• Хавсралт
      • Хавсралт



        1. Далайн төвшний нэмэгдэлт, дэлхий дахины үр нөлөө

        Далайн төвшин нэмэгдэж буйд зөвхөн арлын жижиг улсууд санаа зовних хэрэгтэй юм биш ээ. Дэлхийн нийт хүн амын 70 гаруй % нь, 15 том хотын 11 нь далайн эрэг дагуу оршдог. 20-р зуунд далайн төвшин 10-20 см-ээр (4-8 инч) дээшилсэн байна.

        21-р зуунд далайн төвшин 9-88 см-ээр дээшилнэ гэсэн таамгийг IPPC дэвшүүлжээ. Энэ харьцангуй даруухан таамагласан далайн төвшний нэмэгдэлт ч гэсэн үймээн сандрал авчирна. Эргийн үер, шуурга, эргийн элэгдэл, цэвэр усны нөөцийн давсархаг бохирдол, эрэг хавийн нутаг усанд автах, арлуудын бэрхшээл, сувгийн усны давслаг ихсэх зэрэг нь бүгд далайн усны түвшин багахан төдий нэмэгдэхэд үүсэж буй бодит байдал юм.


        Цочирдмоор бодит үнэний нэг гэвэл Грийнлэндын мөс хайлж байна. IPPC -ын хэлж байгаагаар Цаг уурын загварчлал Грийнлэнд дахь орон нутгийн дулаарал нь дэлхийн дунджаас 1-3 дахин их байж магадгүйг зааж байна. Мөсөн бүрхүүлийн загварчлалуудын таамагласнаар бол оронн нутгийн дулаарал 3°C [5.4°F] –иас илүү гарч болзошгүй, энэ нь 1000 жилээр ийнхүү үргэлжлэх юм бол  Грийнлэндын мөсөн бүрхүүл бараг бүхэлдээ хайлж, далайн түвшин ойролцоогоор 7 м-ээр дээшилнэ гэжээ.  ( IPCC 3rd Assessment, Synthesis Report, Summary for Policy Makers).


        Хэрвээ бид хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс хязгаарлахгүй бол Грийнлэнд ба Баруун Антарктикийн мөсөн бүрхүүлийн хооронд далайн түвшний нэмэгдэлт 13 метрт хүрэх аюул дэлхийд нүүрлэх болно. Далайн түвшний энэхүү асар өсөлтийн ертөө өчүүхэн төдий хэсэг нь л эдийн засаг, хүмүүнлэгийн гамшиг дагуулах болно. Дараах үзүүлэлтүүд нь далайн түвшний нэмэгдсэнээс гарах болзошгүй үр дагаврууд юм:

        •         Дасан зохицолтонд сая сая доллар зарцуулна.— бид төлж дийлэх бол. Сүүлийн үеийн судалгаагаар далайн түвшин ердөө 1 метр нэмэгдэхэд  АНУ 156 сая (ҮНБ-ны 3%) америк доллар зарцуулах аж.
        •          Далайн төвшин ердөө 1 метр нэмэгдэхэд Малдив зэргийн арлын орнууд усанд живнэ. Кирибати(Номхон далайн арлын улс)-ийн 2 арал аль хэдийнээ далайн давалгаан дор орчихоод байна. Хэрвээ дулаарал одоогийн хандлагаараа үргэлжилвэл Лондон, Бангкок, Нью-Иорк зэрэг хотууд далайн усанд живж олон сая хүн дүрвэж, эдийн засагтасар их хохирол учруулна.
        •         Далайн түвшин нэмэгдэх нь газрын гадрагын болон гүний усны нөөцийг бохирдуулж дэлхийн цэвэр усны хомсдол үүснэ.
        •        Хөдөөгийн хүн ам ба зарим эрэг дээрх газар тариалан (ялангуяа цагаан будаа) усанд автаж арчигдана(Эх сурвалж:
          http://www.greenpeace.org/international/campaigns/climate-change/impacts/sea_level_rise/)

        2.    Дэлхийн өөр олон мөсөн гол татарна.

        •   Дэлхийн жимс, хүнсний ногооны охь болсон Калифорны Төв хэсгийн тал хөндийг усаар хангаж байдаг Сиера Невада уулсын цас, мөс аль хэдийнээ хавар эрт хайлж байгаа ба энэ зууны төгсгөл гэхэд 30-70 % багассан байх тооцоо гарч байна. (Эх сурвалж: http://www.sierranevadaalliance.org/programs/db/pics/1133215435_14399.f_pdf.pdf  Sierra Climate Change Toolkit 2nd edition, Sierra Nevada Alliance)
        •  Африкийн хамгийн өндөр уул Килиманжаро уулын мөс сүүлийн зуун жилд 80% буурч, үүний 30-70 хувь нь 1989-2000 онд хайлжээ. (Эх сурвалж: "Thompson LG, Mosley-Thompson E, Davis ME, Henderson KA, Brecher HH, Zagorodnov VS, Mashiotta TA, Lin PN, Mikhalenko VN, Hardy DR, Beer J. 2002. Kilimanjaro ice core records: evidence of Holocene climate change in tropical Africa. Science 298: 589–593.

        http://bprc.osu.edu/Icecore/589.pdf"

        • Дэлхийн дулаарлаас шалтгаалан Хятадын мөсөн голууд жил тутамд 7 хувиар багасч байна, энэ нь уснаас хамааралтай амьдардаг 300 сая хүнд гамшиг авч ирж болзошгүй.  (Эх сурвалж: "Ice-capped Roof Of World Turns To Desert By Geoffrey Lean 08 May 2006, The Independent, http://www.countercurrents.org/cc-lean080506.htm)
        • Төв Азийн уул нуруудын мөсөн гадаргуу 1930 оноос хойш 35-50 хувь багасч, олон зуун жижиг мөсөн гол хэдийнээ устаад байна. (Эх сурвалж: http://www.unep.org/pdf/ABCSummaryFinal.pdf  UNEP Atmospheric Brown Clouds: Regional Assessment Report With Focus on Asia 2008)


        3.    Дэлхийн дахины цаг агаарын цочир үзэгдлүүд

        Одоогийн байдлаар 2010 он хамгийн халуун жил болсон :

        АНУ-ын Далай ба агаар мандал судлалын үндэсний захиргаа (NOAA)-ны цаг уур судлаач эрдэмтдийн хэлсэнчлэн энэ жил урьд өмнө тохиолдоогүй халуун байжээ.

        3,4,5 ба 6-р сарууд түүхэн дэх хамгийн халуун, 7-р сар удаах халуун сар болж өнгөрчээ.

        Тус захиргааны эрдэмтэн Дэвид Ийстэрлинг 2010 оны 6 сард дэлхийн бөмбөрцөгийн хуурай гадаргуу бүхэлдээ дулаан байсан гэсэн ердийн биш мэдээллийг мөн тэмдэглэжээ.

        Цаашилбал, дэлхийн нийт хуурай газрын 19%-ыг эзэлдэг хойд зүгийн Финлянд, Орос улсыг оруулаад 17 улс орнууд  хамгийн их хэт халалтыг үзээд байна.

        Дэлхийн гадаргын томоохон газар нутгууд энэ онд  урьд өмнө тохиолдоогүй өндөр температуртай байсан байна. Энэхүү харанга дэлдсэн баримтаараа  АНУ-ын Цас Мөсний мэдээллийн Үндэсний Төвийн захирал Доктор Серрез “Баримтаас үзвэл үнэндээ дэлхийн дулаарал зогсчихоогүй байна” гэжээ.

        АНУ-ын NCAR буюу Агаар мандал судлалын Үндэсний Төвийн захирал Кевин Тренберт “Өнгөрсөн жил бид Катринаас Рита хүртэл цагаан толгойн үсгээр нэрлэсээр цаашид нэрлэх үсэггүй болтлоо түүхэнд байгаагүй олон хар салхитай жил байсан. Энэ жил Атлантын далайн усны хэм 2005 оныхоос илүү өндөр байсан ”гэж хэлээд иймээс  халуун орны хуй салхины нэмэгдэлтэд бэлэн байхыг анхааруулжээ.”

        (Эх сурвалж: http://solveclimate.com/blog/20100816/most-ever-heat-record-temperatures-19-percent-earths-surface
        http://news.discovery.com/earth/heat-record-climate-change.html
        http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2010/08/13/AR2010081306090.html
        http://www.accuweather.com/blogs/news/story/35632/hottest-year-on-record-so-far.asp
        http://green.blogs.nytimes.com/2010/08/17/weather-extremes-and-climate-change

        Орос Улсад:

        2010 онд Орост болсон хэт халуунаас болж зөвхөн 7-р сард гэхэд л Москва хотын 14340 хүн нас баржээ. Мөн энэ аагим халуун нь Европ, Орост  хамгийн гантай жил болох шалтгаан болж Орос улс улаан буудайн экспортоо яаралтай түр зогсооход хүргэсэн байна. Орос даяар гарсан ойн түймэр ч бас хэт халалтаас болжээ.

        (Эх сурвалж: http://climateprogress.org/2010/08/07/russian-heat-wave-drought-soil-moisture-wheat)


        АНУ-д:

        Флоридад 2010 он айхтар хүйтэн эхэлжээ. Улмаар энэ бүс нутагт урьд болж байгаагүй халуун зун болсон байна. 

        Австралид:

        Австралийн хойд нутгуудаар 5-аас 10 дугаар сар урьд тохиож байгаагүй их чийглэг болсон байхад баруун урд зүгийн нутгуудаар хамгийн их халуун сарууд тохиожээ.

        Өмнөд Америкт:

        Амазон голын зарим ай савд ган болж, усны төвшин түүхэнд тэмдэглээгүй хамгийн бага хэмжээнд хүрч багассан байна.
        (http://seattletimes.nwsource.com/html/businesstechnology/2013716921_apyescidisastrousyear.html)

        4.    Хээрийн их түймрүүдийн аюул


        Австрали улс

        Өмнөд Австралид  хэт халж, аадар бороо орон, үерийн ус хойд зүгт заналхийлсэн учраас Зүүн Австрали  гал түймэр, үерт бэлэн байдлаа өндөрсгөв. Зууны хамгийн их халууны давалгаа хуурай салхи, өндөр температуртайгаар дайран өнгөрөхдөө Австралийн 25 жилийн түүхэн дэх хамгийн том ойн түймрийг үүсгэжээ.

        (Эх сурвалж: http://www.google.com/hostednews/afp/article/ALeqM5gyUztdckUqzd_SFg9jClfRmHlWEg)

         

        Орос улс

        2010 оны 8 сард Оросын ой мод, хүлэр шатаж цаашлан хүний хяналтаас гарч, улам ширүүсэн Европ тивийн газар нутгийн ихээхэн хэсэгт халдаж, Оросын 7 муж онцгой байдал зарласан. Орос улс даяар нийт 520 гал түймэр нийт 188,525 га (465,000 акр) газрыг хамарч байна, бараг 650,000 гектар газар шатсан байна.

        (Эх сурвалж:  http://online.wsj.com/article/SB10001424052748704017904575408833952872038.html)


        5.    Дэлхий даяархи үер усны аюул

        Энэ жилийн 9 сарын байдлаар зөвхөн үер усны аюулд гэхэд л 59 улс орны 6300 хүн амь эрсдсэн тухай Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага мэдээллээ.

        Swiss Re  байгууллагын мэдээгээр 11 дүгээр сарын 30-ны байдлаар 2010 онд байгалийн гай гамшигт 260 000 хүн амь эрсэдсэн байна. Түүнчлэн байгалийн гамшгийн 2010 онд эдийн засагт 222 тэрбум ам.долларын хохирол учруулсан нь Хонконгийн эдийн засгаас давсан байна.

        http://seattletimes.nwsource.com/html/businesstechnology/2013716921_apyescidisastrousyear.html)


        Хятад улс

        2010 оны зун Хятад даяар орсон бороо 10 жилд болж байгаагүй их үерийг эхлүүлж, олон томоохон голуудын ус аюултай түвшинд хүрч нэмэгдэн, тоолшгүй олон хөрсний гулсалт үүсгэжээ. Үерийн улмаас 1,4 сая орон гэр сүйдэж, 275 тэрбум юаны (41 тэрбум доллар) эдийн засгийн шууд гарз хохирол учирсан байна.

        Хятадын зүүн хойд хэсэг хамгийн их өртсөн ба Хойд Солонгостой хил залгадаг гол мөрний ус хальж, хотууд бүхэлдээ үерлэж, 2 улс аль аль нь үерт автахаас айхад хүрсэн байна.

        (Эх сурвалж: http://www.google.com/hostednews/afp/article/ALeqM5juX85JVgP2tsnqUSZxNgLuXejxDw)

        Пакистанд

        2010 оны Пакистаны үер нь 7-р сард борооны улиралд хүчтэй бороо орсноос эхэлжээ. 2000 гаруй хүн нас барж, нэг сая гаруй орон гэр сүйдсэн байна. Мөн 20 сая хүн бэртэж, орон гэргүй болжээ.( Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/2010_Pakistan_floods)

        Австралид

        2010 оны1 дүгээр сард Австралийн Квийнсланд муж  маш хүчтэй үерт өртсөн нь "Библийн дайтай"  аюул гэж нэрлэгдэж байлаа. Франц болон Герман улсын нутгаас их хэмжээний газартай 20 хот үерт автсан юм. Автралийн түүхэнд болсон хамгийн чийглэг хаврын улирал бас хотуудад аюултай байв. Квийнсланд мужийн наад зах нь зургаан мөрөн эргээсээ хальжээ. Үерт өртсөн 200000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Учирсан хохирлыг арилгах зардал хэдэн тэрбум Австрали доллараар хэмжигдсэн байна.

        (http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-12102126)


        6.    Дэлхийн том газар хөдлөлтүүдийн гамшиг

        Хятад

        ·         Сичуан мужид 2008 оны 5 сард 8 баллын газар хөдөлж Хятадын баруун өмнөд их хэмжээний нутагт асар хохирол учруулж, хамгийн багадаa 87,000 хүн нас барах буюу орон гэргүй болжээ.

        ·         2009 оны 8 сард Гоулдмудад 6.2 баллын хүчтэй газар хөдөлж, хөрсний нуралт үүсгэн 30 айлын гэрийг хамж оджээ.

        ·         2010 оны 4 сард Хятадын баруун хэсэгт 6.9 баллын хүчтэй газар хөдөлж, 589 хүн хорогдож, 10,000 хүн гэмтэл авчээ.

        (Эх сурвалж:  http://www.telegraph.co.uk/news/worldnews/asia/china/7588401/China-earthquake-kills-hundreds.html)


        Исланд болон бусад улс орнуудад

        Галт уулын дэлбэрэлт Европ тивийн агаарын хөдөлгөөнийг хэдэн хоногоор зогсоож, 7 сая гаруй зорчигчийн нислэгийг саатуулжээ. Конго, Гуатэмал, Эквадор, Филиппин, Индонез зэрэг бусад газар нутгуудад болсон галт уулын идэвхжилтээс болж хүмүүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахад хүрсэн байна. Жилийн эхээр болсон үерийн дараах хөлсний гулгалт, газар хөдлөлтүүдэд хүмүүс хэдэн зуугаараа амь эрсэдсэн юм.

        Индонез улсад

        10 дугаар сард Индонез улсын газар нутаг гурван ч удаагийн гамшигт өртсөн юм: 7.7 баллын газар хөдлөлт болж, цунамид 500 хүн амь эрсдэж, галт уулын дэлбэрэлтээс болж 390000 нутгаасаа дүрвэн нүүсэн байна.

        (http://seattletimes.nwsource.com/html/businesstechnology/2013716921_apyescidisastrousyear.html)

        Дэлхийн эргэн тойронд

        сард  Соломон арлуудад 3 удаа хүчтэй газар хөдлөлт болж, үүнээс хэдхэн долоо хоногийн дараа 7.0 баллын газар хөтлөлт Гайти-гийн нэг хэсгийг газрын хөрстэй тэгшилж, нэг сая гаруй хүн орон гэргүй болж, 230000 гаруй хүн нас барж,  300,000 гаруй хүн гэмтэж бэртэв. Солонгос, Хятад бас л өртөв. Гэтэл Чилд бас хамгийн хүчтэй 8.8 баллаар хөдлөв.  Япон, Мексик, Суматра, саяхан Баруун Хятадад газар хөдлөлттэй холбоотой хурц үйл явдлууд өрнөв. 2010 оны 4 сарын байдлаар эдгээр гамшигт нас барагсдын тоо бараг 250,000 болсон байна. (Эх сурвалж: http://www.businessweek.com/news/2010-04-15/killer-quakes-on-rise-with-cities-on-fault-lines-roger-bilham.html)


        7.    Дэлхийн хүнсний хомсдол

        Цаг уурын таамаглагдашгүй байдал хүнсний хангамжийн тогтвортой байдалд аюул учруулж байна:  


        2010 оны 9 сарын 7-ны Мягмар гарагт Шри Ланкад байршдаг Усны менеджементийн Олон улсын Хүрээлэн (IWMI) Шведийн Стокгольм хотод олон улсын эрдэмтдийн Дэлхийн усны Долоо хоногийн чуулганд илтгэлээ танилцуулсан юм. Илтгэлд уур амьсгалын өөрчлөлтөөс болж бороо хурны таамаглагдах боломж алдагдаж, бороо хур орох цаг найдваргүй, хэмжээ янз бүр байгаа нь дэлхийн хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтөнд улам бүр илт нөлөөлж байгааг сэрэмжлүүлсэн байна.

        Үүний шалтгаан нь зохих хэмжээгээр Азид ургацын ойролцоогоор 66%-ыг, Африкт бүр 94%-ыг усалгаагаар бус харин зөвхөн бороогоор тэтгэж байгаа явдал юм. Энэ зун Орост түймрийн гамшиг болж байхад Пакситанд уршигт үер болж байх жишээ, туйлын хуурайшилтыг онцлон дурдаж, Энэтхэгийн Шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны CSE төвийн тэргүүн Сунита Нарайн хэлэхдээ “Бид улам их устай, улам олон өдөр бороотой, тэгсэн хэрнээ хувьсамхай нөхцөлд ойртож очиж байна, үүнээс болж ган, үерийн гамшиг нүүрлэх болно ” гэжээ.”
        (Эх сурвалж:
        http://www.france24.com/en/20100907-erratic-global-weather-threatens-food-security)


        8.    Дэлхийн дулаарал: Хэм-нэг бүрчилсэн зааварчилгаа

        Дэлхийн дулаарал өдгөөгийн хурдаагаа үргэлжлэх юм бол бид устаж үгүй болох нөхцөлтэйтэй тулгарах болно. Дэлхий халахын хэрээр яг чухам юу болох гээд байна вэ? Энд, Зургаам хэм: Халуун гараг дээрхи бидний ирээдүй, Марк Лунас, National Geographic,  2008  оны 1 сарын 22 (Lynus, M, 2007) гэсэн эх сурвалжид байгаа нэг хэм –бүрчлэн заасан удирдамж байгааг дуулгая

        Цельсийн 1 хэм

        Мөсгүй тэнгис далайн ус улам их дулааныг шингээн авч, дэлхийн дулаарлыг түргэснэ; дэлхийн гадаргуугийн гуравны нэг нь цэнгэг усгүй болно; нам дор газрын эргүүд үерлэнэ.

        Дэлхийн 1 хэмийн дулаарлаас зайлсхийх боломж: тэг.

         

        Цельсийн 2 хэм

        Европчууд зүрхний шигдээсээр нас барж байна; ой мод түймэрт автана; стресст орсон ургамлууд нүүрстөрөгчийг шингээж авахын оронд ялгаруулж эхлэнэ; бүх төрөл зүйлийн гуравны нэгт устаж үгүй болох аюул нүүрлэнэ.

        Дэлхийн 2 хэмийн дулаарлаас зайлсхийх боломж: 93%, гэхдээ хүлэмжийн хийн ялгарлыг ирэх арван жилд 60% багасгах юм бол.


        Цельсийн 3 хэм

        Ургамал хөрснөөс ялгарсан нүүрстөрөгч дэлхийн дулаарлыг түргэсгэнэ; Амазоны ой үхжинэ; эргийн хотуудыг супер-хар салхи нэрвэнэ; Африкт өлсгөлөн нүүрлэнэ.

        Дэлхийн 3 хэмийн дулаарлаас зайлсхийх боломж: муухан, хэрвээ өсөлт 2 хэмээс хэтэрч, хөрс ургамлаас ялгарсан нүүрстөрөгч эргэлтэнд орвол.


        Цельсийн 4 хэм

        Мөнх цэвдгийн хайлалт эрчээ авах нь дэлхийн дулаарлыг зогсоолтгүй болгоно; Их Баританы ихэнх хэсэг үерийн гамшгаас бол суурьшилын боломжгүй болно; Газрын дундад тэнгисийн бүс нутаг эзгүүрч орхигдоно.

        Дэлхийн 2 хэмийн дулаарлаас зайлсхийх боломж: муухан, хэрвээ өсөлт 3 хэмээс хэтэрч, мөнх цэвдгийн хайлалтыг эрчинд нь оруулвал.


        Цельсийн 5 хэм

        Далайн ёроолоос гарсан Метан хий дэлхийн дулаарлыг гааруулна; туйлууд мөсгүй болно; хүмүүс хүнс хайж дүрвэнэ, газаргүй болсон амьтад амьдрах гэж дэмий л зүтгэнэ.

        Дэлхийн 2 хэмийн дулаарлаас зайлсхийх боломж: маш өчүүхэн, хэрвээ өсөлт 4 хэмээс хэтэрч, тэнгэсийн ёроолоос метан хий сулагдвал.


        Цельсийн 6 хэм

        Дэлхий дээрхи амьдрал төгсөнө, уран зөгнөлийн мэт салхи шуурга, үер,  хүхэрт устөрөгчийн хий, метаны галт бөмбөлөг дэлхий даяар атомын бөмбөгийн хүчээр нисэх болно; зөвхөн мөөгөнцөр эсэн мэнд оршино

        Дэлхийн 6 хэмийн дулаарлаас зайлсхийх боломж: тэг, хэрвээ өсөлт 5 хэмээс хэтэрвэл, тэр үед бүх үйл хяналтанд байхаа болино.


        9.    Мал аж ахуйн хаягдлаас үүсдэг бохирдол

        Америкийн Нэгдсэн Улс

        ·         Төвийн баруун бүсийн ундны усны худгуудын 13 хувь нь бордоо, ялгадас хаягдлын усан сангийн халилт урсацаар бохирдсоноор азотын аюулгүйн төвшин алдагдсан байна.

        ·         2001 онд фермийн үйл ажиллагаа орон нутгийн ундны усыг бохирдуулсан учраас EPA гахайн таван үйдвэрт албан шаардлага тавьж, оршин суугчдыг савалсан усаар хангуулсан байна.  

        ·         1997 онд хийгдсэн судалгаагаар малын фемрийн үйл ажиллагаануудын 82 хувь нь тухай газар нутгийн чадамжаас хэтэрсэн азот үүсгэж, шувууны аж ахуйн 64 хувь нь фосфорыг хэмжээг хэтрүүлсэн байгааг тогтоожээ.

        ·         Шесапэйд Бэй Сангийн саяхны судалгаа тахианы ялгадас тус далайн хойг дахь хаягдлын гол эх сурвалж болсныг тогтоосон байна.

        (Source: http://www.hsus.org/farm/resources/pubs/gve/for_the_environment.html


        10. Хүн ба амьтны Эрхэм Чанар (NQ)

         “Янз бүрийн төрөлтнүүд энэрэнгүй сэтгэл, аминч бус чанарыг хэрхэн агуулж байгааг Эрхэм чанар (Noble Quality(NQ)) хэмээх үзүүлтээр хувиар хэмжиж болох юм байна гэдгийг бясалгах явцдаа илрүүлсэн юм.

        Жишээ нь нохой, гахайны NQ 30 %. Үнээнийх 40 %. Харин мах иддэг догшин амьтдын нинжин сэтгэл их доогуур байдаг. Жишээ нь: арслангийн NQ 3, барынх 4 % байдаг.

        Хүн дээр ярих юм бол: бидний заримд нь NQ 10 % байхад бидний ихэнх нь ердөө л 3-хан хувийн NQ –тай байдаг байна. Хүмүүс бид зэрэгцэн амьдрагч амьтдынхаа Эрхэм чанарийн энэ жишээнээс суралцах хэрэгтэй байна.” — Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

        Хүн ба амьтны Хайрын чанар (LQ) 

        “Энэ нь эх үрийн, эхнэр нөхрийн хайраас хэтийдэн хамаг төрөлтнийг нөхцөл болзолгүй хайрлах хайрын чанар юм. Бидний ачтан буянтан, танихгүй хүн, дайсан ч бай хамаагүй бид тэдэнд амь хайргүй туслахад бэлэн байдаг.” —Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

        Их багш Чин Хай тэнгэрлэг мэргэн ухаанаасаа хуваалцан зарим амьтад, болон хүн төрөлхтөний LQ-г хэлж өгсөнийг доорхи жагсаалтанд үзүүллээ.

         

        ·         Гэрийн тэжээмэл амьтад: 80% аас 300% хооронд

        Нохой   110%                       Гахай   120%

        Тахиа     90%                       Сарлаг 110%

        Морь    180%

         

        ·         Араатан амьтад: 20% аас 300% хооронд

        Зэрлэг сармагчин  100%         Баавгай  110%

        Заан                        100%        Халим    300%

        Үнээ                        300%         Далайн гахай 110%

        Бар                          20%          Арслан        21%

         

        ·         Хүн төрөлхтөн: Дундаж нь 20%

        Энэ гараг дээрх хамгийн өндөр нь: 90%   

        Энэ гараг дээрх хамгийн бага нь: 5%

        Гэгээнтэн/ мэргэд: хэдэн 1000% гэхдээ тэд энэ гарагийн хүн төрөлтөн биш!

         “NQ болон LQ хоёулаа чухал, харин IQ чухал эсвэл үгүй ч байж болно! Бид энэ LQг уудлан хөгжүүлвэл зохино.  Хүмүүс энэ гараг дээр (богинохон) үнэт цагаа яаж зарцуулж байгаагаа эргэн харж дүгнэлт хийх хэрэгтэй. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *