• Хоёрдугаар бүлэг. Хүн төрөлхтнийг сэрээх сэрэмжлүүлгийн дохио > II. Бидэнд хугацаа хомс байна
      • II. Бидэнд хугацаа хомс байна


        Өнөөдрийг хүртэлхи бүхий л биет нотолгоо, шинжлэх ухааны бүх баримтыг түшиглэн хэлэх аваас бидэнд хангалттай цаг хугацаа үлдсэнгүй. Хожим бид гарагаа аваръя гэж хүслээ ч амжилт олохгүй.


        Дэлхийн дулаарлаас учирдаг аюул айсуй байхаа больж
        ; харин хэдийнээ энд ирчихээд байна, дэлхийн эргэн тойронд болж буй олон үзэгдлүүд, олон гамшиг, цаг уурын дүрвэлт, үймээн самуун үүнийг та бүхэнд нотолж өгч байна.
         


        Туршлагатай эрдэмтдийн үзэж байгаагаар агаарын дулааны хэм маш
        огцом өсч байна, бидэнд өөрчлөлт хийх хугацаа ихээр үлдсэнгүй
        .


        “Бид дээд цэгтээ хэдийнээ хүрч өнгөрөөд явж байна. Харин буцах замгүй болох цэгийг арай туулаагүй байна. Нөхцөл байдлыг эргүүлэх боломж байсаар байна. Гэхдээ үүний тулд зорилго чиглэлээ нэн түргэн өөрчлөх шаардлагатай.”56

        — Др. Жэймс Хансен, НАСА-гийн Сансар судлалын Годдард Хүрээлэнгийн тэргүүн


         

        Маш олон орны тэргүүнүүд, эрдэмтэд энэ талаар санаа зовинож байна. Үнэн юу гэвэл дэлхийн дулаарал хэдийнээ цочир хэмдээ хүрсэн газруудад бид нөхцөл байдлыг аргалж чадахааргүй болчихсон байна.  


        Зарим улс орон, газар нутгийн хүмүүс ган гачгийн улам хүндэрч буй нөхцөл байдалтай тэмцэх хэрэг гарч байна. Ургац тариалахад, тэр бүү хэл унданд нь ус хүрэлцээтэй биш байна.  Тэдгээр нутгийн нуур, гол мөрөн хатаж байна эсвэл бүрэн хатаж алга болсон байна. Олон газрын мөсөн голууд маш огцом хайлж байгаагаас нэг дор их хэмжээний үер бууж, залгуулаад ган тохиож байна
        .


        Тэгэхээр цөлжилт, далайн усны нэмэгдэлт эсвэл тариан талбайгаа бүрэн алдсан зэргээс болж нэг дор бөөн бөөнөөрөө дүрвэн нүүж буй хэдэн арван сая хүнийг бид хэрхэн зохицуулж чадах вэ? Энэ маш хэцүү бөгөөд магадгүй боломжгүй ч байж болно
        .


        Бид огт бэлэн биш байна. Бид хангалттай бэлтгэл базаагаагүй байна
        .
         


        Эхлээд бид өөрсдөө амьд үлдэхийн тулд гарагаа аврах хэрэгтэй. Хэрвээ бүх мөс хайлж, бүх туйлууд хайлж урсах юм бол, тэгээд далайн ус бүлээсэх юм бол далайгаас метан хий чөлөөгдөн дэгдэнэ, түүнд бид бүгдээрээ ч хордож магадгүй. Энэ бол маш их хэмжээний хорт хий
        .


        Хэрвээ та бүхэн Сингапурт болсон лекцийг үзсэн бол
        [1994 оны 9 сар], бид амьдарч буй байдлаа өөрчлөх хэрэгтэй; эс тэгвээс дэндүү оройтох болно гэж би хэдийнэ сануулсан. Бүр 10, 15 жилийн өмнө ингэж хэлж байсан. Тэрнээс өмнө ч гэсэн бид ойг хэрхэн модгүй болгож байгааг, махан хооллолт болон тэр бүгд Дэлхий гарагт ямар их хор хохирол учруулж байгаа талаар би байнга л ярьж байсан.


        Эрдэмтэд олон зүйлсийг хэлсэн. Хүмүүс одоо л сонсдог болж байна, гэхдээ түргэлээсэй гэж би хүсч байна. Гол нь арга хэмжээ авахад л байна. Дэлхийн бүх төр засгууд үүнд одоо үнэхээр нухацтай ханддаг болсон. Би гол нь арга хэмжээ авахдаа хэт цалгардах вий л гэж санаа зовинож байна. Яагаад гэвэл мөс нарны тусгалыг ойлгож, сансар луу буцаадаг, гэвч одоо мөс тун хурдан хайлж байгаагаас хангалттай буцааж ойлгохоо больжээ, улам бүлээссэн далайн ус мөсийг хайлуулдаг. Түүнчлэн мөс хайлж байгаа болохоор далай тэнгисийн ус улам л бүлээснэ. Миний хэлээд байгаа энэ мөчлөгийг та ойлгож байна уу
        ?

        Одоогийн энэ байдлыг засаж залруулахгүй яваад байх юм бол дөрөв юмуу таван жилий дараа гэхэд гүйцээ гэсэн үг. Юу ч үлдэхгүй. Ийм л тулгамдуу болчихоод байна.

         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *