• Нэгдүгээр бүлэг. Дэлхийг аврах шийдэл бол ургамлан хүнс > I. Гарагт аюул тулгарсан байна
      • I. Гарагт аюул тулгарсан байна


        Цаг давчуу байна


        Цаг оройтжээ; шийдвэр гаргах цаг нь болжээ.  Таныг ухаалаг сонголт хийнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна.  Дэлхийн дулаарлын асуудлыг эрдэмтэд тун тодорхой дэлгэсэн билээ.” 1
                                                                                                               —Бан Ги-Мүүн

        Уур амьсгалын хямрал гарагт тулгарсан аюул болчихоод байна.”
                                                                            —Аль Гор

        Хэрвээ бид дээд цэгийг өнгөрчих юм бол уур амьсгалын өөрчлөлтийн дараагийн шат түргэн байгаад зогсохгүй буцаах аргагүй бөгөөд сүйрлийн шинжтэй байж болно гэж дэлхийн эрдэмтэд түгшиж байна. Тиймээс дэлхийн цэвдэг давхрага дор аюулгүй хадгалагдаж байсан метан хий хаа нэгтээ бургилж буйг, далай тэнгис ямар байгааг ажиглахуйд энэ аюулт мөч дөхөж буйн шинж тэмдгүүд бидэнд хэдийнээ анзаарагдаж эхэлсэн байна.


        Тоймгүй их метан хий ямар ч хяналтүйгээр дэгдэж, улмаар агаарын хэмийг гэнэт огцом өсгөснөөр хэдийнэ эрчээ авсан дулаарлыг урвалд оруулж магадгүй тэр өдөр хэзээ таарахыг хэн ч мэдэхгүй. Энэ бидний хувьд гамшиг байх болно. 


        Уур амьсгалын өөрчлөлтийн бусад сүйтгэлтэй үр нөлөө хэдийнэ үзэгдэж эхлээд байна:  Дулааныг шингээгч Арктикийн мөс ойрын ирээдүйн зуны цагт бүрэн хайлж устах замдаа орсон байна; далайн төвшин нэмэгдсэний улмаас хэдэн арван арал усанд живсэн буюу живэх аюул нүүрлээд байна; үхмэл бүсүүдээр дүүрч амьтан ургамалгүй болсон тэнгис далайн бүсүүдэд CO2 -ын төвшин хэтэрснээс үүдэн ус нь хэт хүчиллэг болж байна; ой хээрийн аюулт түймрийн давтамж ихсэв; хээрийн ан амьтны төрөл зүйлс хэвийн төвшнөөс 100 дахин хурдан устаж байна; хар салхи шуурганы хүч нэмэгдэж улам сүйтгэлтэй болсон байна; дулаарсан бүс нутгуудаас өвчин тээсэн шумуул тарж байна; дэлхийн мөсөн голууд алга болж байна; нуур, гол мөрөн хэдэн мянгаараа ширгэн хатаж алга болж, улмаар цөлжилт үүгэж байна.


        Хүрээлэн буй орчинд үзэгдэж буй эдгээр үр дагаврын улмаас 2 тэрбум хүн усны хомсдолд орж, 20 сая хүн ямар ч албан ёсны хамгаалалтгүй болж нутгаасаа дайжин дүрвэх гэх мэт цөхрөлийн байдалд орсон байна.


        Үнэн хэрэгтээ энэ бүхэн бараг ямагт хүний харгис хүчирхийлэлтэй үйлдлүүдийн үр дагавар байдаг. Үүнээс хамгийн нэгдүгээр үйлдэл бол махаар хооллолт юм.


         [Түүнчлэн,] мал аж ахуйн үйлдвэрлэл нь дэлхийн хөрсний эвдрэлийн томоохон хэсгийг үүсгэж байна. Энэ нь цөлжилт, амьтан ургамлын төрөл зүйл усталт, усны үргүйдэл бохирдлыг үүсгэгч гол хүчин болж байна, тэгээд ч дэлхийн дулаарлын улмаас усны нөөц өдөр өдрөөр хомсдож байгаа билээ. Мал аж ахуйн салбар улмаар бидний түлш шатахуун болон амуу тарианы нөөцийг ямар ч үр ашиггүй шавхаж байна. Товчхон хэлэхэд, шим тэжээлээрээ дутахгүй сайн, бүр илүү хэмжээтэй ургамлан хүнстэй харьцуулах юм бол нэг таваг махыг үйлдвэрлэхэд 12 дахин их үр тариа, наад зах нь 10 дахин их ус, 9 дахин их шатах ашигт малтмалыг бид үргүй зарцуулж байна. 


        Мал аж ахуй: Дэлхийн Хямралын гол шалтгаан


        Уур амьсгалын аюул “Буцах замгүй болох цэгт” хүрэхээс зайлсхийх цор ганц зам арга бол уур амьсгалд хамгийн их аюул учруулагч чиглэл буюу махны үйлдвэрлэлээс татгалзах л юм. Одоо бидэнд үүнийг баттай хэлэхэд хангалттай бүхий л мэдээлэл, нотолгоо байна. Мал аж ахуйн салбар бол хүлэмжийн хийн тэргүүлэгч үүсгүүр юм.


        ͯÁ-ûí 2006 îíä хэвлүүлсэн хамгийн сүүлийн баримтаар бол мàë àæ àõóéí үйлдвэрлэлээс үүсдэг хүлэмжийн хийн ялгарал нь  онгоц, галт тэрэг, машин, мотоцикл гэх мэт дэлхийн бүх тээврийн хэрэгслэлийг нөлөөг нийлүүлснээс ч илүү их хэмжээтэй байна.
        2
        Шинэчилсэн тооцоогоор бол дэлхийн дулаарлын наандаж 51% нь  мал аж ахуйн салбараас үүссэн байна.
        3

        Мал аж ахуй болон түүний дайвар бүтээгдэхүүн чухамдаа жилд хамгийн багадаа 32,564 сая тонн CO2 буюу дэлхийн Хүлэмжийн хийн ялгарлын 51 хувийг үүсгэж байнаs.” 4
                                                                              —Дэлхийн хяналтын хүрээлэн



        Метан хий нь CO2 -оос илүү хүчтэй


        Мал аж ахуй бол хүний үйл ажиллагаанаас шалтгаалан метан хий ялгаруулагч гол эх сурвалж юм. Метан хий нь дулаан хуруулах чадвараараа CO2-оос 72 дахин илүү төдийгүй бас богино настай хий юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл метан хий  нь агаар мандлаас CO2-оос илүү хурдан буюу ердөө хэдхэн арван жилийн дотор зайлах боломжтой байдаг, харин CO2 хэдэн мянган жил болж байж зайлдаг. Тийм учраас мал үржүүлгийг устгах замаар метан хийг устгах нь гарагийг сэрүүцүүлэх хамгийн хурдан арга зам юм.

        Тийм ээ, бид хорт хий ялгаруулагч хамгийн гол эх сурвалжийг онилох хэрэгтэй.

        Биднийг одоо буцах замгүй болох цэг рүү хөтөлж буй гол хүчин болох энэхүү аюулт метан хий үүсгэгч үйл ажиллагаануудыг хазаарлаасай гэж би ухаалаг мэргэн удирдагч нарт найдан залбирч байна. Эс бөгөөс, эдийн засгийг нүүрхүчлийн хийнээс-ангижруулах гэсэн бусад бүх оролдлого маань  хүчингүй болж эсвэл бидэнд үүнийг хэрэгжүүлэх боломж огт олдохгүй болж магадгүй байна.

        Мах болон бусад амьтны гаралтай бүтээгдэхүүнийг идэх болон үйлдвэрлэх үйлдлүүдээ зогсоохгүй юм бол бид дэлхийг устгах болно.

         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *