бүхэлдээ өөрчлөгдөнө.

        Хүн бүр л гарагаа аврахыг ялгаагүй хүсч байгаа. Хүн бүр л дэлхийн бөмбөрцгөө авч үлдэхийг хүнч байгаа. Үүнд л хичээ, илүү ихийг хийсэн ч болно. Тэгсэн цагт ухамсар аугаа байх болно.Тэр энерги нь асар их буянтай. Хүн болгон тэр өмх махнаас татгалзчихвал амьдралын хэв маяг тун хялбархан өөрчлөгдөнө.


        Эхлээд гарагаа авар, тэгсэн цагт юмс аяндаа өөрчлөгдөнө.

        Энэ бол та ганцаараа дэлхийг аварч чадна гэсэн үг биш.

        Ухамсраа өөрчилж буй тэдгээр бүх хүмүүс үүнийг чадна.

        Тэд хэрвээ ургамлан хоолтон болж, байгалиа хамгаалж, сайн үйлсийг хийж байвал тэд илүү сайн болж өөрчлөгджээ гэсэн үг.

        Тэдний ухамсар өндөр төвшинд очсон байна, тиймээс тэд мэдээж Дэлхийтэйгээ байх буян хариулалтай болсон байна.

        Тэд дэлхий дээрээ өөрсдөө, бас үр хүүхдүүд, ач гуч, зээ нь гээд үргэлжлүүлэн амьдрах боломжтой болно.


        Тэр үед хүмүүс ухамсрын дээд түвшинд очсон байх тул тэдэнд болоод бүгдэд бүх юмс тодорхой болох болно. Бид энх амгалан, хайрын дунд амьдрах болно. Та бүхэн эерэг дэлхийг, байгаасай гэж хүсч буй тэр Газрын Диваажинг төсөөлөх ёстой. Илүү эрхэм ариун дэлхийг, эерэг дэлхийг, үзэсгэлэнт дэлхийг, Диваажинлаг дэлхийг л төсөөлөх ёстой. Эх дэлхийгээ аврах нь энэрэнгүй үйлс юм. Бүр дэлхий аврагдаагүй байсан ч Та тийм л байх болно. Та  энэрэнгүй нинжин сэтгэлээрээ аврагдсан байх болно. Та бусдыг аврахыг хүссэнээс чинь болоод буян хариулал тань үржиж арвижсан байх болно.


        Хэрэв та дэлхий ертөнцөө аврахыг хүсч байвал, хэрэв та үүний төлөө юу ч хамаагүй хийхийг хүсч бай
        гаа бол та эрхэм сэтгэл, бурханлаг чанараа тэлж буй хэрэг юм. Тэгэхээр та гарагаа аврах хүсэл эрмэлзлэлээ түгээх юм бол, ургамлан хоолтон болох юм бол, байгалиа хамгаалах юм бол, сайн үйлсийг бүтээх юм бол та бусдад туслана, учир нь та Газар дэлхий дээрхи бусад оршихуйг аврахыг хүссэн бол танд гэгээнтний чанар байгаа хэрэг. Та өөрийнхөө ариун чанараа сэрээжээ. Энэ бол зөвхөн бодит гараг, бодит амийг аврах төдий асуудал биш юм. Энэ бол үүнийг хийхийг хүссэнээрээ, амьдралыг аврах аянд өөрийн биеэр оролцсоноороо та өөрөө ямар аугаа хүн бэ гэдэг тухай юм.


        Хэрэглэгчдийн гарт эрх мэдэл байна

        Амьдралынхаа төлөө, дэлхийнхээ төлөө зөв юмыг хийхэд бидэнд хэн ч саад болж чадахгүй. Бид ердөө л амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээ, идэхээ, худалдаж авахаа больчих юм бол эдгээр компани үйлдвэрлэлүүд дорхноо алга болох болно. Тиймээс эрх мэдэл бидний гарт байна.

        Энгийн хэрэглэгч бид зүгээр л мах болон амьтны гаралтай бүх бүтээгдэхүүнээс татгалзаж, ургамлан хоолтон болсноороо хамгийн хүчтэй нөлөөг үзүүлж чадна.  Хэрэв бид бүгдээрээ ургамлан хоолтон болчихвол мал амьтан үржүүлэн амьдралд аюул занал учруулдаг үйлдлүүд үргэлжлээд байх хэрэг байхгүй болно.  

        АНУ-д байдаг гахайн махны үйлдвэр [2009 оны байдлаар] 2007 оноос хойш 5,4 тэрбум ам. доллар алджээ.142 Одоо энэ компани дампуурал зарлаад байгаа учраас засгийн газраас тусламж гуйсан, эцэстээ тэд 2009 онд 105 тэрбумаар аж ахуйн эздээс борлогдохгүй байгаа гахайн махан бүтээгдэхүүнийг нь худалдан авахад хүрсэн байна.143 Энэ хүчирхэг үйлдвэр дампуурсан шалтгаан нь нэгдүгээрт, өндөр үнэтэй тэжээлийн буудай хэрэглэдэг, хоёрдугаарт гахайн ханиад гарснаас хойш бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчид авахаа больсноос болжээ. Тэгэхээр хэн ч мах идэхгүй бол хэн ч амь зуулгын төлөө энэ амьтдыг алж нядлахгүй болсон байна гэдгийг төсөөлөөд үз дээ. Ингэх нь компаниудын лоббигоос хавьгүй илүү хүчирхэг байх шүү дээ.

        Бидэнд эрх мэдэл бий.  Бид л мал амьтан үржүүлгийн компаниудад эрх мэдлийг өгч байгаа учраас тэд эрх мэдэлтэй байгаа юм! Бид эрх мэдлээ тэдэнтэй хуваалцдаг.  Харин бид худалдаж авахаа зогсоочихвол тэд үгүй болно.


        Их Багш Чин Хайн “Яаж ургамлан хоололтыг эхлэх вэ зөвлөмжүүд”

        1. Дэлгүүр явахынхаа өмнө ургамлан хооолтон бай—дэлгүүр явахынхаа өмнө ургамлан хоол идээрэй, тэгвэл та хүнсний дэлгүүрт явж байхдаа өлсөхгүй.
        2. Дэлгүүрт шууд л ургамлан хүнсний тасаг руу зүглээрэй.
        3. Интернетээс, найз нөхөд эсвэл ургамлан хоолны байгууллагаас ургамлан хоолны жор олж аваарай.
        4. Таныг дэмждэг шинэ ургамлан хоолтон найзуудтай болоорой.
        5. Ургамлан хүнсний ач тусын талаар мэдээлэл аваарай.
        6. Ургамлан хооллолтын чиг хандлагыг дэлгэрүүл.
        7. Гэгээнтэн хүн шиг мэдрээрэй.



        Байгальдаа ээлтэй бай



        Байгаль орчиндоо ээлтэй
        байцгаая. Үүнд мод тарих, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, гибрид машин унах гэх мэт хүрээлэн буй орчноо хамгаалах үйлдлүүд багтана. Мэдээж ургамлан хооллолт, ногоон хүнс ч үүнд бас хамаарч байгаа.144

        Органик веган аж ахуйг дэмж

        Органик байхыг хичээ. Органик ногооны аж ахуйг дэмжихийн тулд органик хүнс худалдаж ав.  Ийнхүү органик хүнс, хүнсний ногооны аж ахуйг дэмжихийн төлөө юу хийж чадахаа хий

        АНУ-аас авахуулаад Иран, Ау Лак (Вьетнам), Формоса(Тайван) мал аж ахуй эрхлэгч нар веган буюу органик бизнес рүү шилжиж байна, учир нь тэд амьдралыг тэтгэгч бүтээгдэхүүнийг ургуулж, газар дэлхийтэйгээ зохиролтой ажилладаг жинхэнэ фермер байх илүү дээр арга замууд байгаа тухай шинэ мэдээллийг заримдаа бусад хүмүүсээр дамжуулан мэдэж авч өөрчлөгдөж чаджээ. Бид ч бас мал аж ахуй эрхлэгчдэд нэг нэгээр нь махны хор уршгийн талаар, органик ногоон хоолны ач тусын талаар ухааруулан ойлгуулж, мэдээлдэг нэгэн байж чадна шүү дээ. 

        Үүнийг хийхийг хүссэн хэн ч бай хийгээрэй, хэн нь ч бай чадах нь хийгээрэй. Зүгээр л аж ахуй эрхлэгч дээр явж очоод ярилц. Болж байх бүрт үүнд цаг гарга. Бидэнд засгийн газар шиг тийм их эрх мэдэлтэй байр суурь байхгүй ч гэглээ бид нэг нэгээр нь ухааруулж чадна шүү дээ. Тэдэнд байдлыг хэлж өг. Асуудлыг ярьж өг. Тэднийг ойлготол нь дахин дахин хэлж өг. Тэдэнд захидал бич. Тэдэнтэй ярилц. Бид зөвхөн аль чадахаараа хичээж л чадна. 

        Мод, хүнсний ногоо тариал

        Бид түүнчлэн органик хүнсний ногоо, мод тарьж болно. Жимсний мод, самрын мод, хүнсний ногоо болон буурцгийн төрлийн шошнууд зэрэг нь ердөө багахан ус шаарддаг шүү дээ. 

        Хүн бүр нэг мод тарихад л бид хэзээ ч хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй.

        Та газар дээрээ эсвэл гэрийнхээ ойролцоо хүнсний ногоо эсвэл мод тарьж болно. Жимс биднийг хангачихна шүү дээ. Би зөвхөн амтат жимсийг яриагүй байна. Өргөст хэмх, тарвас, цагаан хулуу, шовх хулуу, папаяа гэх мэт янз янзын төрлийн жимс байдаг. Аль чадахыгаа л тарь. Хялбархан ургадаг, тэжээллэг, хурдаí ургадаг, хэт их ус шаарддаггүйг нь тарь, яагаад гэвэл бид чинь юухнаар ч амьдарчихна шүү дээ.

        Хашаандаа цэцэрлэгтэй хүмүүс зүлэг юмуу өөр юм ургуулж байхын оронд сул байлгаад ногоо тарь. Та өөрт хүрэлцэх эсвэл нэмэр болохуйц ихийг тарьж чадна. Ийм замаар та сайн, ногоон хүнстэй болох төдийгүй цаг, мөнгө, унаандаа хэрэглэдэг эрчим хүчээ хэмнэх болно. 

        Үүгээр ч зогсохгүй та бас гэр дотроо ногоо тарьж ургац авч болно. Хэрэв тагттай бол усан дотор ч тарьж болно. Өөрийн гэсэн хүнсний ногоотой болохын тулд бид одоо л эхлэх ёстой


        Хэрэв усны хомсдолтой байгаа бол та шош, жимс илүүтэй тарь. Шошийг ургуулахад хялба. Бас хурдан ч ургадаг. Бүр усгүй ч ургаж чаддаг. Та Суприм Мастер ТВ-ийг үзвэл яаж ургуулдгийг нь сурч авч болно.
        145

        Арвич хямгач бай

        Энгийн амьдар, аль болох энгийн, энгийн байх тусмаа сайн. 

        Хямгач байх гэдэг нь хэрэгцээнээсээ илүү хэрэглэхгүй, байгаа юмандаа сэтгэл ханãàëóóí байх гэсэн үг. Бидэнд өгсөн байгалийн нөөц бол эрхэм үнэ цэнэтэй бөгөөд хязгаартай. Бид түүнийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй учир нь хэрэв бид ухаалаг  хэрэглэж байж л тэднийг байлгана

        Бид байнга шинэ, загварлаг хувцас худалдаж авах шаардлагагүй. Бид сүүлийн үеийн зоогийн газар луу тэмүүлэх хэрэггүй. Амьдралд үүнээс илүү сайн сайхан, баяр баясгаланг авчирч чадах мөртлөө тэгтлээ их мөнгө шаардахгүй олон зүйл байдаг. Бид хэдийд ч тавилгагүй амьдарч чадна, ингэх нь ч сайн. 

        Та хэмнэх хэрэгтэй-халуун ус бага хэрэглэ, шүршүүрт цөөн ор, шүршүүрт орж байхдаа усаа бүү гоожуул, шүдээ угааж байхдаа усаа нээлттэй бүү орхи, компьютерээ унтраа, ашиглаагүй гэрлээ унтраа, хэрэглэхгүй байгаа бол асаалттай болгоныг унтраа, ингэж чадвал та байр, ус, цахилгааны төлбөрийнхөө магадгүй 10%-ийг даруй хэмнэж чадна. 


        Энгийн аж төрлийг бий болгох бас нэгэн арга бол байгалийн амгалан тайванд цагаа өнгөрүүлэх, эсвэл гэртээ амар тайван, нам гүн уур амьсгалыг мэдрэх байгалийн орчин бүрдүүлэх явдал юм. Түүнчлэн оюун санааны ном судар гэх мэт сэтгэл санааг өргөх ном унших, бясалгал хийх нь аз жаргалтай, амьдралд сэтгэл хангалуун, эв түнжинтай амьдрахад бидэнд үнэндээ тийм их зүйл хэрэггүй гэдгийг эргэн санах сайн аргууд юм.


        Сайн үйлс бүтээ


         Бид гараг дэлхийдээ хайр энэрэнгүйн уур амьсгалыг бий болгож өгөх хэрэгтэй. Ингэх нь биднийг хамгаалахад мөн тус болно.  

        Зохистой гараг дэлхийн төлөө чиглэсэн бидний хөдөлгөөнийг хурдасгах бас нэгэн сайн арга бол эерэг энергийг улам их бий болгох юм: Сайн үйлийг хий, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй бай. Хайрлагч чанараа тэлж бусдад түгээ. Энэ нь биднийг, гарагийг маань хамгаалах дийлдэшгүй бамбай бий болгох болно.

        Бид сайн үйлээ гараг дэлхийнхээ хайр энэрэл, эерэг энергийг хүчирхэгжүүлэхийн төлөө хийх хэрэгтэй. Бид гараг дэлхийнхээ төлөө аз жаргал, хайраар бялхсан уур амьсгалыг бий болгох хэрэгтэй, ингэвэл бид ийм уур амьсгал дундаа амьдарч, хамгаалагдан, аз жаргалтай байх болно. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй. Үүнийг ойлгохын тулд бид ямар нэгэн шашинд итгэх ч шаардлага байхгүй: Бид өөрсдөө өөрсдийнхөө уур амьсгалыг бий болгож чадна. Хэрэв хүн болгон эв зохиролтой уур амьсгалыг бүрдүүлж байвал гараг дэлхий маань энх тайван орших бөгөөд бид яг л энхжингийн оронд байгаа юм шиг л байх болно. 

        Хэрэв танд илүүхэн мөнгө байгаа бол эсвэл Будда болон Бодисатва нар танд хэрэгтэйгээс чинь илүүг өгсөн бол гачигдалтай эсвэл ядуу нэгэнд аваачаад өгчих. Та зөвхөн гачигдаж байгаад нь л өг. Та ач буян горьдож харин өгөх ёсгүй юм.


        Залбирч наманчил


         

        Залбир, эрчтэй залбир. Диваажинд залбир, бүх Будда нарт залбир, Бурханд залбир, биднийг сэрээхэд тусалж буй бүх сахиусан тэнгэрүүдэд залбир. Махны хэрэглээнээсээ болж шууд ба шууд бусаар амийг нь хороож тамлаж зовоосон бүх амьтдад залбир - тэдний өршөөлийг эрж залбир. Диваажингийн хамгаалалтанд байхын төлөө, өршөөл уучлалд нь орохын төлөө залбир. Гэрээ амжиж аврахын төлөө ухаарч сэрэхэд маань туслахыг бурхдаас гуйж залбир. Бид чин сэтгэлээсээ залбирч, үйл хэргээ шаламгайлан бүтээх ёстой. Бид үүнийг дангаараа хийж үнэхээр чадахгүй.

        Бид Газар дэлхийд болон түүний оршин суугч нарт учруулсан бүхий л гарз хохирол, хор хөнөөлөө наманчилж, уучлал, өршөөлийг дахин дахин гуйх ёстой. Бид бас үйлдлээ сөргүүлэн өөрчлөх ёстой. Нүглээ наманчлах хамгийн сайн арга бол өөрчлөхийг хичээн зүтгэх юм. Эргээд хар, сайн юм юу л байна хийгээд бай. Бүх муу юмнаас цээрлэ.


        Бид бурхан тэнгэрийн хүч Газар дэлхийд хувилан бууж ирээд удирдагчид, хэвлэл мэдээллийнхэн, нөлөө бүхий хүмүүс болон дэлхийн бүх иргэдийг гараг дэлхийгээ аврахын төлөө түргэн - хэтэрхий оройтохоос урьтаж зөв алхам хийхэд нь сэхээрүүлээсэй гэж залбирч болно шүү дээ. Учир нь энэ цаг мөчид бидэнд гарагаа аврахад Диваажингийн оролцоо хэрэгтэй байна, тэднээс биднийг хамгаалаач гэж гуйж залбирах төдийд биш; тэд ургамлан хүнсний шийдлийг хүн бүрт ухааруулж өгөөсэй гэж залбирах юм, яагаад гэвэл энэ бол  гарагийг маань аврах гарц юм.


        Ургамлан хоолтны чиг хандлагыг эхлүүл

         

        Мэдээ түгээ

        Тоо томшгүй олон хүнийг  амьдралын илүү дээр хэв маягт шилжих боломж өгч, бодит байдлыг ухаарахад нь туслаж байгаа хүмүүс бол тэр чиглэлдээ жинхэнэ  анхдагч бөгөөд бидний цаг үеийн баатрууд, зүй ёсны эрхтэй одод нь юм

        Бид мэдээ, мэдээллийг түгээж тараах естой, гараг дэлхийдээ санаа тавьж буй хэн боловч мэдээ тараах хэрэгтэй. Тэгсэн цаг хүмүүс бидэнтэй нэгдэнэ. 

        Төр засаг, хэвлэл мэдээллийнхэнд захидал илгээ

        Алсын хараатай үр дүнд хүрэхийн тулд та төр засгийн түшмэдүүдтэй бичгээр холбоо барьж, тэдэнд гараг дэлхийд нүүрлээд буй асуудлын бодит байдлыг мэдүүлж болно. [Суприм Мастер ТВ-ийн] манай вэбсайтанд бүх мэдээлэл татаж авах, хуулах, илгээх боломжтой бэлэн байж байгаа.146

        Төр засаг ухамсарлачихсан байгаа. Засгийн газар тэргүүлэх ач холбогдлыг өөр зүйл дээр тавиад байгаад л гол нь байна. Тэгэхээр та болон бусад иргэд санаа зовинож буй бол засгийн газартайгаа холбоо барьж, тэдэнд захидал бичиж байдлыг мэдэгд, бидэнд болон бидний хойч үед тулгараад байгаа энэ асуудал нэн яаралтай түвшинд хүрчихсэн байгаа гэдгийг сануул. 

        Төр засгийн удирдагч нарт ургамлан хоолны шийдлийн талаар бичиж, боломжтой бол тэдэнтэй очиж уулз. Удирдагч нар улс эх оронд нь нүүрлээд буй сүйрлийг ухаарсан байгаа. Хэрэв иргэд нь тэдэнд дэмжлэг үзүүлээд, асуудалд санаа зовинож байгаа бөгөөд хүсэл сонирхолд нь хамгийн их нийцэж буйг тэдэнд сануулаад өгөх юм бол тэд уур амьсгалын өөрчлөлтийг асуудлыг илүү эрч хүчтэй хөндөх болно. Тэгвэл тэд дэлхийн дулаарал бол хамгийн чухал сэдэв, дэлхийн дулаарал тэдэнд, үр хүүхдүүдэд нь бас нөлөөлºõ учраас тэд үүнийг мэргэжилтнèé хувьд төдийгүй  хувь хүнийхээ үүднээс хүлээх үүрэг гэж үзэх болно.

        Зөвхөн ерөнхийлөгчид биш засгийн газарт бүгдэд нь бич, яагаад гэвэл ерөнхийлөгч заримдаа дангаараа шийдвэр амархан гаргаж болохгүй байдаг. Засгийн газрын чадах бүх  байгууллагад захидал бич. Хүн бүр дор бүрнээ хамтдаа хийцгээ. Тэгээд олон хувилаад ерөнхийлөгчид болон бусад шийдвэр гаргагч гол албан газруудад хүргүүл

        Олон бич. Мэйлаар, факсаар явуул, захиал илгээ. Сонингийнхонд бич. Радиогоор ярь. ТВ-ээр ярь. Ярилцлага хий. Мэдэх хүн болгондоо хэл. Хаа чадах газраа ухуулга хий, нөлөө үзүүлэхийг хичээ. Өөрийн мэдэх удирдагчтай ярилц. Хэрвээ тэр удирдагчтай танилцаж мэдэж чадахгүй бол найзуудтай нь ярь, гэр бүл болон танилуудтай нь, зөөгч, гэрийн үйлчлэгч, цэвэрлэгч, жолооч, гэр бүлийн гишүүд, хүүхдүүдтэй нь, таны хүүхэдтэй нэг сургуульд явдаг хүүхдүүдтэй нь, ажилтангуудтай нь, нарийн бичигтэй нь, ер нь удирдагчийн чихэнд зохистой хэлбрээр дуулгаж чадах хэн хүн бүртэй ярилц

        Удирдагчид ямар нэгэн нааштай алхам хийвэл бид тэдэнд баярласнаа илэрхийлж захиа илгээж урам өгөх хэрэгтэй. Бид эерэг урамшуулалтай байх хэрэгтэй. Бид тэднийг зөв үйл хийхэд нь урам зориг өгч, хөхиүлэн дэмжих хэрэгтэй бөгөөд ингэвэл тэд энэ замаар цаашид замнах буюу бүр сайжирч, дээшлэх болно.

        Би Ерөнхийлөгч Обама, Европын парламент, Европын Худалдааны төлөөлөгч нарт захидал илгээсэн бөгөөд тэд надад хариу ирүүлсэн юм. Тэд хэлэхдээ миний хэлсэн сэрэмжлүүлгийг анхааралдаа авна, миний үг, миний зөвлөгөөг угтах өдрүүдэд зүрх сэтгэлдээ, ухаан санаандаа хадгалж явах болно гэсэн байсан. Би сонсож чаддаг удирдагч нарт талархаж байна.

        Иргэдийн хөдөлгөөнүүд, ургамлан хүнсний чиг хандлагыг хошуучил

         Иргэдэд зориулж семинар хий. Дэлхийн дулаарлаас гараг шийдлийн талаар олон нийтэд мэдээлэл өгч, нотолгоо харуул. Бусад цагаан хоолтнуудтайгаа хамтран зүтгэ. Бүгд хамтран ажилласнаар хөдөлмөрийн ач үр арвижиж, гараг дэлхий аврагдах болно.

        Засгийн газрын гарыг харж эсвэл технологи хөгжихийг хүлээж суухын оронд хувь хүн, хамт олон бид өөрсдөө арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ тун энгийн. Зөвхөн ганц л шийдэл бий: энэрэнгүй хүнс, яагаад гэвэл нигүүлслээс нигүүлсэл л төрдөг.  Энэ бол ертөнцийн хамгийн энгийн хууль. Үйлдэл болгон хариу үйлдэлтэй. Тэгэхээр бид засгийн газрын бодлого батлагдахыг эсвэл санхүүгийн нөөц бололцоо зэргийг хүлээх хэрэггүй юм.

        Орон нутгийн төвшинд та хоолны хичээлийг хариуцан явуулж болно. Ингэх нь амттай, тэжээллэг ургамлан хоолыг өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулж хийх ямар хялбар болохыг ойлгоход хүмүүст туслах болно.

        Надад түүнчлэн маш шуурхай, амттай, тэжээллэг ургамлан хоолоор үйлчлэх Loving hut (Хайрын Өргөө) нэртэй ургамлан хоолны зоогийн газрын сүлжээ бий болгîх санаа төрж биелэлээ олсон юм. Одоо маш олон болсон.  Тоо нь 90 гаруй [шинэчилсэн тоогоор 138] болсон. Ловинг Хат зоогийн газрууд Формоса(Тайван)-аас авахуулаад Франц, АНУ, Австралид болон бусад олон оронд нээгдээд байна.147   Тэдгээрийг худалдааны төвүүд, зам тээврийн гол уулзварууд гэх мэт их хөлийн газруудад нээдэг юм.



        Хайрын бэлэгтелевизийн шоугаар гаргаж байсан

        Их Багш Чин Хайн амтат ургамлан хоолнуудын нэг
        SupremeMasterTV.com/gol; SupremeMasterTV.com/veg


        Хүмүүс ч бас ургамлан хоолны зоогийн газар нээж болно шүү дээ, õ¿í áүр. Хүмүүс тийшээ  заавал ургамлан хоол болохоор нь очих албагүй шүү дээ,  харин ердийн сайхан хоол гэж бодоод очиж болно, харин үйлчлүүлэгчийнхээ хувьд хөшин залуугүй тэд “Махнаас ч дээр юм гээч!” гэцгээдэг. Тэгэхээр ургамлан хоолны гал тогоо, бүтээгдэхүүнийг хүмүүст хүртээмжтэй элбэг болгочих юм бол энэ нь жинхэнэ орлох сонголт болж өгнө.



        Их Багш Чин Хайн санаачлан байгуулсан Loving Hut

        олон улсын веган зоогийн газруудын сүлжээ нь

        VegNews сэтгүүлээс (дэлхийн) хүмүүсийн таашаалд нийцсэн

        зоогийн газар ангилалд 2010 Veggie шагналыг хүртсэн юм.



        Хүмүүс энэхүү тулгамдсан хямралыг шийдэхийн төлөө нэгдэцгээж байна. Би байдал дээрдэж байгааг, хаа сайгүй хүлээн зөвшөөрч байгааг харж байна.

        Би бусдын энхтайвны төлөө чармайх зүтгэлийг, бүх ард түмэн хувь хүн, хамт олон, байгууллагууд өгөөмөр тусламжийн гараа сунгаж буйг харж байна.

        Би хайр энэрэл янз бүрийн замаар өргөжин тэлж байгааг харж байна.

        Эдгээр шинж тэмдгүүд одоохондоо дорвитой биш хэвээр байж магадгүй, 
        гэвч энэ бол их удалгүй өнгөрсөн үеийн мунхаглал, жигшил зэвүүцлийг үнс болтол шатаан үгүй хийж, Газар дэлхий дээр илүү эрхэм ариун,
        гэгээнтэн хүн төрөлтний эхлэлийг тавих
        их галын цучил мөн бөлгөө.

        Зөвхөн эерэгээр сэтгэж, хөршүүдээ сэнхрүүлэхийн тулд
        юу чахадаа хийгээрэй. Газрын диваажинг
        амьдралынхаа мөрөөдөл болгож,хойя үедээ залгамжлуул.

        Бид хамтдаа. Бидэнд айх айдас байхгүй. Бид хүчтэй.
        Бид дэлхийг өөрчлөх хүсэл эрмэлзлэлтэй. Бид зоригтой. Бид амгалан, аюулгүй, хайрын дэлхийг хүсдэг бүх хүн төрөлхтөнтэй хамтдаа шүү.

        Бид бүгд ийм хувь ерөөлтэй! Зүтгээд байгаарай, гуйя.

         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *