• Хоёрдугаар бүлэг. Хүн төрөлхтнийг сэрээх сэрэмжлүүлгийн дохио > Байдал хамгийн муугаар төсөөлснөөс ч дор байна
      • I. Байдал хамгийн муугаар төсөөлснөөс ч дор байна


        Хар шуурга, үер, ган гачиг, дулаан агаарын давалгаа зэрэг цочир үзэгдлүүд ихэвчлэн гамшиг, үхэл эндэгдэл дагуулж байгаа нь бидэнд уур амьсгалын өнөөгийн явц нь НҮБ-ын Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн шинжээчдийн хороо (IPCC)–ноос дэвшүүлсэн хамгийн муу төлөв байдлаас ч дор байгааг хэлж өгч байна.

        Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулчихдаг юм гэхэд гарагт маань агаар мандалд хэдийнэ дэгдсэн хийнүүдээс ангижирч эдгэтэл бас л хугацаа шаардагдана.

        Нэр заан хэлбэл метан хий хэмээх энэ богино мөчлөгтэй хийнд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатайн учир энэ юм. Метан хий нь CO2-оос хамгийн багадаа 72 дахин их дулаан хураадаг бөгөөд дунджаар 20 жил оршдог. Метан хийн хамгийн том уг сурвалж бол мал аж ахуйн салбар бөгөөд чухамдаа энэ л бид таслан зогсоох ёстой дулаарлын тэргүүн шалтгаануудын нэг юм.

        Гэвч юуны өмнө би та бүхэнтэй уур амьсгалын өөрчлөлт хүн ба амьтны амь насанд нөлөөлж буй тухай хамгийн сүүлийн үеийн зарим баримт нотолгоог хуваалцахыг минь зөвшөөрнө үү.



        Арктик ба Антарктикийн мөс хайлж байна



        Арктикийн мөс хайлж байна

        Арктик буюу Хойд туйл 2012 он гэхэд, IPCC-ийн таамаглалаас 70 жилээр урьтаж мөсгүй болж магадгүй байна. Нарны тусгалыг буцаан ойлгогч ийм хамгаалалтын мөсөн бүрхүүл байхгүй болох юм бол нарны дулааны 90 хувь нь далайн усанд шууд шингэж, улмаар дэлхийн дулаарлыг түргэсгэх ажээ16

        Хойд туйлын мөсөн бүрхүүлд гарч буй өөрчлөлт маш эрс явагдаж байна. Цаг уур судлаачдын хэлж буйгаар нийт мөсөн бүрхүүлийн ердөө 10 хувь нь хуучны зузаан, 90 хувь нь шинээр бүрэлдсэн нимгэн мөснөөс бүрэлдэж буй ажээ.

        17

        Эрчээ авсан Дэлхийн дулаарал болон Эргэх холбоотой гогцоо

        Хэрэв далай тэнгисийн ус улам бүлээсэх юм бол мөсний хайлалт түргэснэ. Мөс хайлчих юм бол дулаан сансар луу буцаж ойхгүй.
          Тийм учраас энэ дулаан ч бас мөсийг хайлуулж, усыг улам халаах болно. Ингээд энэ хоёр хавсран мөсний хайлалтанд дэм үзүүлж, гарагийн дулаарлыг нэмэгдүүлнэ. Та энэ чөтгөрийн тойргийг ойлгосон байх.

        Ийм учраас л эрдэмтэд үүнийг урьд нь маш сайн таамаглаж чадахгүй байгаад байсан юм. Харин одоо бол тэд маш сонор сэрэмжтэй байгаа. Тэд нөхцөл байдлыг нүд салгалгүй сайтар ажиглаж байна. Бид хангалттай хурдан арга хэмжээ авдаггүйд л асуудлын гол байгаа юм.18


        Эх сурвалж: Цас мөсний Мэдээллийн Үндэсний төв, http://nsidc.org/arcticseaicenews/index.html arcticseaicenews/index.html

        Грийнлэндийн болон Антарктикийн мөс хайлж байна

        Грийнлэнд болон Антарктикийн том мөсөн бүрхүүлүүд үргэлжлэн хайлсаар байгаа учраас далайн төвшин аюултай хэмжээнд өсч, салхи шуургын эрч хүч нэмэгдэх төлөв хүлээгдэж байна. Баруун Антарктикийн мөс бүхэлдээ хайлсан тохиолдолд далайн усны дундаж төвшин хамгийн багадаа 3.3, 3.5 метрээр нэмэгдэж (10.8 – 11.8 фийт),19 далайн эргээс 200 бээр радиуст суурьшдаг 3.2 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын тал хувийг гамшигт нэрвүүлэх юм.

        АНУ-ын Цас мөсний мэдээллийн Үндэсний төвийн эрдэмтдийн хэлж байгаагаар бол хэрвээ Антарктикийн мөс бүхэлдээ хайлвал далайн төвшин тооцоолж байснаас хамаагүй илүү нэмэгдэх ажээ. Зарим эрдэмтэд 70 хүртэл метрээр (230 тохой) нэмэгдэнэ гэж байгаа бөгөөд ингэвэл Дэлхий дээрхи бүх амьд оршнолд үхлийн аюултай гэсэн үг.

        20


        Усанд живж буй газрууд ба цаг уурын дүрвэгсэд 


        Далайн усны төвшин нэмэгдсэний улмаас арлууд усанд живж байна. Тували, Тонга болон бусад 40 арлын үндэстэнд улс эх орноороо бүхэлдээ дүрвэн нүүх төлөвлөгөө гаргахад тулчихаад байна.

        Шилжилт нүүлгэлт хариуцсан олон улсын байгууллагын гаргасан илтгэлд биднийг амьд байхуйд эсвэл 2050 он гэхэд уур амьсгалын дүрвэгсдийн тоо 200 саяд, эвсэл бүр 1 тэрбумд хүрч магадгүй гэжээ.21 Эдгээр хүмүүс бол бүхий л хот суурингаараа эсвэл улс үндэстнээрээ живэх буюу сүйрэхэд хүргэгч далайн усны нэмэгдэлт болон мөнх цэвдгийн хайлалтаас зугтаан арал эсвэл далайн эрэг дэх гэр орноо орхин дүрвэхэд хүрсэн хүмүүс юм.22

        (
        Далайн түвшний өсөлт, түүний дэлхий дахины үр дагаврын талаар 1 дүгээр хавсралтаас лавлаж харна уу.)

        Далайн төвшний нэмэгдэлтийн таамаглал


        Эх сурвалж: IPCC, Fourth Assessment Report, 111, figure 1.


        Метан гидрид: Цагийн бөмбөг

        Арктикт гарч буй удаах нэг өөрчлөлт бол метаныг хадгалан нөөгч [метаны гидрид] ердийн цэвдэг давхрага болох мөнх цэвдгүүд гэсч байгаа явдал юм. Сүүлийн жилүүдэд энэ давхрага гэсч буйн улмаас метан хий чөлөөлөгдөн дэгдэж, түүний агаар мандалд байх хэмжээ нь 2004 оноос хойш огцом нэмэгдсэн байна.23

         
        Дэлхийн дулаарлын төвшин цельсийн 2 хэмээс давж даамжрах юм бол хэдэн тэрбум тонн метан [далайн гүнээс дэгдэн гарч ирэх гидрид]  чөлөөлөгдөн агаарт дэгдэнэ, ингэвэл энэ гараг дээрх амьд оршихуйнууд үй олноороо мөхөхөд хүрч болзошгүй.



        Агаарын хэм ердөө хэдхэн хэмээр нэмэгдэхэд л эдгээр хий уур болон дэгдэж, агаар мандал руу гулгиж агаарын хэмийг улам нэмэгдүүлэх болно, ингэснээр улам их метан дэгдэж, Дэлхий болон далайн усыг улам халаана гэх мэтээр үргэлжлэн давтагдана. Арктикийн хөлдүү тундрт түгжигдсэн байгаа 400 гигатон метан хий - энэ гинжин урвалыг эхлүүлэхэд хангалттай хүрэлцэнэ...Энэ мөчлөг нэг л эхэлчих юм бол дэлхийн дулаарал хяналтаас гарах болно.”24
        —Геологч Жонн Атчесон

        Бидний санааг зовоож буй зүйл зөвхөн усны нэмэгдэлт биш юм; харин хорт хийнүүд, хүхэрт ус төрөгч, метан хий болон далайн усанд байгаа бусад төрлийн хийнүүд юм.25

        Метан хий мөнх цэвдгүүдээс, далайгаас, түүнчлэн мал аж ахуйгаас, мал үржүүлгээс гэх мэтчлэн дэгдэн гарч ирэхийн хирээр илүү их мөсийг хайлуулна. Ийнхүү нэмэгдэн хуримтлагдсан хий агаар мандалт урт хугацаагаар орших болно.

        Буцах замгүй цэг дээр очлоо л бол уулын уруу өнхрөх болно; дахиад ямар ч өөрчлөлт хийх арга байхгүй. Тэр мөчид бидэнд юу ч туслахгүй. Магадгүй хэн ч эсэн мэнд үлдэхгүй ч юм бил үү, үлдсэн ч маш цөөн байх болов уу.

        Гараг нэг л сүйрлээ бол Ангараг гараг лугаа оршин суурьшил байх аргагүй  болно. Гараг хэрвээ дахиад нөхөн сэргэж болмоор байдгиймаа гэхэд үүнд хэдэн сая, заримдаа хэдэн зуун сая жилийн хугацаа шаардагддаг.


        Бид хурдан өөрчлөгдөх тусмаа л сайн. Тэгвэл бид уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлаж чадна. Бас бид гарагаа дариу, маш хурдан нөхөн сэргээж чадна. Харин өөрчлөлт хийхгүй байгаад байвал гараг дариу бас тун хурдан сүйрэх болно.


        Татарч буй мөсөн голууд болон усны хомсдол



        Мөсөн гол татрахын үр нөлөө

        Манай гарагийн ихэнхи мөсөн гол хэдхэн арван жилийн дотор ширгэж үгүй болох агаад 2 тэрбум гаруй хүний амь амьдралд аюул учруулах болно. Эдгээр хүмүүсээс 1 тэрбум орчим нь Гимилайн мөсөн голууд татарч ширгэхээс үүдэх хор уршгийг шууд амсах юм. Гимилайн мөсөн голууд өөр хаана ч байхгүй хурдацтай хайлж ширгэж байгаа бөгөөд тус сав нутгийн 18,000  гаруй мөсөн голын 2/3 нь ширгэж байна.26 Мөсөн голууд хайлснаас үүдэх эхний үр дагавар бол хүчтэй үер, хөрсний нуралт юм. Мөсөн голууд хайлж ширгэх үйл явц үргэлжлэхийн хирээр хур тунадасны хэмжээ багасч, ган гачиг ба усны хомсдол үүснэ.27

         
        Дэлхийн мөсөн голуудын байдал хүндэрчээ

        Монтана мужид [АНУ] байдаг Мөсөн Голын Үндэсний хүрээлэн дэх алдарт мөсөн голууд ердөө арван жилийн дотор алга болох төлөвтэй байна.28 Баруун долоон мужийн усан хангамжийн гол эх сурвалж болдог Колорадо мөрөн [цас мөсний усаар сэлбэгддэг] одоо хатаж байна.29

        Перу бол Андын бүхий л мөсөн голуудын 70% нь оршдог өлгий нутаг бөгөөд тэндээс тус улсын хүн амыг нь усаар, усан цахилгаан станцуудыг нь эрчим хүчээр хангадаг билээ. Энэ бүх голууд 2015 он гэхэд буюу ердөө хэдхэ жилийн дараа устсан байж магадгүй болоод байна.30 Усан хангамж багасч байгаа нь хүрэлцээтэй усгүй эсвэл өөрт ноогдох хувийг хүртэх гэж зовдог олон олон хүн, түүний дотор таатай нөхцөл боломжгүй тариаланчдын дунд бухимдлыг гааруулж, бүр зөрчил тэмцэл хүртэл дэгдээж байна. 

         (Дэлхийн татарч буй мөсөн голуудын тухай нэмэлт мэдээллийг 2 дугаар хавсралтаас лавлана уу.)


        Хэт загасчлал, үхмэл бүс, далайн усны хүчилжилт



        АНУ-д байдаг Пью Коммишн (Pew Commission) байгууллага далайн эко орчинд хамгийн том аюул занал учруулагч нь хэт загасчлал бөгөөд үүний дараач нь малын ялгадас, малын тэжээл тариалахад ашигладаг бордоог багтаадаг мал аж ахуйн хаягдал юм гэж дүгнэжээ.31

        Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн үхмэл бүс гэгдэх газрууд далай тэнгист үүсч, тоо нь 400 хол давжээ. Мал аж ахуйд ашигладаг бордоо далайн усанд орж, улмаар амьдрал тэтгэхэд зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчийн дутагдлыг үүсэхэд нэмэр болсноор эдгээр [үхмэл бүс] газрууд үүсдэг ажээ.32


        Үхмэл бүс үүсгэдэг улаан түрлэгт ус ньбохирдсон Копакабана эрэг, Рио Де Жайнеро, Бразил.


        Далайн том загасны 90 гаруй хувь нь сүүлийн 50 жилд арилжааны зорилготой загас агнуурын улмаас устсан гэж эрдэмтэд тооцоолсон байна.33

        Загас агнуур өнөөгийн хурдаараа үргэлжлэх юм бол 2050 он гэхэд бүх төрөл зүйлийн загас устаж үгүй болсон байна, тиймээс нөхөн сэргээх оролдлогуудаа дариу эхлэх хэрэгтэй гэж тэд сэрэмжлүүлжээ.34


        Эх сурвалж: Б. Ворм ба бусад,“Accelerating Loss of Ocean Species
        Threatens Human Well-being”, Science, November 3, 2006,
        www.compassonline.org/pdf_files/WormEtAlSciencePR.pdf
        and B. Worm et al.,“Impact of Biodiversity Loss on Ocean Ecosystem Services


        Зарим загасны тоо толгой хорогдсон нь далайн усны хүчилжилт нэмэгдэхэд түлхэц болж, энэ нь эргээд далайн ус CO2 –ыг шингээх чадварыг бууруулж байна.

        Орчин нөхцлийн доройдолд амьсгаа нь давчдах болсноор халим, далайн гахайнууд далайгаас дайжиж байна. Тэд нэг дор хэдэн зуугаараа далайн эрэг дээр гарч үхэж байна, учир нь тэд далайн усны хордсон нөхцөл байдлыг тэвчиж дийлэхээ больсноос тэр юм
        .35


        Цаг агаарын цочир үзэгдлүүд


        Агаарын жилийн дундаж хэм өнгөрөгч арван жилд дор хаяж 2 удаа гарагийн түүхэнд урьд байгаагүйгээр хамгийн их халахыг бид харлаа. 2003 онд Европыг  түүхэнд байгаагүй дулаан агаарын урсгал дайрч хэдэн мянган хүний аминд хүрэв. Дулаан агаарын урсгал мөн Австралын түүхэнд байгаагүй аюулт хээрийн түймрийг араасаа дагуулсан юм.36

        Пуэбла Мужид
        [Мексикийн] өнгөрсөн хэдхэн жилд ойн түймэр нэмэгдэж; хур борооны хэмжээ нь нэг хавтгай дөрвөлжин метр газар тутамд 200 литрээр татарч; агаарын жилийн дундаж хэм Цельсийн 17.5 хэм болж өсчээ. Өвлийн цагийн агаарын хэм ч мөн адил хэвийн хэмжээнээс өндөр байна.  

        Перуд сүүлийн таван жилд [2003-2007] агаарын хэм болон үе
        рийн цочир үзэгдэл наандаж гурван удаа тохиож, 500 000 хүн нэрвэгджээ. Ердөө 30-хан жилийн дотор үер 60%-иар,  урсгал шавар 400%-иар нэмэгдсэн байна.37 Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цочир хүйтрэл, хөлдөлт өмнөд Андад болж, 250 орчим хүүхдийн аминд хүрч, олон хүнийг өвчлүүлсэн учраас [Перугийн] Ерөнхийлөгч Гарсиа 2009 онд онцгой байдал зарласан юм.38

        (Дэлхийн цаг агаарын цочир үзэгдлүүдийн талаархи нэмэлт мэдээллийг 3 дугаар хавсралтаас лавлана уу.)

          Уур амьсгал ердөө л агаарын дундаж хэм, хур тундсаар бус бас цаг агаарын үзэгдлүүдийн төрөл, давтамж, эрчимээр тодорхойлогддог. Хүний үйл ажиллагаанаас үүдсэн уур амьсгалын өөрчлөлт нь дулааны урсгал, хүйтэн агаарын урсгал, салхи шуурга, үер, ган гачиг зэрэг цочир үзэгдлүүдийн давтамж, хүчийг өөрчлөх чадамжтай39
        —НҮБ-ын Хүрээлэн буй орчинг хамгаалах Агентлаг


        Байгалийн гамшгуудын давтамж нэмэгдэж байна


        Ган гачиг, цөлжилт, хээрийн түймэр

        НҮБ-ын судалгаанаас үзэхэд модыг хэт огтлох, мал бэлчээх зэрэг хүний буруу үйл ажиллагаанаас үүссэн хор хохирлууд нь цөлжилтийн гол шалтгаан бөгөөд  цөлжилт нь б100 гаруй улс орны 1.2 тэрбум ард иргэдийн аж амьдралыг эрсдэлд оруулж айна.40

        Цэнгэг усны үнэт эх булгууд бас ширгэж байна, жишээлбэл Бээжин, Дели, Бангкок зэрэг хотуудын болон АНУ-ын Дундадөрнөд гэх мэт хэдэн арван бусад бүс нутгуудын газрын гүний усны ундрагууд ширгэж хатаж байна. Түүнчлэн Ганга, Иордан, Нил, Янцзы зэрэг гол мөрны усны төвшин жилийн ихэнхи үед доогуур байдаг боллоо.
         

        Хятадад 50 жил тохиож байгаагүй ган
        [2009 онд] болж хойд бүсийн 12 муж амин чухал ургацаа алдсан бөгөөд хохирол амссан тариаланчдад туслахад зориулж улсаас хэдэн тэрбум ам.доллар зарцуулжээ.41

        2009 онд Непал болон Австралид болсон хээрийн түймэрт ган гачигийн нөхцөл байдал улам нэрмээс болов.42 Африкийн ердөө хэдхэн улсыг дурдвал Сомали, Этоип, Судан улсууд ган гачигт нэрвэгдэн туйлдаж байна.

        Уулсын цасан хайлж их хэмжээний усны нөөц алдагдаж буйн улмаас АНУ-ын Баруун бүсэд ган гачиг хямрал болж нүүрлэж байгаа талаар судлаачид дурдсан байна

        (Дэлхийн гол ган гачиг, хээрийн түймрийн талаархи нэмэлт мэдээллийг 4 дүгээр хавсралтаас лавлана уу.)


        Салхи шуурга, үерийн давтамж нэмэгдлээ

        Хар салхи, халуун орны хуй салхины хүч, үргэлжлэх хугацаа өнгөрсөн 30 жилийн дотор 100% ихэссэн бөгөөд АНУ-ын Массачусетсийн Техник технологийн хүрээлэнгийн (MIT) эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь ур амьсгалын өөрчлөлттэй уялдан далайн усны дулаан нэмэгдсэнтэй холбоотой ажээ

        АНУ-ын Технологийн Жиоржиа Хүрээлэнгийн судалгаагаар бол хамгийн сүйтгэлтэй 4 ба 5 дугаар категорын хар салхины дэлхийн нийтийн тоо сүүлийн 35 жилд хоёр дахин нэмэгдсэн байна. 5 дугаар категорын хар шуурга гол гол хотуудад хамгийн их сүйрэл авч ирсэн байна. Бас тэдгээрийн хүч, үргэлжлэх хугацаа 1970-аад оноос хойш 75%-иар өссөн байна.

        Эдгээр шуурганы нэг болох ул мөрөө одоо ч мэдрүүлсээр буй 2005 оны Катрина хар салхи нь Нью-Орлиансын газар нутгийг голлон дайрсан бөгөөд нутгийн иргэд өнөөдрийг хүртэл алдсан гэр орон, амьдралаа сэргээж дуусаагүй л байна.

        АНУ-ын далай, агаар мандлын Үндэсний Захиргаанаас мэдэгдсэнээр бол 2008 онд АНУ-ын түүхэнд анх удаа циклон хар салхи 6 удаа дараалан гарч, төв нутагт хөрсний нуралт үүсгэжээ.  

        Умард Атлантын Далай болон Энэтхэгийн Далай бол хар салхины чиглэл хамгийн хүчтэй байдаг хоёр бүс юм

        (Дэлхийн гол гол үерийн аюулын талаархи нэмэлт мэдээллийг 5 дүгээр хавсралтаас лавлана.)




        Их Багш Чин Хайн Олон улсын нийгэмлэг
        гамшигт нэрвэгсдэд тусламж хүргэж байгаа нь, Пакистан, 2010


        Их Багш Чин Хайн Олон улсын нийгэмлэг
        гамшигт нэрвэгсдэд тусламж хүргэж байгаа нь, Гайти
        , 2010


        Газар хөдлөлт

        Эрдэмтэд газар хөдлөлт нь дэлхийн дулааралтай холбоотой гэдгийг илрүүлжээ. Учир нь өмнөд хойд туйлууд дээрхи болон Грийнлэндийн доорхи мөс хайлах нь Дэлхийн плитүүд дээрхи шилжилтэнд даралт үзүүлснээр газар хөдлөхөд хүргэх хөдөлгөөнийг өдөөдөг.

        Манай цаг үеийн хамгийн эмгэнэлтэй нэг гамшиг бол 2004 онд дэгдэж дэлхийн хүмүүс, Индонезийн ард түмэнд асар их уй гашуу авч ирсэн цунами [газар хөдлөлтөөс үүдсэн] байлаа. 

        (Дэлхийн газар хөдлөлтийн талаархи нэмэлт мэдээллийг 6 дугаар хавсралтаас лавлана уу.)


        Шавьж хорхойн дайралт

        Америкийн Нэгдсэн Улсад Рокки нуруудын нэг сая акр нарсан ой дэлхийн дулаарлаас дайжин нүүдэллэгч цох хорхойн дайралтанд өртөж үгүйрчээ. Үүнтэй төстэй юм
        [нөхцөл байдал] Канадад бас болжээ.



        Ойгүйжилт

        Ширэнгэн ой бол манай гаригийн уушиг нь юм. Мод огтлогдож, ургамал улам эмзэг хуурай болохын хирээр тэд нүүрсхүчлийн хийг шингээхийнхээ оронд ялгаруулдаг байна. Энэ бол бидэн лүү довтолж буй өөр нэгэн аюул юм.

        Бразил улсын газар нутгийн 90% нь 1970 оноос хойш малын бэлчээр, тэжээлд зориулагдсаар цөлжсөн байна.43 Нэг минут тутамд 36 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх нутаг бүхий өтгөн ойг нүцгэн тал болгож, биднийг яриад сууж байх зуурт л устгаж байна.44

        Өмнөд Мексикт нэгэн цагт Табаско мужийн талыг бүрхдэг байсан халуун бүсийн ой мод танагдсаар анхны хэмжээнийхээ 10 хувьд ч хүрэхтэй үгүйтэй үлдсэн байна. Тэрчлэн үүнтэй зэрэгцэн малын бэлчээр газар нь мужийн нийт нутгийн 60%-д хүрч нэмэгдсэн байна.45

        Аргентин, Парагвай зэрэг улсуудад малын бэлчээр болон малын тэжээлийн буурцаг тарих зориулалтаар ойн мод огтлох нь улам бүр нэмэгдэж байна. Аргентин улс анх байсан ойжсон нутгийнхаа 70%-ыг алдаад байна.46

        Индонез бол ердөө Амазон болон Конгогийн дараа ордог дэлхийн хамгийн том ширэнгэн ойтой гуравдагч улс юм. Тэгсэн ч [Индонезийн] ширэнгэн ой нэг минут тутамд нэг хөл бөмбгийн талбайн хэмжээтэй дүйцэх түгшүүртэй хурдаар устаж байна. НҮБ тэмдэглэхдээ дэлхийн ойн 98% нь 15-хан жилийн дотор үгүй болж магадгүй гэжээ.47

        Амазоны ширэнгэн ой дангаараа хүн төрөлхтний 10 жил үйлдвэрлэсэн хүлэмжийн хийнээс илүү гарах хэмжээний нүүрсхүчлийн давхар ислийг агуулж байдаг. Тэгээд зогсохгүй хэрэв бид энэ ойг шатаавал хар хөө ялгардаг ба түүний хөө тортог нь ижил хэмжээний CO2–оос 680 дахин их дулаан хуруулах чадвартай ажээ.48


        Амьтдын төрөл зүйл устах үзэгдэл

        Төрөл зүйл устаж буйгаас болж зэрлэг амьтдын тоо толгой асар хурдацтай буурч байгааг өөр юутай ч зүйрлэх аргагүй байна гэж нэртэй экологчид мэдэгдэж байна. Мөн эрдэмтдийн таамаглалаар бол Дэлхийн 16 000 гаруй ховордсон төрөл зүйл өмнө тооцсоноос 100 дахин илүү хурдан устах магадлалтай байна.

        "Нэрт Харвардын биологч О Вилсон болон бусад эрдэмтэд төрөл зүйлүүд суурь хэмжээнээсээ 1,000 аас 10,000 дахин их хурдаар устаж байна гэж тооцоолжээ.  Өдөрт  2.7-оос 270 төрөл зүйл газрын хөрснөөс арчигдаж байна."49

        —Жулиа Витти


        "Бусад хүчин зүйлсийг оролцуулалгүй тооцвол зөвхөн дэлхийн дулаарлаас улбаалан Дэлхийн амьд организмын төрөл зүйлийн 20-40% нь энэ зуунд устах магадлалтай байна. "50
        —Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн шинжээчдийн баг



        Усны хомсдол


        Усан хангамжийн багасалт нь хүмүүсийн бухимдлыг гааруулж, хүрэлцээтэй усгүй эсвэл өөрт ноогдох хувийг хүртэх гэж зовдог олон олон хүн, түүний дотор таатай нөхцөл боломжгүй тариалагчдын дунд зөрчил тэмцлийг хурцатгаж байна

        Дэлхий даяар хэдэн зуун мянгаараа нуур, гол мөрөн хатаж байна. Ган гачгаас болж хүмүүс үхэж хорогдож байна. Ундны усгүй болсон иргэд төрсөн хот тосгоноо орхин нүүж байна. 51

        1 тэрбум хүн аюулгүй бөгөөд цэвэр ундны усаар хангагдаагүй байна. Мөн өдөр бүр 1.8 сая хүүхэд бохир уснаас өвчин авч зуурдаар үхэж байна. 52


        Хүнсний хомсдол


        2009 оны байдлаар Дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амын тоо 40 жилд анх удаа хамгийн их байна гэж НҮБ мэдэгдлээ. Дэлхий дээр 1.02 тэрбум хүн хүнсний хомсдолд байна. 53

        Перуд сүүлийн 12 жилд тохиосон хэт халалт, ган гачигийн улмаас 11 сая хүнийг тэжээхэд хүрэлцэх хэмжээний буюу 140,000 га газрын төмс, эрдэнэшишийн ургац алдагджээ.

        [Африкт] Зимбабе, Сомали, Мауритус, Мозамбейк, Судан гээд ердөө цөөхөн хэдэн улсыг нь дурдахад ган гачиг улам дордож тариалалтыг хүндрүүлж, улмаар хүнсний үнийг хөөргөдөж, хүнсний хомсдолд нэрмээс болж байна.

        Үүн дээр нэмээд цөлжилт, ойгүйжилт газар нутгийг улам доройтуулж байна. Агаарын хэм нэмэгдэх нь бороо хур хэт бага эсвэл хэт их орж, цаг бусын шинжтэй болоход хүргэдэг. Улмаар аюулт үер, ойн түймэр газар авч байна.

        Уур амьсгалын өөрчлөлтийн эдгээр үр дагавар хүнсний аюулгүй байдлыг сулруулж, хоол хүнсний хямралыг нэмэгдүүлж байна 

        (Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хоол хүнсний хомсдлын талаархи нэмэлт мэдээллийг 7 дугаар хавсралтаас лавлана уу.)


        Хүний эрүүл мэнд


        Уур амьсгалын өөрчлөлт хүмүүст зовлон тарьж байна

        Швейцарт хийсэн судалгаанаас үзэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж амиа алдсан хүний тоо хэдийнэ жилийн 315,000 хүрч, бас түүний хор уршиг 325 сая хүнд ноцтой нөлөө үзүүлсэн байна.54 Үүн дээр нэмэгдээд эдийн засагт жилд US$125 тэрбумын алдагдал учирч байна.55 Энэ бүхэнд Африкийн хөгжиж буй улс орнуудад хамгийн хүндээр нэрвэгдэж, Өмнөд Ази болон арлын жижиг улсууд бас олонтоо хохирол амсаж байна.

        Түүнчлэн, байгалийн гамшгаас болж амь үрэгдэгсдийн 99% нь Ази тивд хамаарч байна.

        Хорхой шавьж өвчин тээн тархааж байна


        Дэлхийн дулаарлаас болж дөнгө, халуун хумхаа өвчин шумуулаар тээгдэн шинэ газар нутагт шилжиж очиж байгаа учраас Пиура [Перү]-д анх удаа энэ өвчин илрэв.56

        Шумуул улам өргөн нутагт нүүдэллэж байгаагаас болж хумхаа зэрэг өвчний эрсдэл нэмэгдэж байна. Африкийн хэдэн зуун мянган хүн өвчний эрсдэлд байгаад НҮБ санаа зовниж байна.57

        (Зургаан хэм: Халуун гараг дээрхи бидний ирээдүй хэмээх Марк Лунасын өгүүллийн ишлэлийг 8 дугаар хавсралтаас сонирхоно уу.)
         Previous      Next   

    • Home  |   Author   |   News  |   Columns  |   Reviews  |   Quotes  |   Resources  |   Download  |   Feedback  |   Read in HTML for slow internet connection
    • For the latest urgent messages, please visit www.SupremeMasterTV.com For other publications and Artworks by Supreme Master Ching Hai, www.LoveOceanCreative.com
    • © 2011 The Supreme Master Ching Hai All rights reserved. *