• Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Товч намтар
      • ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН ТОВЧ НАМТАР


        Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бол бүхий л арьс өнгө, улс үндэстний саад хязгаарыг даван туулж хүн төрөлхтөнд хайр, халамжаа хүртээн буй дэлхийд алдартай хүмүүнлэг үйлстэн, байгаль орчинг хамгаалагч зүтгэлтэн, зохиолч, зураач, загвар зохион бүтээгч, хөгжимчин, кино найруулагч, оюун санааны багш билээ. Тэрээр 1980-аад оны эхэн үеэс байгаль орчныг хамгаалах, амьтан ургамлын төрөл зүйлийг хамгаалж үлдээх, ойжилтыг сэргээх, байгальд ээлтэй амьдрахуйг, нэн ялангуяа дэлхийн уур амьсгалын хямралыг даван туулах хамгийн түргэн бөгөөд үр дүнтэй шийдэл болох ургамлан хүнсийг дэмжин сурталчилсаар ирсэн дэлхийн хамгийн үнэнч экологийн  анхдагч зүтгэлтнүүдийн нэг юм.

        Цуцашгүй зүтгэлтэй Тэрээр дэлхий дахинд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн аюултай үр нөлөө болон түүнийг шийдэх веган шийдлийг ухуулан таниулахад бүхий л цаг хугацаа, хүч чадлаа харамгүй зориулдаг билээ. Төгс гэгээрсэн Их Багш Чин Хай 2006-2007 онд Өөрөөр амьдарцгаая, СОС-Дэлхийн дулаарал  хэмээх тараах хуудсаар олон нийтийн дунд ухуулга таниулгын ажлыг эхэлсэн бөгөөд мөн өөрийнх нь үлгэр дууриаллаар байгуулагдсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэг ТББ-т олон улсын ургамлан хоолны Loving Hut сүлжээ рестораныг байгуулах урамтай санааг хайрласны үрээр энэхүү сүлжээ ресторан өдгөө дэлхий даяар нэн хурдтай түгэн дэлгэрч байна. Тэрээр түүнчлэн мэдээний сэтгүүл хэвлүүлж, ном бичдэг юм. Түүний зохион бичиж найруулсан 2005 оны цагаан хоолны Жинхэнэ баатрууд баримтат кино, Хаан ба түүний харъяатууд хэмээх телевизийн цуврал кино нь уур амьсгалын өөрчлөлт, ургамалд суурилсан хүнс болон бусад дэвшилтэт сэдвээрхи мэдээ мэдээллийг 7 хоног бүр 24 цагаар
        дэлхий даяар хиймэл дагуулаар түгээдэг Суприм Мастер Телевизийн  сувгаар цацагдсан билээ. Төгс гэгээрсэн Их Багш Чин Хай 2005 оноос хойш дэлхийн 15 оронд уур амьсгалын өөрчлөлтийн 27 удаагийн  бага хуралд хиймэл дагуулын телевиз, радиогоор дамжуулан шууд оролцож, байгаль орчны мэргэжилтнүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд болон иргэдтэй мэдлэг оюунаа хуваалцсан билээ.  Эдгээр бүхий л хүчин чармайлтын үрээр Түүний айлдсан “Гарагаа аврахын тулд Ургамлан хоолтон болж, Ногоон байгалиа хамгаалъя” хэмээх  уриа дэлхийн бөмбөрцөг даяар түгэн тарж, хүн төрөлхтөнд эрүүл бөгөөд байгальд ээлтэй ургамлан хүнстэй амьдралын хэв маягийг хүлээн авч, улмаар энх тайван, эв зохирлын илүү өндөр дэс лүү хувьсан шилжих урам зоригийг хайрласан юм.  Төгс гэгээрсэн Их Багш Чин Хай сайхан сэтгэлт үлгэр дууриаллаар бидэнд дотоодын маань сайн чанарууд болон Бурханы бүх бүтээлийг энэрэн хайрлах сэтгэлийг сануулж өгдөг юм. Гэгээрсэн билэг оюуныхаа ачаар Их Багш маань хүмүүний зовлон, нийгмийн зөрчил, байгаль орчны доройтол бүхний язгуур шалтгаан нь хүмүүн төрөлтнүүд бусад төрөлтнүүддээ ялангуяа бидний гэм зэмгүй анд нөхөр амьтдад учруулсан зовлон юм хэмээх тайллыг айлджээ. Сул дорой, өмгөөлөлгүй амьтныг энэрэх сэтгэлийнхээ дуудлагаар Төгс гэгээрсэн Их Багш Чин Хай тийнхүү Шувууд миний амьдралд, Миний амьдрал дахь ноход, Эрхэмсэг ариун амьтад номуудаа бичсэн нь олон улсад борлуулалтаараа нэгдүгээрт орж тэргүүлж байна. Олон улс үндэстний хэл дээр хэвлэгдсэн эдгээр уран зохиолын сор бүтээлүүд бидний анд ан амьтдын гүн бодол, мэдрэмжийг уудлан илрүүлж, тэдний тэнгэрлэг чанар, нөхцөл болзолгүй хайрыг онцлон өгүүлдэг ажээ.

        Төв Ау Лакт (Вьетнам) мэндэлсэн Тэрбээр Европт боловсрол эзэмшсэн бөгөөд тэндээ Улаан загалмайн нийгэмлэгт ажиллаж байжээ. Зовлон зүдгүүр гэдэг гариг дэлхийн хаа ч нэгэн адил оршин байдгийг ухаарснаар үүнээс гэтлэн гарах арга замыг гэрж олох нь Түүний амьдралын нэн тэргүүний зорилго болсон юм. Тэрээр Гэгээрлийг эрэлхийлэх аялалаа эхэлж  Энэтхэгийн их Гималайн уулыг зорьсон бөгөөд улмаар жинхэнэ Их Багшаас дотоодын гэрэл аялгууны бясалгалын дамжлагыг хүртсэн бөгөөд түүнийгээ хожим нь Гуань Инь (Аръяабалын) арга хэмээн нэрлэжээ. Тийнхүү хэсэг хугацаанд хичээнгүйлэн бясалгасныхаа үр дүнд Чин Хай Багш төгс гэгээрэлд хүрсэн билээ.  Гималайн уулнаас бууж ирснийхээ дараахан Их Багш Чин Хай эргэн тойрныхоо үнэнийг эрэлхийлэгч хүмүүсийн чин хүсэлтээр Гуань Инь аргыг бусадтай хуваалцаж, тэднийг дотоодын бурхан чанараа нээн олоход нь урамшуулан зоригжуулсан юм. Удаж төдөлгүй Америк, Европ, Ази, Австрали, болон Африк тивээс Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг морилон ирж, ном тавихыг хүссэн урилга ирүүлэх болжээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн элбэрэл хайр нь зовж зүдэрсэн олонд Түүний асрахуй сэтгэл, уйгагүй зүтгэлээр нь дамжин хүрч байдаг. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн уран бүтээлийн орлого нь дэлхий даяарх байгалийн гамшигт өртөгсдөд тусламж хүргэх болон буян түгээх үйлсээрээ дамжуулан “Бурханы хүүхдүүдэд” шаардлагатай үед нь тус хүргэх боломж олгодог юм.


         Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хүмүүнлэгийн ажил үйлсийнхээ төлөө аливаа гавъяа шагнал горьддоггүй хэдий ч дэлхий дахины олон төр засаг, хувийн байгууллагууд түүнд хүндэт шагналуудаа харамгүй олгож ирсэн бөгөөд үүнд Дэлхийн Энх Тайвны Шагнал, Дэлхийн Оюун Санааны Жолоодогчийн Шагнал, Хүний эрхийг хамгаалагчийн шагнал, Дэлхийн Хүмүүнлэг Иргэн Шагнал, Хүнтөрөлхтөнд гарамгай үйлчилсний шагнал, 2006 оны Гүүси Энх Тайвны Шагнал, Лос Анжелесын Хөгжмийн Долоо Хоногийн Сайшаалын гэрчилгээ, 2006 оны 27 дахь Телли Аворд шагналын Тэргүүн байрын Мөнгөн өргөмжлөл, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушаас олгосон Ерөнхийлөгчийн нэрэмжит Идэвхтэй Амьдралын шагнал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас гардуулсан 2010 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит Сайн дурын Үйлсийн Шагнал зэрэг шагналууд багтдаг билээ.
           
        Түүнчлэн АНУ-ын Хавай, Иллинойс мужийн төр засгаас жил бүрийн 10 дугаар сарын 25 болон 2 дугаар сарын 22-ныг “Их Багш Чин Хайн Өдөр” хэмээн тэмдэглэж байхаар зарласан юм. Иллинойст болсон ёслолын ажиллагааны үеэр түүнд АНУ-ын Ерөнхийлөгч Клинтон, Буш, Рэйган нар баярын мэндчилгээ ирүүлсэн билээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай сайн үйлс бүтээгч хувь хүмүүсийг алдаршуулж, тэдний үлгэр дууриаллаар замнахад бусад хүмүүсийг урамшуулан зоригжуулахын тулд Дэлхийн Гарамгай үйлсийн цуврал шагналуудыг санаачлан бий болгосон ба үүгээрээ онцгой баатарлаг үйлс, энэрэнгүй сэтгэл, удирдлага манлайлал, зориг, оюун ухааныг үлгэрлэн үзүүлэгч хүн ба амьтныг урамшуулан шагнадаг юм.


        Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай ийнхүү манай хайрт гараг, түүний үнэт баялаг болох оршин суугчдын ирээдүйг үзэсгэлэнтэй сайхнаар бүтээхийн төлөө өөрийн амьдралаа нөхцөл болзолгүй зориулдаг юм. Бүхий л түүхийн туршид аугаа зөн билэгтнүүд мөрөөдөлтэй байсан лугаа Их Багш Чин Хай өөрийнхөө мөрөөдлийг илэрхийлэн:
        Надад мөрөөдөл бий. Дэлхий тэр чигээрээ энх амгалан болоосой гэж би мөрөөддөг. Бүх аллага зогсоосой гэж би мөрөөддөг. Бүх хүүхдүүд амар тайван, эв найртай алхаасай гэж би мөрөөддөг. Бүх үндэстнүүд гар гараасай барилцаасай, бие биенээ хамгаалж, бие биендээ туслаасай гэж би мөрөөддөг. Үзэсгэлэнт гараг маань бүү устгагдаасай гэж би мөрөөддөг. Энэ гараг бүрэлдэн бий болтол хэдэн тэрбум жил шаардагдсан бөгөөд энэ гараг үнэхээр үзэсгэлэнтэй, үнэхээр гайхамшигтай. Энэ чигээрээ үлдээсэй гэхдээ энх тайван, гоо сайхан, хайраар дүүрэн үлдээсэй гэж би мөрөөддөг” хэмээн айлдсан байдаг.


         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *