Бүлэг 1.
Дэлхийг аврах шийдэл бол ургамлан хүнс юм
Яг одоо энэ хойш тавилтгүй болоод байна. Бид эхлээд эсэн мэнд үлдэхийн төлөө дэлхийн дулаарлыг зогсоох хэрэгтэй байна. Тиймээс ургамлан хооллолт бол манай гарагийн байгаль орчин, эсэн мэнд оршихуй, эрүүл мэнд гэх мэт бүхий л хүндрэлийг бүхэлд нь хамарсан үр дүнг нэн дариу өгч чадах цор ганц шийдэл юм.
Гараг маань одоо хүн амьтан, ургамал мод гээд бүхий л оршихуйн төлөө илүү сайн сайхан болох бүтээлч өөрчлөлтийн босгон дээр байна гэдэгт би итгэлтэй байна.
Хэрвээ бид энэ л боломжийг ашиглаж, өөрсдийнхөө мах идэх, тамхи татах, хар тамхи хэрэглэх, архидах зэрэг муу дадал зуршлуудыг өөрчлөхийн төлөө хамтран ажиллаж чадах аваас өөр олон улс үндэстэн тамхидалтын зуршлыг таслан зогсоож чадсан лугаа бид ч бас нэгэн хүн мэт нэгдэж манай гараг дээр тохиох аугаа бөгөөд гайхамшигт өөрчлөлтийн шууд гэрч нь болж чадах болно.
.